37 | Her

756 175 10
                                    

Ахлах сургуулийн 2-р ангидаа би түүний тухай олж мэдсэн

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

Ахлах сургуулийн 2-р ангидаа би түүний тухай олж мэдсэн. Миний ямар ч зорилгогүй нэгэн хэвийн амьдрал минь дуусгавар болж, түүнийг олж уулзаад хамт байх нь миний мөрөөдөл болсон байлаа. Түүнийг маш удаан хайж, эцэст нь орох гэж буй сургуулийг нь олоод хамт сурахыг хүссэн ч аав зөвшөөрөөгүй юм. Өмнө нь хэзээ ч намайг эсэргүүцдэггүй байсан хэрнээ түүн дээр очихыг л зөвшөөрөөгүй. Гэсэн ч би аавын хүссэн нэг болзолтойгоор тэр сургуульд элсэж орсон.

Тэгээд би эцэст нь харахаас, уулзахаас, хамт байхаас тэсч ядаж байсан хүнтэйгээ уулзсан юм.



Ёнү.

Аадар бороотой, бүрхэг амьдралд минь шүхэр болж ирсэн тэр.

Тэр бол миний амьдралын тэтгэгч. Миний бүх зүйл.


• ❀ •


Би Ёнүгийн төлөө юу ч хийхэд бэлэн байсан. Тийм ч болохоор би Со Жисүг түүний хажуугаас зайлуулж, Ёнүд муу зүйл хийх гэсэн хэнийг ч ойртуулахгүй байх гэж, түүнийг хамгаалах гэж хамгийн ихээр хичээсэн. Гэвч...

Яагаад ийм зүйл болчхов оо..?

misty | yeonjun ✓Where stories live. Discover now