12 | Unintelligible

841 168 10
                                    

Түүний дараагийн хэдэн өдөр Ёнжүн хичээлдээ ирээгүй

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

Түүний дараагийн хэдэн өдөр Ёнжүн хичээлдээ ирээгүй. Нөгөө хүүхэд нь ч хүнд бэртлээсээ болж эмнэлэгт хэвтсэн. Ёнжүнд юу болсныг мэдэхгүй юм. Магадгүй хүчээр шилжүүлэгдэх байх.

- Ийм зүйл болчхоод байхад арай ч Ёнжүнийг байлгахгүй байлгүй дээ. Хөөдөггүй юмаа гэхэд хүчээр шилжүүлээсэй.

- Хүчээр гэж.. ийм үед шууд л хөөх хэрэгтэй шүү дээ. Түүнтэй нэг ангид сурч байна гэхээр л хамаг бие минь арзайх юм.

- Сүүлийн хэд хоног ирээгүй юм чинь ингээд шилжиж байгаа юм болов уу?..







Хичээлийн дундуур анги нэлээн шуугиантай байсан ч хаалга нээгдэх дуугаар бүгд чимээгүй болон үүд рүү харцгаалаа. Шаргал үст ангид орж ирэх нь тэр. Анги чимээ ангиргүйд автав. Багш хүртэл бичиж байсан зүйлээ зогсоох аж.

Ёнжүн юу ч болоогүй юм шиг орж ирээд, суудал руугаа явж эхэллээ. Бүгд түүн рүү айдастай, гайхсан нүдээр дагуулан харцгаах бөгөөд ангид зөвхөн цонхоор дуулдах шувуудын жиргээ болон үүднээс алхах Ёнжүний хөлийн чимээ л сонсогдоно.

Ёнжүнийг суудалдаа суух үед түүнийг ширтэж байсан бүгд сандралдан, ийш тийш харцаа эргүүлж, багш ч хичээлээ үргэлжлүүлж эхлэв. Харин Ёнжүн хичээлээ гаргаж тавьчхаад над руу харахдаа инээмсэглэх нь тэр. Тэгснээ цүнхнээсээ нэг гүзээлзгэнэтэй сүү гаргаж ирээд ширээн дээр минь тавилаа. Тэгээд юу ч болоогүй юм шиг хичээлээ хийж эхлэв.

misty | yeonjun ✓Where stories live. Discover now