40 | Sorrowful

727 156 13
                                    

Одоог хүртэл үргэлж ганцаараа байж ирсэн хэрнээ яагаад одоо л ингэж ганцаараа байгаа юм шиг санагдаад байгаа юм бол? Би үргэлж л ганцаараа байсан шүү дээ

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

Одоог хүртэл үргэлж ганцаараа байж ирсэн хэрнээ яагаад одоо л ингэж ганцаараа байгаа юм шиг санагдаад байгаа юм бол? Би үргэлж л ганцаараа байсан шүү дээ. Гэтэл яагаад одоо..


Ийм хэцүү мэдрэмж төрөөд байна аа..








Эмнэлгийн гадаа сандал дээр жаазтай зургаа гартаа атгасан хэвээр сууж байтал Бомгю хүрч ирэн хажууд минь суулаа. Тэгээд тэр зураг руу нэг харчихаад надаас асуув.

- Би таая. Энэ хүү чи юу?

Би толгой дохив. Тэгтэл тэр нөгөөх рүү нь зааж "энэ тэгвэл?" гэлээ. Харин би түүнд хариулалгүй хэсэг чимээгүй болсон юм.

Тэр миний хувьд хэн юм бол? Түүнийг.. Түүнийг тодорхойлж чадах үг байгаа гэж үү?

- ... Миний хамгийн их хайрладаг хүн.

Бомгю над руу хэсэг ширтэж байгаад инээмсэглэн "уулзаж чадахгүй байгаа болохоор хэцүү байна уу? Надад харагдаж байна л даа. Чиний нүдэн дэх уйтгар гуниг, гэмшил, харуусал гээд бүгд. Нээрээ, надад ч бас харахыг хүссэн нэг хүн байгаа" гэж хэлснээ хоёр гараараа сандал дээр тулсаар урагшаа харчихав.

- Үнэндээ би нэг их удахгүй эндээс гарна. Тэгээд.. түүнийг хамгийн түрүүнд хайж олох бодолтой байгаа. Чи ч бас наад хүнтэйгээ заавал уулзаарай.

Бомгю над руу толгойгоо эргүүлэхдээ инээмсэглэлээ. Түүний инээмсэглэл ихэвчлэн хуурамч харагддаг. Гэхдээ.. түүний саяны үгийг хуурамч гэж бодохгүй байна.


- Тэгнэ ээ. Чи ч бас заавал уулзаарай.

misty | yeonjun ✓Where stories live. Discover now