17 | Smile

814 164 8
                                    

Номын санд хэсэг суусны дараа түр амрахаар ширээ дэрлэн хэвтлээ

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

Номын санд хэсэг суусны дараа түр амрахаар ширээ дэрлэн хэвтлээ. Яг өөдөөс минь нар тусах бөгөөд тээртэй байсан учраас нөгөө тийшээ харах гэж байтал гэнэт хэн нэгэн номоороо хааж өгөх нь тэр. Гайхан харвал Чуи Ёнжүн зогсож байв. Тэр өөдөөс минь хэсэг харж байснаа нүүрэндээ зөөлөн инээмсэглэл тодруулах бөгөөд яг л.. ямар нэг нандин зүйлээ харж байгаа юм шиг мэдрэмж өгөх нь хачин.

Хачин юм.. Чуи Ёнжүн тэр чигтээ хачин бас ойлгомжгүй.

Намайг дээш босон суух үед Ёнжүн хажууд минь сууснаа урд минь гүзээлзгэнэтэй сүү тавилаа. Би сүүг автал тэрээр шанаагаа тулсаар, над руу хараад суучхав.

- ... Чи яагаад надад үргэлж гүзээлзгэнэтэй сүү өгдөг юм?

- Зүгээр л.. би ч бас дуртай болохоор?

Тэр инээмсэглэв. Хачирхалтай нь түүний энэ дулаахан инээмсэглэлийг би өөр газар харж байгаагүй.

- Ёнү.

- Мм?

- Хичээлээ сайн хийгээрэй.

Ёнжүн инээмсэглэсээр толгойг минь илэх нь тэр.

Тэр бусдын хажууд инээмсэглэдэггүй. Гэхдээ түүнийг миний хажууд байх үед би үргэлж инээмсэглэхийг нь олж харах юм.

misty | yeonjun ✓Where stories live. Discover now