36 | Kim Taehyung

783 169 11
                                    

Найман настайгаасаа хойш би хувийн эмчтэй болсон

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

Найман настайгаасаа хойш би хувийн эмчтэй болсон.

Ким Тэхён. Тэр бол аавын танилынх нь хүү. Анх надтай уулзахдаа дөнгөж 19 настай байсан ч томчуудаас илүү их мэдлэгтэй байсан нэгэн. Ким Тэхён бол гоц ухаантан.

Бага байхаасаа ганцаараа өссөн надад ах их хань болж байсан юм. Тэр үргэлж өдөрт юу болсон тухайг минь яриулж, надтай ярилцдаг байсан. Түүний ачаар би юу хийх ёстойгоо ойлгосон гэж бодож байна.

Тэхён ахтай уулзснаас хойш ямар ч хэрэг тариагүй би 14 настайдаа нэг охиныг дээвэр дээрээс үсрүүлчихсэн юм. Харин тэр тухайгаа ахад хэлэхэд тэр зүгээр л инээмсэглэн хүлээж авсан.

- Зүгээрээ. Аав чинь чамайг ийм зүйлд зэмлэхгүй. Намайг чиний хажууд байлгаж байгаа нь ч ердөө чиний сэтгэлзүйг тогтвортой байлгах гэж. Харин чамд ямар байна? Яг одоо ямар мэдрэмж төрж байна?

- Сэтгэл ханасан юм шиг. Удаан хугацааны дараа.. хүссэн зүйлээ зүйлээ авсан юм шиг..

Намайг хэлэхэд Тэхён ах над руу хэсэг харж байгаад инээмсэглэв.

"Сайн байна. Тэгвэл яагаад дахиад хийж болохгүй гэж?"

Тэгээд л би ахын хэлснээр олон охидод тийм зүйл хийсэн. Эхэндээ сонирхолтой байж байгаад сүүлдээ уйдчихсан л болохоос биш.

misty | yeonjun ✓Where stories live. Discover now