33 | No one knows

775 166 14
                                    

ЧУИ ЁНЖҮН АРВАН ДӨРВӨН НАС

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

ЧУИ ЁНЖҮН
АРВАН ДӨРВӨН НАС.

Ёнжүн арван хоёртойдоо хоёр дахь сургуулиа сольсон юм. Хоёр жилийн турш тэр ямар ч асуудалгүй байсан хэдий ч дунд сургуулийнхаа 3-р ангид орох үед тэр алдартай болж эхэлсэн нь асуудал болов.

- Э..Энийг..

Охин түүн рүү цаасанд боосон шоколадаа сунгахдаа нүүр лүү нь ч харж чадахгүй байх агаад түүний өмнө зогсох хөвгүүн шоколадыг нь авсангүй, харин гараа өмднийхөө халаасанд хийсэн хэвээр толгойгоо бага зэрэг гилжийлгэв.

- Яагаад надад өгч байгаа юм?

- Чуи Ёнжүнд.. сайн болохоор.

Охины нүүр улаа бутарсаар, гацаж түгдрэн хэлэхэд хэсэг гайхан харж байсан Ёнжүн түүний шоколадыг авчихаад харж байтал охин инээмсэглэсээр түүн рүү харлаа.

- Надад сайн гэхээр.. чи миний төлөө юу ч хийж өгч чадах уу?

- Ю..Юу?

Охин түүн рүү гайхсан харцаар харах бол Ёнжүний нүүрэнд харин инээмсэглэл тодров.





Хэдэн өдрийн дараа охин сургуулийн дээврээс үсэрсэн байдалтай олдсон бөгөөд түүнээс хойш нэлээн удаан хугацааны дараа охин ухаан орсон ч, тэрээр юу ч санахгүй байсны дээр эмч нар түүнийг сэтгэцэндээ асуудалтай болсон гэж үзсэнээр охиныг сэтгэцийн эмнэлэг рүү шилжүүлжээ.










Нэг жилийн хугацаанд үл мэдэгдэх шалтгаанаар алга болж, эцэст нь сургуулиас шилжсэн охидын тоо арав гарсан ч үүний учрыг хэн ч олоогүй юм.

misty | yeonjun ✓Where stories live. Discover now