25 | Scintillate

746 163 15
                                    

Ангиас гарах гэж байгаад хэн нэгнийг мөргөчхөв

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

Ангиас гарах гэж байгаад хэн нэгнийг мөргөчхөв. Дээш хартал манай ангийн өмнө нь харж байсан ч нэрийг нь мэдэхгүй хөвгүүн байсан ба тэр өмднийхөө халаасанд гараа хийсэн чигтээ хөмсгөө зангидлаа.

- Юу вэ? Ки Ёнү.. билүү?

- Уучлаарай.

Намайг хажуугаар нь зөрөх гэтэл тэр мөрнөөс минь бариад зогсоочих нь тэр. Би эхлээд миний мөрөн дээр байх түүний гар луу, дараа нь түүний царай руу харав. Харин тэр над руу хэсэг харж байснаа бага зэрэг ярвайх шиг болоод "юу вэ, наад харц чинь? Чи бас Чуи Ёнжүн шиг гажиг юм уу?" гэхэд түүний ард байсан хоёр хөвгүүн инээлдэх нь тэр.

- Гараа ав. Надад дураараа хүрэхэд би дургүй.

Тэр эхлээд нүдээ томсгон гайхаж байснаа дараа нь жуумалзав.

- Ёнжүнтай хамт яваад байдагт чинь гайхах зүйл алга. Таарсан хоёр амьтан байна.

Тэр ингэж хэлээд гараа мөрнөөс минь аваад буцан халаасандаа хийчхэв. Тэгээд нэлээн ойртсоноо, бага зэрэг тонгойн над руу харлаа.

- Та хоёр яг адилхан юм. Юу ч үгүй
байж өөрсдийгөө их юманд бодчихсон, царайнаас цаашгүй. Гараа ав гэнээ? Чамд хүрэхээр яаана гэж? Чи юу юм?

Тэр энэ удаа хуруугаараа мөр лүү минь түлхэв. Энэ үйлдэл нь харин надад таалагдсангүй.

- Хөөе, Мину.. тэр..

Түүнийг цохих талаар бодож байтал түүний ард байсан хөвгүүдийн нэг нь ингэж хэлээд миний ард тал руу дохьсон юм. Тэгээд.. намайг эргэж харахын завдалгүй Шин Мину миний өмнө газарт унав.

misty | yeonjun ✓Where stories live. Discover now