10 | Not normal

881 170 7
                                    

Жисүтэй угаалгын өрөө орчхоод буцаад явж байтал ангийн үүдэнд баахан хүүхдүүд овоорсон харагдахаас гадна ангиас хүүхдүүдийн орилох, чанга дуу гарч байв

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

Жисүтэй угаалгын өрөө орчхоод буцаад явж байтал ангийн үүдэнд баахан хүүхдүүд овоорсон харагдахаас гадна ангиас хүүхдүүдийн орилох, чанга дуу гарч байв. Жисү бид хоёр очоод хүүхдүүдийн дундуур орон харвал ангийн голд хоёр хөвгүүн байх бөгөөд нэг нь нөгөөгийнхөө дээр гарчихсан, нүүр лүү нь нүцгэн гараараа галзуу юм шиг л зогсолтгүй цохиж байлаа. Харин тэднийг тойрон зогсох бүгд зогсоох нь битгий хэл ойртох ч үгүй байх агаад тэд үүнийг сонирхон үзэж байгаадаа биш, харин бүр айж байгаа гэлтэй нүүрний хувирал гаргах нь хачин. Тэдний нүүрний хувирлыг харсан би шууд л өнөөх хоёрын зүг толгойгоо эргүүлэв.

Тэдний дээр нь байх хөвгүүн.. Чуи Ёнжүн.

Тэр галзуу юм шиг инээх аж. Тэр цохихоо зогсоох нь битгий хэл, харин ч бүр цохилт нь нэмэгдэн, гар нь цусанд будагдаж эхэллээ.

Тэгтэл удалгүй Ёнжүн инээхээ
болин, цохихоо ч зогсоов. Тэр удаанаар цааш толгойгоо эргүүлж, хажууханд нь унасан байсан цаасны хутгыг гартаа авлаа. Тэгээд цаасны хутганыхаа үзүүрийг өнөөх хүү рүү харуулж, далайх үедээ нүүрэндээ инээмсэглэл тодруулна.















Тэр яг л миний огт танихгүй хүн шиг санагдаж байв. Түүний улангассан нүд, жихүүцэл төрүүлэм галзуу хүнийх шиг инээмсэглэлийг харах үед надад хоёр зүйл бодогдсон юм. Эхнийх нь түүний инээмсэглэл ийм үед ч үзэсгэлэнтэй. Харин хоёр дахь нь..

Чуи Ёнжүн хэзээ ч эрүүл байгаагүй.

misty | yeonjun ✓Where stories live. Discover now