14 | Concernedly

868 169 14
                                    

Гадаа сууж байх үед Жисү инээмсэглэсээр хүрч ирээд хажууд суулаа

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

Гадаа сууж байх үед Жисү инээмсэглэсээр хүрч ирээд хажууд суулаа. Тэр гартаа хоёр зайрмаг барьсан байх бөгөөд суух үедээ нэгийг нь надад өгөв. Зайрмагийг аваад хартал..

- Самартай юм байна.

Намайг хэлэхэд Жисү бага зэрэг гайхан харав.

- Тиймээ. Яасан..?

- Би самар иддэггүй. Идэж чаддаггүй юм. Уучлаарай.

Зайрмагийг буцааж өгөхдөө Жисү рүү харвал түүний царай нэг л барайгаад явчих нь тэр.

- Өө.. би мэдсэнгүй.

Жисү доошоо харсаар зайрмагаа ч идэлгүй хэсэг суулаа. Тэгээд гэнэт "Ёнжүн ч бас самартай юм иддэггүй" гэж хэлэхдээ над руу харах нь тэр.

- Юу?

- Яагаад гэдгийг мэдэхгүй ч та хоёр заримдаа их адилхан санагдах юм. Гэнэт Ёнжүнийг ярьсанд уучлаарай гэхдээ.. чи түүнээс хол байж болохгүй юу?

Жисү яагаад надаас гэнэт ингэж асуусныг би гайхаж байлаа. Бас түүний Ёнжүний талаар ярьж байгаа нь яг л сайн мэддэг хүн шиг нь байх юм. Эсвэл үнэхээр тийм юм болов уу?

- Яагаад?

- Чи.. Чи яагаад бүгдийн жигшдэг хүүхэдтэй харьцаад байдаг юм бэ? Бүгд түүний эрүүл биш гэдгийг мэддэг, тийм болохоороо түүнд ойртдоггүй байхад чи арай ганцаараа түүнтэй найзууд болохыг хүсээ юу?

- ... Болохгүй юм уу?

Би түүнээс асуусныхаа дараа харцаа салгалгүй ширтсээр байсан ба Жисү над руу хэсэг харсны эцэст хачин царайлсаар доошоо харчхав. Тэгснээ гэнэт босоод "намайг уучлаарай, гэхдээ би чамд санаа зовсондоо л хэлсэн юм шүү" гэж хэлээд яваад өгөх нь тэр.

misty | yeonjun ✓Where stories live. Discover now