🔞🔞 Tickler🔞🔞 "COMPLETE"

By StarlitFictions

282K 10.5K 936

Тау нас биенд хүрсэн,өгөөмөр,богино банзал өндөр өсгийт өмсдөг охидод дуртай-түүний нууц шохоорхогч Нарад нь... More

[Chapter ONE]
[Chapter TWO]
[Chapter THREE]
[Chapter FOUR]
[Chapter FIVE]
[Chapter SIX]
[Chapter SEVEN]
[Chapter EIGHT]
[Chapter NINE]
[Chapter TEN]
[Chapter ELEVEN]
[Chapter TWELVE]
[Chapter THIRTEEN]
[Chapter FOURTEEN]
[Chapter FIFTEEN]
[Chapter SIXTEEN]
[Chapter SEVENTEEN]
[Chapter EIGHTEEN]
[Chapter NINETEEN]
[Chapter TWENTY]
[Hottest Bonus Ever]
[Chapter TWENTY ONE]
[Chapter TWENTY TWO]
[Chapter TWENTY THREE]
[Chapter TWENTY FOUR]
[Chapter TWENTY FIVE]
[Chapter TWENTY SIX]
[Chapter TWENTY SEVEN]
[Chapter TWENTY EIGHT]
[Chapter TWENTY NINE]
[Chapter THIRTY]
[Chapter THIRTY ONE]
[Chapter THIRTY TWO]
[Chapter THIRTY THREE]
[Chapter THIRTY FOUR]
[Chapter THIRTY FIVE]
[Chapter THIRTY SIX]
[Chapter THIRTY EIGHT]
[Chapter THIRTY NINE]
[Chapter FOURTY]
[Chapter FORTY ONE]
[Chapter FORTY TWO]
[Chapter THE ENDING]

[Chapter THIRTY SEVEN ]

4.9K 244 40
By StarlitFictions

-Гэгээ-

Тау хамгаалалтын малгайгаа аван суудал дээрээ суух Луханд өглөө.Тэрээр мотоциклноос буун сайхан харагдах гэж үсээ янзална.

Гадаа аль хэдийн орой болж тэд хотын төвд түгжирснээс болж удсан хэрэг.Гэхдээ цагдаа нар ирэн хүмүүсийг баривчилж,шөнөжин цагдаагийн газар хорин харсан зүйлийг нь асуухаас өмнө тэд тэр том аюултай галаас гарч чадсан юм.Тау өмнө нь нэг удаа туулж үзсэн болохоор сайн мэдэж байв.Хагас жилийн өмнө гал гардаг шөнийн дараа түүнийг эмнэлэгт байхад цагдаа нар түүнийг хамгийн сүүлд галаас аварсан бас түүнийг гал тависан хүн байж болзошгүй гэж таамаглаж байсан болохоор түүнээс элдэв бусын асуулт асууж байсан билээ.Харин эцэст нь үнэхээр үнэхээр ойрхон байсан ч гэлээ Тау энэ удаа тэр хэсгээс мултарч чадлаа.

"Баярлалаа" Тау Луханд ийнхүү хэлэх бөгөөд зүрх нь одоо ч догдолсоор хэвийн бус хэмнэлээр цохилоно.Гэхдээ Тау тэр газраас хол аюулгүй газар зогсож байгаа гэдгээ ойлгох мөчид зүрхнийх нь цохилт удаашран,бодлууд нь хоосрох аж.Тэр одоо аюулгүй.

"Үнэхээр ойрхон байлаа шүү" Луханы мэдрэмж найзынх нь мэдрэмжээс өөр биш.Тэр мотоцикл унаж,гартаа хоёр хүний амьдарлыг атгаж,Таугийн өмнөөс хариуцлага хүлээх хүн болохоор дарамт хоёр дахин их байсан билээ.Өөр бас мотоцикл зогсож,тэд зугтаж чадсан гэдгээ ойлгохдоо л тайвширсан юм.

"Тийм ээ,уучлаарай"

Тау уучлалт гуйсан инээмсэглэл тодруулан асуудал удсан хүн гэдгээ мэдэж байлаа.Тэд аль өмнө нь зугтчихаж болох л байсан гэтэл түүний Нараг хайх хүсэл найзынх нь үг,гарнаас ч нь хүчтэй байсан юм.Тэгээд л Тауг зөнгөөр нь орхиж бүх зүйл сайхан болно гэж найдахаас өөр сонголт үлдээгүй юм.Үнэхээр ойрхон байсан ч эцэст нь сайнаар дууслаа шүү дээ.

"Зүгээр ээ,ойлгож байна.Хэрвээ Ари байсан бол би адилхан л зүйл хийх байсан" Луханы нүүрэнд инээмсэглэл тодрох бөгөөд Тау түүний мөрөн дээр зөөлөн цохих аж.

"Дараа уулзъя"

Таугийн хөл өөрийн зам дээр өөрийнхөө аясаар хөдөллөө.Таугийн өмнө нь бичсэн мессежинд Нара хариу өгөөгүй болохоор Нараг гэртээ байгаа эсэхийг мэдсэнгүй.Гэхдээ Нара түүнээс өмнө аль эрт гэр рүүгээ харисан болохоор драма үзэж байгаа эсвэл усанд орж байгаа гэж бодож байв.

Таугийн зүрх дахиад л цохилон,бүхэл биеэр нь халуу дүүгэх нь тэр.Энэ удаа айдас,цөхрөлөөс биш догдлолоос болсон хэрэг.Түүнийг Наратай уулзахаас өмнө үргэлж догдлол бүрхэн авдаг юм.Өмнө нь хэзээ ч ийм зүйлийг мэдэрч үзээгүй болохоор эхэндээ хачин бөгөөд бараг л өвчтэй мэт сануулдаг байв.Энэ тийм ч муу зүй биш зүгээр л хайр.

Тау шууд л хоёр шат алгасан гарах агаад яарах хэрэг байгаагүй ч тэр яарч байв.Тэр Нарад очно гэж амлалт өгсөн бас аюулгүй байгаа ч гэлээ өөрийн гараар тэврэн аюулгүй байгаа гэдэгт нь итгэлтэй болохыг хүссэн юм.

Тау Нарагийн гэрийн давхарт гарсаар булан эргэхэд хөл нь автоматаар танил болсон хаалга руу зүглэнэ.Хаалганы дугаар хонгилыг алтан шаргал өнгөөр гэрэлтүүлэх аж.Тау амьсгаа аван,одоо түүнийг харах гэж байгаадаа тайвширав.

Тэрээр хонхон дээр нь дарлаа.

Нара босон хуруугаа гуяаараа гүйлгэн,урагдах гэж байсан ч өмднийхээ даавууг чанга гэгч нь үрэх аж.Шүрмэс нь чангарч,гарынх нь ар дээр тодрон харагдах бөгөөд хуруунуудынх нь үе нь цагаарахад л тэрээр өмдөө тавин гараа суллалаа.Тэр толгой бөхийн,нулимс нь унасан газраа арчив.

Нара үсээ чихнийхээ араар хийгээд хоолойгоо засах гэж хичээсэн ч ямар авиа гарахгүй хоолой нь чилсэн мэт санагдана.Тэрээр амьсгаа аваад удаанаар босон яг одоо Таугийн нөгөө талд нь зогсож байгаа хаалганы зүг явлаа.

Ийм байдал ирнэ гэдгийг Нара мэдсэн.Тэд нэгэндээ амласан шүү дээ.Гэтэл ганцхан яриа бүх зүйлийг өөрчлөчихөөд байна.Нара утсаа унтраан,дуудлага мессеж ирнэ гэдгийг мэдэх бөгөөд Тауг түүнтэй холбоо барилгүй ирэхгүй гэж багахан найдаж байсан юм.Гэхдээ мэдээж Таугийн үг тийм ч амархан арилахгүй.

Нара ямар ч дуу гаргахгүй хаалган дээр очлоо.Хонхны дуу гарах мөчид тэрээр уйлж орхисон юм.Тэрхэн мөчид л хэн нэгэн түүнийг айлгаад зүрхийг хаах шахсан аятай ухасхийнэ.

Нара мэдээж түүний ирнэ гэдгийг мэдсэн гэхдээ бэлтгэлтэй байгаагүй шүү дээ.Богинохон хугацаанд бүхнийг ойлгож амжаагүй байхдаа Нара юу хэлэх ёстой юм бол оо?

Нара амьсгаа аваад гараа удаанаар өргөн хаалганы бариуланд хүрлээ.Хурууных нь үзүүр хүйтэн зүйлд хүрсэн ч тэрээр бүрэн барисангүй.Бариулыг нь доош дараад хаалгаа онгойлоход тийм ч хүчтэй биш юм.Нара дахин нэг амьсгаа аваад хацар дээрх нь нулимс хатаж наалдсан аятай санагдах нөгөө гараараа тэрхэн хэсгээ арчлаа.Тэр Таугийн царайг харахад бэлэн болжээ.

Гэхдээ мэдээж гаднаа шүү дээ,дотроо бэлэн биш байна.

Бариулнаас барих гар нь чичрэх бөгөөд биеийн дээд хэсгээр нь тархан эцэст нь хөлөнд хүрч ямар ч хүчгүй болох хүртэл бүхэл хэсгээр нь тархсан юм.Дахиад хонх дуугарахад л тэрээр доош удаанаар сулбайн унасаар гар нь бариулнаас салах нь тэр.

Тэр зүгээр л чадсангүй.Хаалганы өмнө өвдөглөн суух агаад Тауг нөгөө талд нь хүлээж байгаа гэдгийг нь мэдэж байсан ч оруулж чадсангүй.Хаалга гэдэг удаанаар бутран унаж буй Нарагийн бяцхан ертөнцийг хамгаалж байв.Тауг дотогш оруулаад өөрийнхөө сүүлийн аюулгүй байдлыг үгүй хийлгэхийг хүссэнгүй.Нара өөрийнхөө өрөөнд л аюулгүй.

Бүхэл газар түүний дулаан бөгөөд тав тухыг минутын дотор л үгүй хийнэ гэж бодож байсан болохоор одоо тэрэнд аюулгүй газар гэж үгүй.Таугийн гэр,түүний машин,Тау өөрөө одоо дахиж түүнд аюулгүй гэх баталгааг өгөхгүй.Худал,урвалтаар баригдсан газар.

"Нара?"

Таугийн хоолой хаалганы цаанаас гарлаа.Нара өөрийнхөө нэрийг сонсоод чангаар уйлах нь тэр.Тэд хоёулхнаа байхад Тау түүний нэрийг дуудахдаа зөөлөн,хайр татам гэгч нь дууддаг билээ.Тауд энэ хэр их утга учиртай юм бол?

"Нара,наанаа байна уу?"

Үгүй ээ,Нара байхгүй байна.Таугийн төлөө биш.Нарагийн нулимс дахиад доош унасаар тэр цамцныхаа үзүүрээс чанга гэгч нь зууран доош татна.Нулимс нэг нэгээрээ цамцны даавуун дээр унасаар цамц болоод Нарагийн нүүрийг нойтон болгож байсан ч зогсох шинж алга.

"Нара,намайг сонсож байна уу? Зүгээр үү?"

Одоо Нара Тауг Солбиг орхисон шигээ өөрийг нь ч бас орхиосой гэж хүсэж байв.Энэ түүнд амархан биз дээ? Нара Солби шиг үзэсгэлэнтэй,халуухан бас өөртөө итгэлтэй биш гэтэл яагаад түүнийг орхиж болдоггүй юм бэ? Хэрвээ өөр охин,Таугийн хайрласан охиноос илүү чухал бол...Нара төгс биш.Тэр Солби биш.Бас Нара өөрийгөө найзтайгаа харьцуулан харахад Тауд тийм ч утга учиргүй хэмээн төсөөлж байв.

Солби Тауд ч хангалттай чухал биш байхад яаж Нара өөрийгөө түүнд чухал хүн гэж багахан ч гэсэн найдах билээ? Солбид Нарагийн хичээсэн бүхэн байдаг бас Тау гармоноо удирдаж чадахгүй эргэн тойрныхоо хүмүүстэй унтаж явдаг.Хэрвээ Тау Солбигийн хэлсэн шиг Солбид хайртай байсан бол...тэгвэл тэр Нарагийн хувьд юу гэсэн үг юм бол?

Нара Таугийн хэзээ ч түүнийг хуурч байгаагүй гэж хэлснийг нь саналаа.Хэрвээ Солби түүнд хангалтгүй байсан юм бол Нара бүр ч хангалтгүй биз.Үнэхээр энгийн бас уйтгартай хүн шүү дээ.Нарагийн ардуур хаанаас таашаалаа авдаг юм бэ Тау?

"Нара"

Тау гар зангидан хаалгыг цохиход Нара Тауд сонсгохгүй гэсэндээ аль болох чадахаараа чимээгүй уйлна.

Энэ чамд амархан биш гэж үү Тау? Нара дурлаж бас сохорсон байсан болохоор өөрийгөө санал болгосон анхны охиноос зуурж өөрийнхөө тэнэглэлээс болоод сүйтгэсэн бүсгүйгээ Нараг болгохыг санал болгосон.Чи яаж хайртай бүсгүйгээ галд орхиж чадахаар тийм хэрцгий бас тэнэг юм бэ?

Энэ Тауг гэсэн хайр байгаагүй бол Нара түүгээр хайрлуулахыг хүсэхгүй байсан юм.

Нара тоглодог тоглоом болохыг хүсээгүй.Дүр зураг,мөч бүр бүх зүйлийг дэлгэгдэхэд эргэлзээ болсон.Таугийн үнсэлт,зөөлөн хүрэлт,тэдний нэг орон дээр хэвтэж таашаалдаа автаж байсан мөч бүрт тэр эргэлзсэн.

"Нара,наанаа байхгүй байгаа юм уу?"

Тау төгс Солбиг хайрлаж чадаагүй байхад түүн шиг залуу яаж Нараг хайрлах юм бэ? Тэр Таугийн сонирхдог охидын хажууд харьцуулахад юу ч биш шүү дээ.Эхлэлдээ ч тийм байгаагүй,одоо ч тийм биш биз.Тау түүнийг хуурч байсан болов уу? Солбиг хуурсан байхад яаж түүнийг хуурахгүй байх билээ? Тэгээд хэзээнээс эхлэж хуурсан бол? Эхнээсээ? эсвэл Нараг эргээд хуучин төрхөндөө ороход уу?

Лухан Тауг түүнд хайртай гэж хэлсэн,Солби ч бас.Гэхдээ тэдний хэн ч тэр үгийг Тау хэлж байхыг сонсоогүй,Нара ч тэр.

Нара яагаад тэгэж их сонсохыг хүсээд байгаа юм бол?

Энгийн "БИ ЧАМД ХАЙРТАЙ" гэх үг хангалттай.Энэ Нарагийн эргэлзээг арилгачихна байсан.Гэхдээ тэр хэзээ ч хэлээгүй.

-Гэгээ-


Continue Reading

You'll Also Like

83K 8.3K 57
Ким Жунинаас тамхи, гаа бас Америк үнэртдэг. Шинэ ширээний хамтрагчаа бодох үед, яг л америк кинон дээр гардаг шиг хоолны газарт найзуудтайгаа инээл...
14.1K 1K 19
"ფინ რატომ ექცევი მას ასე?" "მან მთელი ჩემი ცხოვრება შეცვალა" • "ჰარი სტაილს!უბალოდ დაივიწყე რაც გუშინ მოხდა" "ვერასდროს დავივიწყებ" • ისტორია "bad...
205K 17.6K 36
HunHan ( Yaoi ) Sehun ကို ျပံဳးျပီးျကည့္တဲ့ Kris အျကည့္ နဲ ့ အျပံဳ းဟာ ကိုယ့္မ်က္စိေရွ ့မွာတင္ ကိုယ့္ရင္ေသြး ေလး ကိုယ့္ကေလး တစ္ေယာက္ ျကီးျပင္းလာ တာကိ...