26 | Fright

783 177 14
                                    

Хоромхон зуур л сургуулийн коридорт хүүхдүүд дүүрчихэв

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

Хоромхон зуур л сургуулийн коридорт хүүхдүүд дүүрчихэв. Ёнжүн Минугийн дээр гарчихсан яг нэг хэмнэлтэйгээр хүчтэй цохьсоор байх бөгөөд түүнийг зогсоох зоригтой хэн ч байсангүй.

Тэгтэл Ёнжүн гэнэт больсноо хажууд нь зогсох нэгний барьж байсан шилтэй ундааг шууд л булааж аваад газарт шидэж орхив. Шил хагарч, дотор нь байсан шингэн шалаар нэг асгарахад Ёнжүн ямар ч тоосон шинжгүй нэг шилний хэлтэрхийг нь гартаа атгалаа. Тэгээд шилний хэлтэрхий рүү нэг, түүний гараас мултрах гэж хичээх Мину руу нэг харчихаад гараа далайх үед нь би түүний гараас бариад авав.

- Чуи Ёнжүн. Боль.

- Тавь.

Би түүний гарыг тавьсангүй. Тэгтэл тэр гараа миний гараас салгах гэж хүчтэй далайх үед нүүр минь нэг зүйлд зүсэгдчих шиг болсон юм.




Шалан дээр дуслах цус, хүүхдүүдийн уулга алдах чимээ. Хацрын минь ойролцоо бага зэрэг хорсох өвдөлт мэдрэгдэнэ. Бас.. Чуи Ёнжүний айсан харц. Яг л нүдэнд дээр нь ертөнц сүйрчихсэн аятай тэр харц.

Түүний царайнаас ийм хувирал харна гэж төсөөлөөгүй би бага зэрэг гайхаж байлаа. Яг тэр үед надад нэг л зүйл бодогдов.

"Тэр айж мэддэг байх нь ээ.."

misty | yeonjun ✓Where stories live. Discover now