31 | Different

762 162 8
                                    

ЧУИ ЁНЖҮН НАЙМАН НАС

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

ЧУИ ЁНЖҮН
НАЙМАН НАС.

Бага ангийнхны биеийн тамирын хичээл гадаа орох бөгөөд бүгд хамтдаа тоглож байхад нэг л хүүхэд тэднээс хол ганцаараа зогсох аж. Хүүхдүүд Ёнжүний эргэн тойрноор гүйлдэж, орилолдох бол тэр тэдэнд огт анхаарсангүй, харин нэг зүйл рүү нухацтай гэгч нь ширтэж байлаа. Удалгүй тэр доош явган суугаад ямар нэг юм хийж эхлэв.

Тэгтэл хүүгийн ойролцоо тоглож байсан нэг охин түүнийг анзаарч, энд ганцаараа юу хийж байгааг нь гайхсаар түүний хажууд очлоо.

- Чи юу хийж байгаа юм?

Охиныг асуухад Ёнжүн түүн рүү эргэж харахдаа толгойгоо дээшлүүлэв.

- Хармаар байна уу?

Тэр ингэж хэлээд бага зэрэг хойшлоход түүний урд газарт байсан зүйл ил болж, харин бяцхан охин харсан зүйлдээ итгэж чадсангүй, шууд л амаа дарсаар хойш ухрахдаа чулуунд тээглэн, гацарт унаж орхив.

Хүүгийн өмнө цусандаа хутгалдаж, хамаг дотор нь ил гарсан шувуу хэвтэж байсан нь тэр байлаа.

Ёнжүн охин руу хэсэг харж байснаа буцан шувуу руу харав.

- Түүний хөл нь гэмтчихсэн байсан. Тэгээд би хурдан үхсэн нь дээр гэж бодсон юм. Гэхдээ.. нэгэнт үхэхээс хойш надад түүний дотор байдаг зүйлс нь сонин санагдаад..

Ёнжүнийг эргэж харахад охин чанга дуугаар орилсоор, шууд л босон эргэж хараад гүйж эхлэх нь тэр. Харин түүний ард үлдсэн хүү охиныг яагаад ийм хариу үйлдэл үзүүлж байгааг гайхаж байлаа.


"Яагаад ингэж айгаад байгаа юм бол..?"

misty | yeonjun ✓Where stories live. Discover now