🔞🔞 Tickler🔞🔞 "COMPLETE"

By StarlitFictions

274K 10.4K 936

Тау нас биенд хүрсэн,өгөөмөр,богино банзал өндөр өсгийт өмсдөг охидод дуртай-түүний нууц шохоорхогч Нарад нь... More

[Chapter ONE]
[Chapter TWO]
[Chapter THREE]
[Chapter FOUR]
[Chapter FIVE]
[Chapter SIX]
[Chapter SEVEN]
[Chapter EIGHT]
[Chapter NINE]
[Chapter TEN]
[Chapter ELEVEN]
[Chapter TWELVE]
[Chapter THIRTEEN]
[Chapter FOURTEEN]
[Chapter FIFTEEN]
[Chapter SIXTEEN]
[Chapter SEVENTEEN]
[Chapter EIGHTEEN]
[Chapter NINETEEN]
[Chapter TWENTY]
[Hottest Bonus Ever]
[Chapter TWENTY ONE]
[Chapter TWENTY TWO]
[Chapter TWENTY THREE]
[Chapter TWENTY FOUR]
[Chapter TWENTY FIVE]
[Chapter TWENTY SIX]
[Chapter TWENTY SEVEN]
[Chapter TWENTY EIGHT]
[Chapter TWENTY NINE]
[Chapter THIRTY ONE]
[Chapter THIRTY TWO]
[Chapter THIRTY THREE]
[Chapter THIRTY FOUR]
[Chapter THIRTY FIVE]
[Chapter THIRTY SIX]
[Chapter THIRTY SEVEN ]
[Chapter THIRTY EIGHT]
[Chapter THIRTY NINE]
[Chapter FOURTY]
[Chapter FORTY ONE]
[Chapter FORTY TWO]
[Chapter THE ENDING]

[Chapter THIRTY]

5.9K 252 26
By StarlitFictions

-Бибиби-

"Ийм адгийн новш гэдгийг нь мэдээд байсан юм."

Дасум шүдэн завсраа сийгүүлэн хэллээ. Найзууд нь арай ирээгүй байх бөгөөд хана налангаа Сура Еэрин 2ыг хүлээн зогсож байсан билээ. Гэтэл тэр Тауг өөр охинтой байхыг харсан ба мэдээж тэр охин нь Нара биш байв.

Тэрээр богино банзал, бэлхүүс ил гарсан майк өмсөөгүй бас урт шар үсгүй өндөр өсгийт өмсөөгүй байлаа. Тэр Нара биш байсан, учир нь арай богино хар үстэй энгийн л хувцас өмссөн байгаа нь мэдээж хэрэг Таугийн сонирхол биш. Хамгийн сүүлд Нараг харахад ийм байгаагүй. Гэтэл Тау тэр охиныг үнсэж царайны хувирал үйл хөдлөл бүгдээс нь хайр мэдрэгдэх хэмжээний дотно харагдана.

Дасум гэнэт уйтгарлаж бас уур нь хүрлээ. Тэрээр гараа зангиджээ. Хэдийгээр тэр Нараг Тауд хаягдаасай гэж зөндөө хүссэн ч гэлээ бодож байснаар нь болсны дараа, маш олон удаа салаасай гэж хүссэний дараа саяны дүр зургийг хараад тэр бодолдоо харамслаа. Ийм зүйл болсонд итгэж ч чадахгүй байв.

Харин одоо тийм зүйл бодож байсандаа гэмших сэтгэл ихээр төрлөө. Дэндүү хэрцгий зүйл бодож байснаа тэр өөрөө ч сайн мэднэ. Ер нь хэн ч хайртай хүндээ хаягдахыг хүсэхгүй, хэрвээ хаягдсан бол сэтгэл нь ямар ихээр шархлахыг ч тэр мэдэхгүй биш мэднэ. Гэхдээ сайн найзаа алдсанаас хойш Тауг хэнийг ч үзэн ядаж байгаагүй ихээр үзэн ядах болсон юм.

Одоо тэгтэл өнөөх үхэж хатаад байсан залуу нь өөр охинтой хайрын цэцэг тариад явж байх юм гэж тэр даанч санасангүй. Тауг үзэн ядах олон шалтгаан бий. Тэр муу хөгийн новш найзыг нь бараг л биеэ үнэлэгч шиг харагддаг болгочихсон. Зүгээр л анхнаасаа чи ингэж өөрчлөгд, ийм юм өмс, ийм үдэшлэгт яв гэхгүйгээр бусдын л адил эхэлсэн бол Дасум юу гэж бусдын хувийн асуудалд оролцох билээ. Хөөрхий Нара одоо юу хийж суугаа бол?

Муу худалч. Гэтэл тэр одоо өмнөх Нара шиг охиныг үнсээд явж байхыг бодвол төсөөллийн барбиных нь стиль солигдоо юм болов уу? Анзаараад байхад Таугийн гаднах төрх ч бас бага зэрэг өөрчлөгдсөн санагдав. Гэхдээ тэр хамаагүй ээ. Дасум зүгээр л түүнийг үзэн ядаж байлаа. Сайн найзыг ашиглачихсан байна шүү дээ.

Дасум гэнэт Нараг өрөвдөх сэтгэл төрж бас маш ихээр санагалзав. Мэдээж тэр муудалцсан үеэсээ хойш байнга түүнийг санадаг байсан ба удахүй эргээд нийлнэ гэж итгэдэг байсан ч Нара урьдны Нара биш болчихсон байхад яаж тэгж чадна гэж? Гэхдээ тэр Нараг үргэлж өөрийнх нь хамгийн сайн найз байсан ба байсаар ч байх болно гэж боддог хэвээр. Дурсамж тийм ч амархан алга болдоггүй. Мэдрэмж ч бас.

"Яадаг новш вэ?"

Энэ Сурагийн хоолой бөгөөд түүнийг бодолдоо умбаж байхад гэнэт хажууд нь гараад ирлээ. Еэрин ч бас ирчихсэн байв. Тэр гурав урд нь зогсоод нялуурах хосыг ууртай ширтэнэ.

"Мэднэ ээ." Дасум ингэж хэлээд гараа энгэртээ зөрүүллээ. "Би Нарагийн өмнөөс үнэхээр харамсч байна"

"Би ч бас." Еэрин Сура хоёр зэрэг хэлэв.

"Бас би Нараг санаад байна. Хуучин Нараг."

Дасум өөрөөсөө Нараг одоо буцаж ирэх болов уу гэж асуулаа. Нэгэнт Таугаас салснаас хойш тэр ганцаардаж бас хэцүү байгаа гэж бодохоор тайтгаруулмаар санагдаж бас бүхнийг эргээд хэвийн болгож болох юм шиг санагдана. Үнэндээ зүгээр нэг санагдах биш тэр дотроо ингэж хүсч байлаа. Гэхдээ тэр өөрөө шинэ Наратай нөхөрлөхөөс татгалзсан нь шүү дээ.

"Явцгаах уу? Шалгалт эхлэх нь. Эртхэн гайгүй суудал олж авах минь"

Дасум ч толгой дохин цааш эргэх гэтэл яг тэр мөчид Таутай хамт байсан охины царай тод харагдлаа.

Тэр нь Нара байсан юм.

"Чи найзуудтайгаа ахин уулзахгүйгээр муудалцсан гэж надад хэлээгүй." Тау ингэж хэлээд цааш алхах Нарагийн хуучин найз нарлуу харан хэллээ. "Чи зүгээр болох болно гээд байсан штээ."

"Зүгээр ээ, Тау." Нара түүний цамцны үзүүрээс татан бага зэрэг ундууцсан харагдана. "Надад одоо хамаагүй болсон."

"Тэр төрсөн үдэшлэгийн асуудлаас хойш ийм болсон тийм үү?"

Нара хариуд нь мөрөө хавчсан нь тийм гэсэн үгийн дохио байлаа. Үнэндээ тэр үдэшлэгт явалгүй эмнэлэгт Таугийн дэргэд үлдсэнээс болж асуудал ноцтой болж ийм дээрээ тулсан нь үнэн билээ. Гэхдээ тэр хүлээн зөвшөөрөхийг хүссэнгүй.

"бүгд надаас болсон."

Таугийн уур гэнэт хүрч уруулаа хазахад Нара толгой дохьсон боловч тэр дороо гараа сэгсэрлээ.

"Гэхдээ одоо зүгээр ээ, үнэхээр шүү. Хэрвээ тэд чамайг хүлээн зөвшөөрөхгүй бол намайг ч гэсэн хүлээн зөвшөөрөхгүй байна гэсэн үг. Энэ нь зүгээр л бид ахин хамт байх ёсгүй болсон байсан учраас л ийм зүйл болсон. Найзууд нэг нэгнийгээ дэмжих ёстой биздээ? Харин надад тэд хамгийн их хэрэгтэй байх үед орхиж явсан. Би ч бас алдаа гаргасан байж болох ч тэднийх илүү байсан гэж бодож байна. Хамтдаа байх ёстой үед намайг хаясан нь тэд штээ." Нарагийн хоолой гунигтай сонсогдох ч дотроо байсан энэ бодлоо Тауд хэлсэнд сэтгэл нь онгойлоо. "Найзуудаа алдаад хэцүү байхад чи харин надад тусласан. Тэгэхээр би буруу шийдвэр гаргаагүй гэсэн үг биз дээ? Магадгүй надад зөвхөн чи л хэрэгтэй байх."

Тау инээмсэглэсэн ч гэлээ үүнийг үнэн биш гэдгийг мэдэж байсан юм. нарад хэрэгтэй ганцхан зүйл тэр өөрөө биш. Хүн бүрт л найз хэрэгтэй. Өөрт нь ч бас найз охинд нь ч. Найзуудтайгаа дотно яриа өрнүүлэн суух нь эн хүнд л таалагддаг. Хэрвээ Нара тэр хоёр маргалдвал, муудалцвал, түүнийгээ гомдоовол Наратай ярилцаж дэргэд нь түшиж тулах хүн хэрэгтэй.

Тау Солби болон Нараг дотносож байгаагаас айхын хэрээр тэд улам л сайн найзууд болж байлаа. Гэхдээ түүний хуучин найз охин нь Нарагийн цор ганц сонсогч байна гэдэг тийм ч сайхан зүйл биш санагдана. Тэд хоорондоо дэндүү өөрөөс гадна холбодог зүйлс нь ердөө л Тау байлаа. Нарад өөрийх нь сэтгэл зүй, байр байдалтай тохирох найз хэрэгтэй. Түүнд хуучин найзууд нь хэрэгтэй.

Тэрээр Нараг хуучны найзуудаа харах үеийн хоолойны өнгө болон харцнаас гуниг, урам хугарлыг олж хардаг. Бас цээжин дэх гунигийг нь ч хамт мэдрэх шиг болдог байв. Хэрвээ Лухан болон бусад найзууд нь түүнийг орхиод явах болбол тэр үед Нарагийн нөхөж чадахгүй хоосон зайг тэр төсөөлж байлаа.

Хүн бүрт найз хэрэгтэй. Харин Тау өмнө гаргасан бүх л алдаага бага багаар залруулж байгаа. Учир нь тэр өөрийн хайртай охиноо гуниглаж байхыг харах дургүй билээ.

"За яахав." Тау цагаа харан хэллээ. "Баяртай гэж хэлэх цаг бараг болчихжээ."

"Чи яг л миний оршуулган дээр үг хэлж байгаа юм шиг сонсогдож байна."

"Яахав сануулчихъя. Шалгалтандаа унавал би жинхнээсээ оршуулган дээр чинь үг хэлэх байх шүү." Тэд бие биеэ харан инээнэ. "Зүгээр дээ. Зүгээр л өөрсдийнхөө болзооны талаар санаа зов. Би чамайг чадна гэ мэдэж байна."

"Гэхдээ би тэнцэхгүй бол яана аа?" Нара санаа зовнингуй асуулаа.

"Алив ээ, би чиний багш байсан штээ. Тэгэхээр санаа зоволтгүй." Тауг ингэж хэлээд Нарагийн гарыг атгахад тэд хөхрөн инээлээ.

"Шалгалтандаа унасан ч тэнцсэн ч чи бид хоёрын болзоо хэвээрээ гэдгийг санаарай."

Тэд салах ёс хийн гашуун боловч чихэр мэт нялуунаар үнсэлцлээ. Тэр үнсэлтээс маш олон сэтгэл хөдлөл амтагдана. Найдвар, эргэлзээ, сандрал, бага зэргийн гуниг бас энэ бүхний эцэст ХАЙР. Олон амтат үнсэлт удаан үргэлжилж эцэст нь тэд саллаа.

"Хөөе, Нара?"

Нара булангаар цааш эргэхийн өмнө түүнрүү итгэл дүүрэн харцаар харлаа.

Таугийн зүрх түг түг цохилж хэлэх гэсэн үг нь хоолой дээр нь наалдчихаад гарахгүй хэцүүднэ. Тэр их сандрах бөгөөд ичих айх хосолсон мэдрэмж төрж энд тэндээс нь хүн цохиод байгаа мэт санагдах нь хачирхалтай. Яг одоо бол чадахгүй юм байна.

"Юу ч бишдээ."

Нара ангид орж ирэн сонгосон ширээндээ суулаа. Тэрээр өглөө маш их сандарч сандарсандаа өвдөх шахаад шалгалтандаа ирж чадахгүй болох дөхсөн юм. харин Таугийн машинд суумагц л түүний сандрал арилж бие нь хамаагүй хөнгөрөөд дээрдсэн билээ.

"Амжилт хүсье"

Нара өндийн хартал Дасум хажуугаар нь өнгөрч түүнээс бага зэргийн зайтай нэг ширээнд суугаад өөр лүү нь харлаа. Тэр уурласан эсвэл бухимдсан харагдахгүй байв. Уруулых нь үзүүр бага зэрэг мушгирах бөгөөд- байзаарай тэр сая инээв үү? Нара ямар хариу үйлдэл үзүүлэхээ мэдэхгүй Дасумын гэнэтийн үйлдэлд гайхаж орхижээ. Тэгээд тэр зүгээр л "Амжилт хүсье" гэлээ.

Тэр энийг чин сэтгэлээсээ хэлсэн юм. Ер нь найзүудтайгаа муудалцсанаас хойш тэдэндээ муу зүйлс тохиолдоосой гэ жнэг удаа ч болов бодож байгаагүй билээ. Түүнийг хичнээн дотроос нь зовоож хоорондын хагарал нь тухгүй болгож байсан ч нэг минутаас дээш уурлаж яагаад ч чаддаггүй байсан билээ. Тэд дунд сургуулиасаа хойш үй зайгүй найзуулсан найзууд болохоор яаж ч муу санаж зүрхлэх билээ.

Сэтгэл хөдөлгөсөн дулаахан мэдрэмжийн дараа тэр ч бас Дасумруу хальт инээмсэнлээд доошоо харлаа. Түүний суусан суудлаас Дасум хангалттай харагдах бөгөөд урдаас ирэх шалгалтын цааснаас өөртөө аваад хойш дамжуулж байгаа харагдлаа. Тэгээд тэр ахин сэтгэл дотроо "Амжилт хүсье" гэж шивнэсэн юм.

Нарагийн шалгалт дуусан гарч ирэхэд Тау яг түрүүн үлдсэн газартаа зогсож байлаа. Тэгээд Нараг энгэртээ татан дулаахнаар тэврээд нурууг нь илэнгээ санаа зоволтгүй, чи сайн хийсэн гэж ахин дахин хэлэх нь юутай сайхан. Тау үнэхээр тэрнийг тэнцэнэ гэдэгт итгэлтэй байлаа.

"Чамтай ярилцаж болох уу?"

Хажууд нь Тауг ирж зогсоход Дасумын царай хувхай цайж юу гэж хэлэхээ мэдэхгүй түгшлээ.

Хэрвээ түүнтэй өчигдрийн хамт байсан охин Нара биш байсан бол тэр шууд Таугийн нүүрлүү нулимаад хамгийн мэдрэмтгий цэгийг нь зад өшиглөх байлаа. Гэхдээ өчигдөр харсан зүйлийн эцэст хамт байсан охин нь Нара байсныг харсан учраас тэр хамгийн сайн найзыг ньаваад явчихсан залууд юу гэж хэлэхээ мэдсэнгүй. Бүх л нөхцөл байдал ганцхан хормоос болж өөрчлөгдсөн юм. Нараг харсан тэр ганц хором.

"Би хичээлдээ суух гэж байна." Тэр яг юу гэхээ мэдэхгүй байсан учраас зүгээр л түүнтэй ярилцахаас татгалзаад ингээд хэлчихэв. Тэр ер нь яагаад өөртэй нь ярилцах гээд байгаа юм бол? Тэд өмнө нь хэзээ ч юм яриж үзээгүй, бүр танилцаа ч үгүй. Гэтэл одоо тэр залуу өмнө нь зогсоод найз охиныхоо хуучны сайн найзтай ярилцъя гээд зогсож байна.

"Гэхдээ чиний үзэж байсан бүх хичээлийн цагаас хамгийн чухал нь байх болно гэж би бодож байна."

Таугийн хоолой хүчилсэн эсвэл хэрүүл өдсөн юм шиг сонсогдсонгүй. Царайны хувирал нь ч бас адил. Түүний харц нь гэгээлэг, тунгалаг бас үнэн харагдана. Уруул нь бага зэрэг мушийх ч яг инээсэн гэвэл биш бөгөөд эелдэг төрх тодроно.

Өмнө нь зогсож байгаа Тау Наратай анх үерхэж эхлэх үеийн Тау биш юм шиг сонин бодол Дасумд төрлөө. Тэр хэзийдээ ингэж их өөрчлөгдөө вэ? Эсвэл тэр андуурж хараад байгаа юм болов уу? Дасум өөрийнхөө өмнөх бодолд эргэлзэж эхэллээ. Тэр ийм хүн байсан гэж үү?

"Тэгээд?" тэрээр нарийхан хоолойгоор ярьж эхэллээ. "Юу чамайг надтай ярилцахад хүргэв?"

"Нарагийн тухай юм л даа." Тауг хариулахд тэр нээх гайхсангүй. Тэднийг холбох ганц зүйл нь Нара шүү дээ. "Эсвэл ерөнхийдөө, бас миний талаар."

Тэр өмнөхөөсөө ч илүү эргэлзэх бөгөөд хариу хэлэхгүй байгаа нь Тауг бага зэрэг тавгүйтүүлж байв.

"Надад дургүй гэдгийг чинь би мэднэ ээ. Эсвэл үнэндээ... үзэн яддагийг чинь гэх гэсэн юм л даа."

Дасум зүгээр л толгой дохьлоо. Үнэнээс хойш өөр юу хэлэхэв дээ.

"Тэрэнд чамайг буруутгахгүй ээ. Эргээд харахад би үнэхээр сайн найз залуу байж чадаагүйгээ мэднэ."

Дасум нүдээ эргэлдүүлэн зогсохдоо золтой л пис хийтэл инээчихсэнгүй. "Энэ зууны хамгийн их ухаарал чинийх байлаа." Тэр юу ч бодолгүй энэ үгийг хэлчихэв. "Чи зүгээр л өөрийн чинь сонирхолд нийцээгүйн улмаас миний сайн найз хуучны Нараг галзуу өлөгчин болгож орхисон. Нара хэзээ ч шар үсэнд дуртай байгаагүй, богино банзал, дарвайсан будмал охид, өндөр өсгийтөд ч мөн адил. Тэр үргэлж эелдэг, тав тухыг илүүд үздэг Нара байсан. Чамайг гэнэт гарж ирээд тэнэг сэтгүүлийн нүүрэн дээрх биеэ үнэлэгчийн зургийг харуулах хүртэл!!!"

"Би мэднэ ээ. Намайг бүх зүйлд буруутга. Учир нь чиний хэлсэн үнэн. Би үнэхээр хөгийн амьтан байсан."

"Дур хүсэл чинь хүрэхээр өөрийнхөө хэрэгцээг хангах гэж хүссэн үедээ дуртай газарлуугаа дагуулж явдаг байснаа ч гэсэн битгий мартаарай. Муу гаж донтон."

Тау хэлсэн үгэнд нь балмагдан ханиаж ичсэндээ хажуу тийш харан нүүр бурууллаа.

"Тэр ч бас үнэн."

Дасум одоо Таугийн өмнө зогсохдоо илүү их итгэлтэй болсон тул гараа урдаа зөрүүллээ.

"Бас зөвхөн гадаад төрхийн өөрчлөлт ч биш. Тэр чамаас болж хичээлээ тасалснаар дүн нь огцом буурсан. Найзуудаараа хийдэг давтлагаа тасалж ер нь хамт хийдэг байсан бүхнийг хийхээ больсон. Харин одоо тэрнийг шалгалтаа унана гэхэд барьсан ч бэлэн байна."

"Би тэгж бодохгүй байна." Таугийн хариулт түүнийг будлиулж орхилоо. "Тэрний хичээлийг хийлгэхийн тулд бид 2 маш их хичээсэн. Өнгөрсөн хоёр долоо хоног бид хоёр хичээлээс өөр юу ч хийгээгүй."

"Чи тэгсэн гэж үү?" Дасумын нүд бүлтрэх шахам томров.

"Тийм ээ, тэгсэн. Миний хамгийн их итгэлтэй байгаа зүйл бол тэр энэ шалгалтанд яасан ч унахгүй. Зөвхөн миний бодол л доо." Тэрний хоолой илүү гүн илүү чухал болж ирлээ. "Бас чамайг түүнд туслаасай гэж би бодож байна. Ахин гар гараа барилцах найзууд болоосой гэж бас хүсч байна."

"Тэр өөрт байсан маш олон боломжоо алдсан."

"Тэгвэл яагаад ахиад нэгийг өгж болохгүй гэж? Нара надад маш бүр маш олон боломжийг олгосон. Хэрвээ надад тэр боомж олгоогүй байсан бол би энд ингээд зогсож байхгүй байсан. Тэрнийг ганцааранг нь хаяж явсан, гомдоосон өдрүүдийг би тоолж ч чадахгүй. Новш гэж, ингээд бодоход дэндүү их юм. тэрэнд тэгж хандаж байсныхаа төлөө өөрийгөө цохиод хаячихмаар л байна. Хэрвээ цаг хугацааг ухрааж чаддаг бол ухраахсан. Ямар ч эргэлзээгүй ухраана. Хичнээн хөгийн новш байсан ч гэсэн тэр үргэлж надад боломж олгодог байсан. Тэр хэзээ ч намайг орхиогүй. Харин чи түүнийг орхисон."

Дасум тэрний хэлсэн үг зүрхэнд нь тулж очихыг мэдрээд шүлсээ залгилаа.

"Сурагийн төрсөн өдрийн үдэшлэгийг алгасах хүртлээ тэр дэндүү хол явсан байсан. Чи ч гэсэн шаналахгүй байсан гэж үү?"

Тау ойлгонгуй толгой дохино.

"Мэдээж би тэгэх байсан. Гэхдээ чи ядаж ганц удаа ч болов яагаад очиж чадаагүйг нь асууж үзсэн үү? үгүй л байх л даа. Учир нь тэр ямар нэгэн буруу зүйлээ залруулахыг үргэлж хичээдгийг нь би сайн мэдэх учраас. Хэрвээ чи асуусан бол тэр шалтгаанаа хэлж өнөөдрийн ийм нөхцөл байдал үүсэхгүй байх байсан. Тэр надтай хамт байсан. Яагаад гэвэл тэр өдөр Нарагаас өөр хэн ч надад байгаагүй. Би хүнд гэмтээд эмнэлэгт хүргэгдсэн байсан бас миний эцэг эх ч хажууд байгаагүй юм. намайг ганцаараа эмнэлэгт байхад тэр надтай үлдэхээр шийдсэн. Чи ч бас тэгэхгүй байсан гэж үү?"

Бага багаар Дасумын нүүр хувьрал өөрчлөгдөж тэр хоолойгоо засан Таугийн үгийг тунгаан бодлоо.

"Би ч бас тэгэх байсан." Тэр хүлээн зөвшөөрлөө.

Тау инээмсэглэлээ.

"Сонсооч. Би үргэлж түүнийг хуучин найзуудаа хичнээн их санаж ганцаардаж бас тэр мэдрэмжээ надаас нуух гэж хичээж байгааг нь хардаг. Бас чамайг ч бас түүнийг санаж байгааг мэдлээ. Тийм биз?"

Дасум зөвшөөрөн толгой дохив. "Гэхдээ тэр маш олон буруу зүйл хийсэн. Зөвхөн гадаад төрхөндөө хйисэн өөрчлөлт ч биш тэрний зан ч бас өөрчлөгдсөн штээ."

Тау шууд толгой сэгсэрлээ. "Тэрний хүн чанар огтхон ч өөрчлөгдөөгүй. Тэр хувцас болон зузаан будагны цаана үргэлж анх надаас болзохыг асууж байсан охин байсаар ирсэн. Тэр үргэлж итгэлтэй, анхаарал халамжтай, цайлган, өөрийгөө боддоггүй бас бага зэрэг зөрүүд Нара хэвээрээ байгаа."

Дасум инээмсэглэлээ. Учир нь тэрний хэлсэн бүхэн үнэн бөгөөд ялангуяа зөрүүд гэж хэлсэн нь инээдийг нь хүргэв.

"Гадаад төрх нь өөрчлөгдлөө гээд дотор хүн нь ч бас өөрчлөгдсөн гээсн үг биш. Тэрнийг өөрчлөхийг хүссэн нь би байсан. Гэвч эцэст нь тэр намайг өөрчилж орхиж. Харин би тэрний хийсэн зүйлд талархаад барахгүй байна."

Тауг Нарагийн талаар ярихдаа үргэлж инээмсэглэж бодолд орж байгааг хараад түүний чин сэтгэлийг мэдэрч анх Нарагийн болзохыг хүсч байсан залуу огтхон ч биш байгааг Дасам анзаарлаа.

"Чам шиг охидууд магадгүй над шиг залуучуудыг мэддэг гэж боддог байх. Гэхдээ үнэндээ миний ямар байхыг хүсч ямар харагдаж ямар мэдрэмж өгж байгаагаас цаашаа юу ч мэдэхгүй. Тэглээ гээд би чамайг буруутгахгүй бас энэ миний асуудал биш байж болох ч Нараг гэсэн хайрынхаа төлөө би тэрэнтэй эхлүүлсэн маргаанаа дуусгаасай гэж хүсч байна. Үнэхээр ямар ч арга байхгүй гэж үү?"

Дасум уруулаа хазан Таугийн хэлсэн үгсийг бүгдийг үнэн байсныг дотроо хүлээн зөвшөөрнө. Тэгээд мөрөө хавчсанаа араас нь толгой дохьлоо. Мэдээж тэр ч бас Нараг санаж байгаа. Дунд сургуулиасаа хойш наалдчихсан мэт найзалсан найзыгаа яаж амархан мартах билээ? Энэ удаагийн маргаан өмнөх жижиг маргаануудын дэргэд хамаагүй том бас ноцтой маргаан байсан. Гэхдээ тэрний хажууд одоо зогсож байгаа залуу хийсэн бүхнээ залруулах гээд ярилцаад зогсож байна.

"Юу гээч." Таугийн хоолойны өнгө зөөлөн бас итгэж болохуйц сонсогдлоо. "Бид бүгд алдаа гаргадаг. Нара чамайг үл тоож, харин би түүнд новш шиг зан гаргаж, би түүнийг сонсохыг хүсээгүй. Би өөрийгөө өөрчилж тэр ч бас өөрчлөгдсөн. Харин одоо чинийх л үлдлээ."

Дасум өөрийнхөө бурууг түүний амнаас сонссоны дараа хэсэг зуур чимээгүй боллоо. Тэр ч бас энэ талаар бодож үзсэн. Магадгүй аль хэдийн өөрийн буруу гэдгийг мэдсэн ч Наратай ярилцаж үзэхийг хүсээгүй эсвэл боломж нь олдоогүй байх. Харин одоо Тау тэднийг эргэн холбож өгч магадгүй болчихлоо шүү дээ.

"Тэр үнэхээр намайг санаж байгаа юу?" Түүнийг нэг л итгэлгүй асуухад Тау чин сэтгэлээсээ толгой дохьлоо.

"Би хэзээ ч чамайг орлож чадахгүй, бас орлохыг ч хүсэхгүй байна. Харуулдаггүй ч гэсэн тэр дотроо үргэлж найзуудыгаа санадаг юм. чи бас ялгаагүй түүнийг санаж байгаа. Сайн найзууд хялбархан салж чаддагүй. Би энийг өөрийн биеэрээ мэдэрсэн хүн."

"Би Нара та хоёрын дунд болсон бүх зүйлсийг мэдэхгүй. Гэхдээ чи иний бодсон шиг тийм ч муу залуу биш юм аа."

Тау аяархан инээлээ. "Үгүй ээ, би үнэхээр муу хүн байсан. Гэхдээ би байсан гэдгийг л баттай хэлж чадна."

"Би түүнийг өөрийнхөө хуучин хувцастай бас хар хувцастай байхад нь илүү дуртай."

"Тэгвэл бидэнд нэг ч гэсэн ижл тал байгаа юм байна. Би ч бас тэрэнд нь илүү дуртай" Тау ингэж хэлээд нүдээ ирмэлээ.

Анир чимээгүй тэднийг бүрхлээ. Өнгөрсөнд хийсэн алдаа болон ирээдүйг өөрчилж болох боломжуудын талаар бодож тэд хэсэг юм ярьсангүй.

"Тэгэхээр, чи Наратай ярилцана, тийм үү?" Тау эхэлж ам нээлээ. Учир нь тэр арай гэж эхлүүлсэн яриагаа сүйтгэхийг хүсээгүй юм. Тэр түүнд ойлгуулахыг хүссэн. Харин Дасум ахиад жоохон илүүг мэдэхийг хүсч байлаа. Хэдий тэр аль хэдийн шийдвэрээ гаргасан ч гэсэн.

"Би яагаад тэгнэ гэж?" Тэр асуулаа.

"Яагаад гэвэл чи түүнд хайртай. Би ч бас тэрэнд хайртай. Цаашид би хэнтэй ч үүлзсан, юу ч хийсэн бай Нараг орлох зүйл миний хувьд байхгүй."

Таутай ярилцсаны дараа Дасум түүний хэлсэн үгнийүнэн эсэхт ахин эргэлзээгүй юм. Тау үнэхээр хамгийн сайн найзад нь ХАЙРТАЙгэдгийг тэр мэдэрчээ.

-Бибиби-

Continue Reading

You'll Also Like

72K 6.3K 22
Бэкхён:Хүмүүсээ, миний эхнэр жирэмсэн болсон. Би аав боллоо. Ямар гоё мэдрэмж вэ? Аав болох ийм байдаг байх нь ээ! Бэкхён: ХҮЛЭЭГЭЭРЭЙ! Би тэгээд ба...
407K 22.6K 41
"ပိုင်ဆိုင်ချင်သောရပ်ဝန်းတစ်ခုအား ပိုင်ဆိုင်ရပါစေ" ၏ Season 2 ဖြစ်ပါသည်။ 18th Creation Start : 9 February 2023 "ပိုင္ဆိုင္ခ်င္ေသာရပ္ဝန္းတစ္ခုအား ပို...
166K 11K 29
У Сэүн У Жисү хоёр том маргалдааны эцэст салах шийдвэрт хүрнэ. Тэд салах ч яг үнэндээ одоо ч бие биедээ үнэхээр хайртай хэвээрээ. Тэд ахлах сургуульд...
7.2K 1K 25
네가 없는 내 삶이 너무 어두웠다. 그때 알게 되었다. 네가 내 삶의 빛이라는 걸.