32 | Personal psychiatrist

778 167 12
                                    

- Сайн уу, чамайг хэн гэдэг вэ?

ओह! यह छवि हमारे सामग्री दिशानिर्देशों का पालन नहीं करती है। प्रकाशन जारी रखने के लिए, कृपया इसे हटा दें या कोई भिन्न छवि अपलोड करें।

- Сайн уу, чамайг хэн гэдэг вэ?

Жаал хүүг ширээний ард суулгаж, харин түүний өмнө залуу хөвгүүн суусан байх агаад тэрээр инээмсэглэсээр түүнээс асуулаа.

- Чуи Ёнжүн.

- Мм, Ёнжүн.. Хэдэн настай вэ?

- Найм.

- Хөөх, жоохон юм байна шүү дээ. Ах нь чамаас арван нэгэн насаар ах. Би хэдтэй юм шиг байна?

- Арван ес.

Түүнийг асуултанд огтхон ч бодолгүйгээр хариулах хүүг ажиглах залуу хөвгүүн түүн рүү хэсэг харж байснаа инээмсэглэн "ах нь сэтгэцийн эмчээр сурдаг юм. Чамаас хэдэн зүйл асууж болох уу?" гэхэд Ёнжүн толгой дохив.

- Хамгийн сүүлд чамайг шувуу алсан гэж Чуи ах надад хэлсэн. Гэхдээ өмнө нь гэрийнхээ тэжээвэр загас, хөршийнхөө нохой, гудамжны муур бас алж байсан гэсэн. Яагаад тэднийг алсан юм бэ?

- ... Тэд үхэх ёстой юм шиг санагдсан болохоор. Тэд надад нүдээрээ "намайг алаад өгөөч" гэж хэлдэг. Тэгээд л..

Залуу хөвгүүн түүний хариултыг сонсоод хэсэг ажиглахад Ёнжүний нүүрний хувиралд ямар ч өөрчлөлт гарсангүй.

- Мм, гэхдээ чи шувуу алснаасаа хойш өөр юу ч хийгээгүй юм байна. Яагаад?

- Аав намайг тэсээд үз гэсэн. Тэгээд би тэсэх гэж хичээж байна.

- Тэсэх үед ямар мэдрэмж төрж байна?

- Сайн мэдэхгүй ээ. Зүгээр л.. ямар нэг зүйл дотор бүгчихээд, гарч чадахгүй байгаа юм шиг. Заримдаа хэцүү байдаг ч тэсч болмоор.

- Чамд хүнд ямар нэг зүйл хийх хүсэл төрж байсан уу?

Залуу хөвгүүнийг асуухад энэ удаа Ёнжүн шууд хариулсангүй. Тэр хэсэг харж байснаа толгойгоо бага зэрэг гилжийлгэв. Тэгснээ буцаж цэхлээд "үгүй ээ. Тэгж байгаагүй" гэлээ.

Харин залуу хөвгүүн хэсэг чимээгүй түүнийг ажигласны эцэст инээмсэглэснээ "ойлголоо. Тэгэхээр Ёнжүнаа.." гэж хэлээд хоёр гараа урдаа аваад, урагшаа болон суув.

- Одооноос би чиний хувийн эмч. Намайг Ким Тэхён гэдэг. Ким эмч эсвэл ах гэсэн ч болно.

Тэхёныг хэлэхэд Ёнжүн ямар ч хувиралгүй харж байснаа гэнэт инээмсэглэх нь тэр.

- Ойлголоо... ахаа.

misty | yeonjun ✓जहाँ कहानियाँ रहती हैं। अभी खोजें