01 | Weird but beautiful

1.4K 180 5
                                    

Ээжийн өөрийн дураар шийдэж элсүүлсэн сургуулийн өмнө ирээд хэсэг зогслоо

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

Ээжийн өөрийн дураар шийдэж элсүүлсэн сургуулийн өмнө ирээд хэсэг зогслоо. Тэгээд дөрвөн давхарт гарч ирэн, баруун тийш хэсэг алхаад "3-1" гэсэн хаягтай ангийн өмнө ирэв. Орж ирэхэд ихэнх нь ирчихсэн байх бөгөөд бүгд анх удаа уулзаж байгаа гэхэд зарим нь хэдийн танилцчихсан юм уу эсвэл бие биенээ таньдаг байсныг мэдэхгүй ч анги нэлээн шуугиантай байх аж.

Би орж ирээд нэлээн хойгуур суулаа. Тэгтэл удалгүй урд минь нэг охин хүрч ирэн сууж, өөрийгөө танилцуулсан ба нэр нь Со Жисү гэв. Тэрээр мөр дөнгөж давсан хүрэн өнгийн үстэй бөгөөд нүдээрээ инээдэг нь өөрт нь их зохих аж. Ээжийн "бүдүүлэг зангаа зас" гэдэг үг гэнэт л толгойд орж ирэхэд түүнтэй огт танилцах бодолгүй байсан би ядаж л нэрээ хэлэхээр шийдэв.

- Ки Ёнү.

- Ёнү? Хөөрхөн нэртэй юмаа.

Тэр өөдөөс минь харсан хэвээр инээмсэглэсээр байх юм. Хачин.

Удалгүй гэнэт л бүгдийн дуу алдах, гайхширсан хоолойнууд сонсогдож эхлэхэд бид хоёул зэрэг үүд рүү харлаа. Шаргал өнгийн үстэй, цүнхнийхээ нэг мөрийг үүрсэн, чихэндээ чихэвчтэй хөвгүүн. Харц нь төдий чинээ ч илэрхийлэмжгүй хэрнээ нэг л айдас төрүүлмээр, ширүүн аж. Харах төдийд хүйтэн мэдрэмж өгөх нь хачин. Түүнийг орж ирэхэд ангийн уур амьсгал тэр чигтээ өөрчлөгдөв.

- Энэ чинь Ёнжүн биш үү?

- Юу? Нөгөө Чуи Ёнжүн?

- Би түүнийг галзуу гэж сонссон.

- Эрүүл л лав биш.

Тэдний ам амандаа шивнэлдэх дуу чихний үзүүрт сонсогдсоор.. Харин тэр юу ч сонсохгүй байгаа мэт, аль эсвэл зүгээр л сонсохгүй байгаа мэт дүр үзүүлж явсаар хажуу салаанд, яг миний хажуу ширээнд суулаа. Түүнийг суух үед эргэн тойронд нь байсан хүүхдүүд илт дөлөн, холдоцгоох аж. Харин түүнд бусдын үйлдэл огтхон ч хамаагүй байгаа бололтой тэдэнд огт анхаарал хандуулсангүй, харин суусныхаа дараа зүгээр л цонх руу чимээгүйхэн ширтэж эхлэв.

Хачин. Гэхдээ үзэсгэлэнтэй.

misty | yeonjun ✓Where stories live. Discover now