08 | Careless

854 166 7
                                    

Сургуулийн гадаа явж байхдаа болгоомжгүй байдлаасаа болж хүүхдүүдийн зөөж явж байсан зүйлд гараа урчхав

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

Сургуулийн гадаа явж байхдаа болгоомжгүй байдлаасаа болж хүүхдүүдийн зөөж явж байсан зүйлд гараа урчхав. Арьс нь зулгарч, цус гарах бөгөөд бага зэрэг хорсох өвдөлт мэдрэгдэж байна.

Хамт явж байсан Жисү жижигхэн бэртлийг минь сүртэй хүлээж аваад, тэрүүгээр нэг юм болон, шууд л намайг дагуулсаар эмчийн өрөө рүү явлаа. Биднийг ирэхэд эмчийн өрөө түгжээтэй байсан бөгөөд Жисү дотор нь байж магадгүй гээд хэд хэд тогшсон ч хүн байгаа шинж байгаагүй тул Жисү намайг эндээ хүлээж бай гээд эмчийг олохоор яваад өгөв.

Тэгтэл гэнэт хаалга дотроос нь түгжээ нээх сонсогдож, намайг эргэж харахтай зэрэгцэн Ёнжүн хаалга нээсэн юм. Тэр унтаж байсан бололтой нойрмог харагдаж байв.

Түүний харц нүднээс минь доошилсоор бэртсэн гаран дээр минь тогтлоо. Тэгснээ нээж ядаж байсан нүд нь бага зэрэг томорсоор хаалганаас холдон, том нээгээд "одоохондоо эмч алга, гэхдээ ороод ир" гэчхээд цааш яваад өгөв.

Намайг ороход Ёнжүн цаагуур шүүгээнүүд ухаж байснаа анхны тусламжийн хайрцаг гаргаж ирэн, эмчийн сандал дээр суучхаад над руу харлаа.

- Энд суу. Би шархыг чинь цэвэрлээд өгье.

Намайг урд нь очин суухад тэр шархыг минь цэвэрлээд, боож өгөв. Миний мэдэхээр эрэгтэй хүүхдүүд иймэрхүү зүйлдээ сайн байдаггүй санагдах юм. Харин тэр яг л нарийн нандин зүйлд хүрч байгаа юм шиг нямбай байсан нь гайхмаар. Магадгүй эмчээр сурах бодолтой байгаа юм болов уу?

- Баярлалаа.

Намайг гараа барин хэлэхэд тэр хайрцгийг цааш шүүгээ рүү хийхдээ "баярлаж байгаа бол дахиж битгий гэмтээрэй" гэж хэлснээ эргэж харалгүй гараад явчих нь тэр.

misty | yeonjun ✓Where stories live. Discover now