21 | Flagrant

786 162 19
                                    

Хэн нэгнийг хананд хүчтэй түлхэх чимээ гарч, мөн зэрэгцэн ёолох дуу цуурайтав

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

Хэн нэгнийг хананд хүчтэй түлхэх чимээ гарч, мөн зэрэгцэн ёолох дуу цуурайтав.

Ёнжүн нэг гараараа Жисүгийн хоолойг боон хананд шахах бөгөөд Жисү гарыг нь суллах гэж хоёр гараараа хэчнээн үзсэн ч тэр гараа зөөллөх битгий хэл улам чангалахад Жисүд амьсгаа авахад ч хэцүү болж, нүүр нь улайн, нүдэнд нь нулимс дүүрээд ирэх нь тэр.

- Дунд сургуульд ч чи ийм л байсан. Үнэхээр өөрчлөгдөхгүй юмаа, Со Жисү.

Ёнжүн Жисү рүү харсаар нүүрэндээ инээмсэглэл тодруулахад Жисүд жихүүцэл төрөм балиар мэдрэмж төрж, яг л бөөлжих гэж байгаа мэт санагдаж эхлэв.

Жисүгийн хамгийн их айдаг бас үзэн яддаг зүйл бол.. Ёнжүний инээмсэглэл. Тэр Ёнжүний инээмсэглэлийг харж тэвчдэггүй. Юу ч болоогүй мэт, ямар ч гэм зэмгүй мэт, цаанаа юу нууж байгаа нь үл мэдэгдэх тэр инээмсэглэл.

Ёнжүний инээмсэглэл хормын дотор алга болж тэрээр гараа тавихад Жисү яг л үхэхийн наагуур байсан мэт хоолойгоо барьсаар зогсолтгүй ханиалгаж эхлэв.

- Чи үүнийг.. Ёнүгаас болж хийж байгаа юм уу?

Жисүг амьсгалж ядан дуугарахад Ёнжүн түүн рүү хэсэг чимээгүй ширтэж байснаа "үгүй бол чамтай яах гэж зууралдах юм?" гэлээ. Тэгтэл Жисү хоолойгоо барьсаар Ёнжүний зүг харахдаа инээх нь тэр.

- Ёнү та хоёрыг ямар холбоотойг мэдэхгүй ч нэг зүйл хэлье. Чи өөрийгөө ямар гээч галзуу амьтан болохоо мэднэ биз дээ? Тийм байж чи түүний хажууд байж чадна гэж үү? Чам шиг хүмүүс ганцаараа дуусах тавилантай байдаг юм. Чи Ёнүг хамгаалах гэж оролдсон ч түүнийг өвтгөхөөс өөр юу ч хийж чадахгүй. Эцэст нь тэр л өвдөж дуусах болно. Чи хэзээ ч түүнд тус болохгүй!! Учир нь гэвэл чи эрүүл ухаангүй, галзу-

Ёнжүн Жисүг хүчтэй алгадаж, Жисү үгээ гүйцээж чадалгүй газар уналаа. Тэгээд Ёнжүн доош явган сууснаа шууд л Жисүгийн эрүүнээс хүчтэй базаж аваад өөрийнхөө нүүртэй тулгав.

- Тэгэхээр чи өөрийгөө Ёнүгийн хажууд байж болно гэж бодож байгаа байх нь. Чам шиг амьтан уу?

Ёнжүн Жисүгийн үснээс зулгаан толгойг нь хойш татсанаа "чамайг ямар ялзарсан амьтан болохыг хамгийн сайн мэдэх хүн нь би байхад чи надад ингэж хэлж байгаа хэрэг үү?" гэж хэлээд чанга дуугаар инээж эхлэв.

Түүний жихүүцэл төрөм инээд улам чангарсаар хонгил даяар цуурайтаж, өмнө нь хэзээ ч харж байгаагүй Ёнжүний тэр нүүрний хувирлыг харсан Жисү айснаасаа болж эрүүнээс нь авахуулаад бүх л бие нь чичирч эхлэх нь тэр.

Учир нь тэр одоо өөрт нь юу болохыг төсөөлөх ч үгүй байлаа.

misty | yeonjun ✓Where stories live. Discover now