27 | Scar

760 166 13
                                    

Нүдээ нээх үед би эмнэлгийн орон дээр сэрсэн юм

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

Нүдээ нээх үед би эмнэлгийн орон дээр сэрсэн юм. Хажууд сууж байсан ээж намайг сэрэхийг харчихаад шууд л босоод ирэв.

- Ёнү..

Тэр хацрыг минь зөөлөн иллээ. Хацар дээр нэг зүйл байх шиг мэдрэгдэв. Өө нээрээ...

Миний нүүр зүсэгдчихсэн шүү дээ.

Намайг дээш босон суух үед ээж юу ч дуугаралгүй харсаар л байлаа. Харин би хацар дээрх боолтонд нэг хүрчихээд түүнээс асуув.

- Сорви үлдэх үү?

Ээж хэсэг над руу гунигтай харцаар чимээгүй ширтсэн нь надад хангалттай хариулт болчихсон юм. Тэгээд намайг ойлгосныг ч мэдсэн бололтой, толгойг минь зөөлөн илсээр хэллээ.

- Аав нь эмчтэй уулзахаар явсан, удахгүй хүрээд ирнэ. Бас чамайг сэрчихвэл эмнэлгээс гарч болно гэсэн, гэхдээ чи хүсвэл энд хэд хоног амарч болно оо.

- Үгүй ээ, гаръя.

- За тэгвэл ээж нь очиж эмчтэй-

- Та яагаад юу болсныг асуухгүй байгаа юм?

Түүнийг босох үед би үгийг нь таслан асуув. Харин тэр хэсэг чимээгүй байснаа над руу харлаа.

- Сургуулийн эмчтэй чинь ярилцсан. Гэхдээ Ёнү чи тэр хүүхэдтэй.. Үгүй ээ. Юу ч биш. Ямартай ч миний охин сайн амраад ав. Тэр хүүхдийн тухайд.. бид түүнийг олж уулзаж чадаагүй. Гэрээс нь холбогдсон ч тэр хүүтэй уулзуулах боломжгүй гэсэн. Бас.. тэр албаар тийм зүйл хийгээгүй гэсэн шүү дээ. Бид..

Ээжийн хоолой нь зангирч тэр шууд л намайг тэврээд авав.

- Яах вэ, Ёнү.. Охин минь.. Үзэсгэлэнтэй охины минь..

Түүний уйлж буйг би мэдэрч байлаа. Ганц охин нь нүүрэндээ сорвитой болчихсон болохоор тэр байх. Гэсэн ч яг энэ үед миний толгойд огт өөр зүйл эргэлдэж байв.

"Тэр албаар тийм зүйл хийгээгүй гэсэн шүү дээ..."

Бага байхаас минь л намайг эмэгтэй хүн ийм байх ёстой гэж зааж, жоохон л бэртчихвэл сүр болгодог байсан хүн, охиныг нь ийм болгочихсон байхад тэр хүнд хариуцлага тооцох битгий хэл ийм зүйл хэлж байгаа нь хачин юм.

Ёнжүнд хариуцлага тооцох гэсэндээ биш, үнэндээ би ч түүнийг үүнд огт буруутгахгүй байна. Зүгээр л намайг бэртээсэн хүнийг зүгээр өнгөрүүлэх тухай бодож байгаа энэ эмэгтэй л хачин санагдсан хэрэг.

misty | yeonjun ✓Where stories live. Discover now