04 | First

993 166 6
                                    

Надад "хүн" гэх амьтныг сонирхож байсан удаа байгаагүй

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

Надад "хүн" гэх амьтныг сонирхож байсан удаа байгаагүй. Үгүй ээ, хүн гэлтгүй өөр зүйлийг ч сонирхож байсан удаагүй. Ээж минь хүртэл намайг үргэлж л "хачин хүүхэд" гэдэг байлаа. Ямар ч дуртай зүйл байдаггүй байсан болохоор. Өгснийг нь авдаг, хий гэснийг нь хийдэг. Заримдаа би ч өөрийгөө хачин гэж боддог байв.

Надад хийхийг хүссэн зүйл байдаггүй. Би одоо ч өөрийгөө яагаад амьдраад байдгаа ойлгодоггүй юм. Юуны төлөө? Юунд хүрэх гэж? Мөнгө? Аз жаргал? Амжилт? Мэдэхгүй ээ. Надад аль нь ч үнэ цэнэтэй санагдахгүй байна.

Бусдын хэрэгт тэгж их дурладаг хүмүүсийг би ойлгодоггүй. Яагаад өөрт нь ямар ч хамаагүй тэр хүний үйл хөдлөл, хувийн амьдралыг тэгж их сонирхдог байна аа? Түүнийг нь мэдсэнээр өөрсдийнх нь амьдрал дээшилдэг юм болов уу? Мэдэхгүй ээ. Мэдэхгүй нь. Надад тийм зүйл сонирхож байсан удаа байхгүй болохоор.



Надад "хүн" гэх амьтныг сонирхож байсан удаа байгаагүй. Гэхдээ.. анх удаа надад хэн нэгний хувийн амьдрал, үйл хөдлөл, үг яриа сонин санагдсан юм.

Түүнийг яагаад бүгд тэгж ярьдаг, тэгж ярьж байхад нь яагаад тэр юу ч хэлдэггүйг, чимээгүй гэгч нь нүдээ аниад сууж байхдаа юу боддог гээд түүний талаар мэдэхийг хүссэн зүйл олон.

Хэн нэгний талаар сонирхсон нь миний хувьд анхных байв. Бас энэ надад тийм ч муу санагдсангүй.



──────────

a/n: гол үйл явдалдаа орох гэж бараг эхний арав гаруй (?) хэсгийг авах болохоор эхэндээ иймэрхүү байдаг л өрнөлтэй байгаа шүү. Бас би зарим хэсгүүд дээр сэжүүр бүхий зүйл үлдээж байгаа, тэгэхээр ер нь жоохон анхаарал сэрэмжтэй байгаарай 👀

misty | yeonjun ✓Where stories live. Discover now