🔞🔞 Tickler🔞🔞 "COMPLETE"

By StarlitFictions

274K 10.4K 936

Тау нас биенд хүрсэн,өгөөмөр,богино банзал өндөр өсгийт өмсдөг охидод дуртай-түүний нууц шохоорхогч Нарад нь... More

[Chapter ONE]
[Chapter TWO]
[Chapter THREE]
[Chapter FOUR]
[Chapter FIVE]
[Chapter SIX]
[Chapter SEVEN]
[Chapter EIGHT]
[Chapter NINE]
[Chapter TEN]
[Chapter ELEVEN]
[Chapter TWELVE]
[Chapter THIRTEEN]
[Chapter FOURTEEN]
[Chapter FIFTEEN]
[Chapter SIXTEEN]
[Chapter SEVENTEEN]
[Chapter EIGHTEEN]
[Chapter NINETEEN]
[Chapter TWENTY]
[Hottest Bonus Ever]
[Chapter TWENTY ONE]
[Chapter TWENTY TWO]
[Chapter TWENTY THREE]
[Chapter TWENTY FOUR]
[Chapter TWENTY FIVE]
[Chapter TWENTY SIX]
[Chapter TWENTY EIGHT]
[Chapter TWENTY NINE]
[Chapter THIRTY]
[Chapter THIRTY ONE]
[Chapter THIRTY TWO]
[Chapter THIRTY THREE]
[Chapter THIRTY FOUR]
[Chapter THIRTY FIVE]
[Chapter THIRTY SIX]
[Chapter THIRTY SEVEN ]
[Chapter THIRTY EIGHT]
[Chapter THIRTY NINE]
[Chapter FOURTY]
[Chapter FORTY ONE]
[Chapter FORTY TWO]
[Chapter THE ENDING]

[Chapter TWENTY SEVEN]

5.9K 222 16
By StarlitFictions

-Бибиби-

Нара сүүлийн хэдэн сар ямар байсан яг тэр янзаараа оюутны зоогийн газрын ширээн дээр ном ширтэн ганцаараа сууна. Тэр одоо өөрийгөө хооллосон ч хичээллэсэн ч ганцаараа гэдэгтэйгээ бүр мөсөн эвлэржээ. Одоо тэрний хувьд найз гэж үгүй, ямар ч инээд наргиан, ангиас анги дамжин явах замдаа өрнүүлдэг охидын яриа байхгүй. Тэр шаналж байгаа. Мэдээж тэр шаналал цээж дотор нь бул хар чулуу шиг шигдчихээд эцсээ хүртэл өвтгөх гэсэн мэт хүндрэн хүндэрсээр. Харин тэр энийг зүгээр л сайн нууж юу ч болоогүй юм шиг байх хэрэгтэйгээ ухаарсан юм. Ядаж л энэ хугацаанд тэр үүндээ дасчээ.

Шаналал гэдэг яг л гэрэл унтрахтай адил. Энэ бүр мөсөн сарниагүй, зүгээр л унтарсан. Хүсвэл тэр дахин асна. Харин асаах асаахгүй нь хүний өөрийн сэтгэлийн тэнхээний л асуудал. Энийг ч Нара яс махандаа тултал ойлгосон. Тиймээс л Нара бүхнийг тоохгүй орхиж хичээлдээ л анхаарлаа хандуулсан аж. Найзуудтайгаа үүсгэсэн маргаанд санаа тавьж суух цаг түүнд байхгүй. Бас өөрийгөө улам улам шаналгах хэрэг бүр огтхон ч байхгүй билээ:

Хонгилоор ганцаараа явж байхад ганцаардал түүнийг гуниглуулж сул дорой болгодог. Ганцаараа байх мөч бүрт нь уйтгар гуниг араас нь хөөж харин тэр зугтсаар өдийг хзрчээ. Тэр бууж өгөхийг хүсээгүй. Ядаж л одоохондоо.

Тэр найзуудаа санаж байлаа. Бүр маш ихээр. Өдрийн хоолны цагийг хамтдаа өнгөрүүлдэг байснаа, хичээлийн дундуур нэг нэгнийгээ инээлгэж айлгүйтэн жиг жуг гэлцдэг үеэ, хонгилоор нэг нэгнийгээ сугдан хэлхэлдэн явдаг байснаа, хичээлээ тараад мухлаг орж мөхөөлдөс хуваан иддэг байснаа гээд тэр бүгдийг үгүйлж байв. Өөрөө өөртөө үргэлж л ТЭД НАДАД ХЭРЭГГҮЙ, ЯАГААД НАМАЙГ БАЙГААГААР МИНЬ ХҮЛЭЭЖ АВЧ ЧАДАХГҮЙ ХҮМҮҮС НАДАД ХЭРЭГТЭЙ ГЭЖ? гэж хэлдэг. Гэтэл яагаад тэр одоо болтол ингэтлээ гунигласаар байгаа юм бэ? Бодож байснаас нь ч илүүгээр тэр охидыг гэх сэтгэл нь дэндүү их бололтой. Хэрэгтэй гэж тооцоолсон хугацааг давж тэр шаналж, удахгүй зүгээр болно гэсэн нь хий хоосон үг байж.

Тэр мэднэ.

Хэн нэгнийг хүлээж, хүлээхийн зовлондоо бачуурч, бачуурсандаа галзуурах шахаж, галзуурсан өөрийгөө шоолох ямар байдгийг тэр мэднэ. Ялгаатай нь энэ удаад хэн нэгэн ааш нь олдохгүй хөвгүүний төлөө биш хар багын найзууд нь түүнд энэ шаналлыг хайр найргүй өгч байгаад байгаа юм.

Нара шүлсээ залгив. Нулимсны хүүдий нь хүндэрсээр нүдийг нь бүрхэж урсахыг үавдсан ч тэр дотогшоо залгиж орхилоо. Зүгээр л энэ бүх мэдрэмжийг дотроо цоожлох хэрэгтэй. Гадагш гаргах хэрэггүй. Хүчтэй байх ёстой.

"Энэ суудал хүнтэй юу?" Гэнэт баруун чихэн дээр нь сөөнгө хоолой дуугарахад тэр цочиж орхилоо. Гүн бодлоос нь татан гаргасан тэр хоолойг таниж цөхөөд байх хэрэг байсангүй.

"Чи намайг айлгачихлаа штээ"

"Чи өөрөө л юм бодоод гөлөрчихсөн байсан штээ. Яах ёстойгоо мэдэхгүй байсан юм аа."

Тау инээсээр тэрний хажууд суухдаа саяхан номын сангаас авсан номоо өмнөх ширээн дээрээ тавив. Бүгд л Нарагийн шалгалтын холбогдолтой номнууд.

"Хуан ЗиТау чи ёстой гайхалтай, тэрийгээ мэдэх үү?" Нара тэрний олж ирсэн номнуудыг харан ингэж хэллээ.

Хэдийгээр тэр найзуудтайгаа байсан, байх ёстой, байж болох байсан цаг хугацааг алдсан ч Тау харин чадах чинээгээрээ тэр бүхнийг нь орлохын тулд хичээж байлаа. Мэдээж тэр тэднийг орлож чадахгүйгээ мэдэх ч Нараг асуугаагүй байхад өөрийн санаачлагаар ямар нэгэн аар саархан зүйл дээр үргэлж туслана. Өдрийн цайны цагаар түүний номыг зөөж, хуудаснаас хуудас эргэх тусам хичээлийг нь хамт хийлцэж (хэдий ойлгохгүй байгаа ч гэсэн) бүхий л цагаа түүнд зарцуулна. Нара хариуд нь чин сэтгэлээсээ талархахаас өөр хийж өгөх зүйл даанч байхгүй билээ. Тэрээр сүүлийн нэлээд хэдэн сар алдсан хугацаа, суугаагүй хичээлээ бүгдийг нь нөхөж чадах итгэл байгаагүй ч энэ янзаараа байвал ядах юм үгүй бололтой. Ядаж л сургууль дээрээ. Харин гэртээ байх үедээ тэд хичээл хийх ч хамтдаа орон дээр өнгөрүүлэхээ ч бас мартахгүй. Нөр их хичээлийн завсар байх хамгийн зөв амралт ч байж мэдэх юм шүү.

Тау нүүр дүүрэн мишээлээ.

"Мэднэ ээ. Би үргэлж тусалсныхаа хариуг авдаг залуу шүү. Мартаагүй биз?"

Нара түүний гарыг зөөлөн цохиод инээд алдахад Тау ч бас даган инээлээ.

"Шалгалт чинь яг хэзээ юм бэ?"

"Энэ 7 хоногт. Чинийх?"

"1 хагас долоо хоногийн дараа. Тэгвэл сайн хийгээрэй." Тэр зөөлөн мишээнэ.

"Дуусахаар чинь чамайг авж гаръя."

Нара өндийн хараад нүдээ тормолзууллаа. "Болзоонд уриад байгаа юм уу?"

Тэдний болзож байх хугацаанд Тау хэзээ ч түүнийг албан ёсны болзоонд урисан тохиолдол байхгүй билээ. Мэдээж тоолж барахгүй их үдэшлэг, цэнгээнийг эс тооцвол шүү дээ. Эргээд бодоход гунигтай ч юм шиг. Хамт байх үе нь үргэлж л олон хүн бужигнасан хүн хөлийн газар, хоёулхнаа байх үедээ зөвхөн секс л хийдэг байсан тэр үеийг тэр саналаа. Харин жинхэнэ болзоонд явж байсан уу гэж үү? Яг л энгийн хосуудын байнга хийдэг шиг үү? Гудамжаар алхаж, уух юм авч, зоогийн газарт оройн зоогоо идээд дарс уууж, дараа нь сарны гэрэл дор од тоолох мэтийн зүйлс үү? Хэзээ ч байгаагүй!

"Тийм ээ болзоо."

Нарагийн толгойд эргэсэн хуучны дурсамжууд юу ч үгүй сарниж тэрээр баярласандаа чин сэтгэлээсээ инээмсэглээд түргэн түргэн толгой дохьлоо.

"ойлголоо, тэгвэл би хичээнэ ээ."

Тау Наратай хичээлээ хийхэд дуртай. Энэ нь нэг талаараа өөрт нь нөгөө талаараа Нарад ч бас сайн хэрэг шүү дээ. Тэдний хэн хэн нь хичээлээ маш их тасалчихсан байгаа, тиймээс гэрэлт ирээдүйн төлөө үүнийгээ нөхөж гүйцээх хэрэгтэй байгаа юм. Түүний хувьд тэгтлээ муу сурдаг байгаагүй ч цойлж гоцлоод байсан удаа байхгүй, шалгалтууддаа унасан ч сэтгэл нь зовдоггүй, тэглээ гээд хөөгдчихдөггүй байдаг л нэг эрэгтэй оюутан байсан. Харин Наратай хамт байснаас хойш хичээл Нарагийн хувьд хичнээн чухал болохыг ойлгосон болохоор эргэлзээгүй түүнд тусалхаар шийдсэн билээ. Удаогүй хичээл өөрт нь ч бас хэрэгтэйг бага багаар мэдсэн юм.

Гэхдээ түүнийг тавгүйтүүлж байгаа бас нэг зүйл байлаа. Тэр нь юу вэ гэвэл тэд хамтдаа хичээлээ хийж байхад Нара байсгээд л ямар нэгэн зүйлийн талаар бодол болон хөшчихнө. Байгаа байдал нүүрний хувирал зэргээс нь анзаарахад яавч сайн зүйл байж таарахгүй. Гунигтай, мэдрэлгүй нэгэн болж орхино. Түүнээс юу болсныг асуух бүрт бүх зүйл зүгээр гэж хэлдэг ч Нарагийн нүд Таугийн өөрийнх нь мэдрэмж түүнийг хуурч чадахгүй билээ.

Хамгийн ихээр шаналгаж байгаа зүйл бол, энэ бүх хугацааны турш тэр өөрт нь юу ч хэлэхгүй байгаад оршино. Өөртэй нь ярилцахаас ч хэцүү тийм зүйл түүний дотор болоод байгааг л мэдэж байв. Найз залуутайгаа ч ярилцаж болохгүй гэж үү? Гэхдээ тэр яагаад гайхахгүй байгаа юм бол? Яагаад гэвэл тэр өөрийгөө анхнаасаа итгэл даасан найз залуу байгаагүйг мэдэх болохоор.

Тэр түүнээс болзоонд явахыг асуусан шалтгаан нь тэд өөрсдийгөө тийм зүйл хийх эрхтэй гэж үзсэн. Үгүй ээ, Нара ийм зүйлийг хүртэх эрхтэй гэж. Тэр ахин аз жаргалтай байх эрхтэй, учир нь Тау түүнийг ийм гунигтай байхыг харахыг хүсээгүй. Тэр өмнь нь болзож байсан ч тэр бүх болзоонууд нь муухан төгсгөлтэй байсан. нэг бол болзсон охин нь түүний уйтгартай дүнсгэр байдлаас залхана эсвэл бие биенээсээ.

Харин Наратай хамт байна гэдэг өөр хэрэг. Энийг Тау мэдэрдэг. Бусдаас өөр байна гэдэгт бас итгэдэг. Нара өөрөөсөө гэрэл цацруулж тэр гэрлээ Тауд ойлгодог тийм л гэгээлэг хүн шүү дээ.

Хонх дуугарахад тэд өөрсдийн зүйлсээ эмхлэн бие биенийгээ үнсээд салах ёс хийлээ.

"Хүлээгээрэй." Тау тэрний гарнаас татан зогсоогоод

"Саяныхыгаа орой үргэлжлүүлж болох уу?" гэлээ.

Нара уучлал гүйн толгой сэгсрэв."Өнөөдөр Солбитой уулзах ёстой. Түүнд эмэгтэйчүүдийн эмнэлэг рүү хамт явах хүн хэрэгтэй"

Тау ойлгонгуй харцаар хараад толгой дохилоо.

--------------------------

"За Солби энэ чиний шинжилгээний хариу" Ингэж хэлээд эмэгтэйчүүдийн эмч хүүхэн түүнд цаас өгөхөд Солби Нарагийн гарыг чанга атган сууж байлаа.

Гарынх нь алга хөлрөн духан дээр нь хөлс бурзайх тэрнийг хараад айсан эсвэл догдолсон алин болохыг тааж мэдсэнгүй. Эхэндээ сандрал байсан ч тэр нь айдас болон ихэсч нервтэж тавгүйтсэндээ нүд нь бүрэлзэж буй бололтой. Ямартай ч энэ Нарагийн дүгнэлт байсан юм.

"Халуухан найз залуу чинь хааччихав?" Доктор эргэж хараад ирмэлээ. "Яагаав нөгөө чамтай жил гарны өмнө ирдэг. Маш өндөр туранхай, шаргал үстэй залуу. Нэр нь хэн байлаа даа байз...."

"Крис гэдэг юм" Солби өөрөө чмэдэлгүй маш чангаар хэлж орхилоо

"Тийм үү? Миний санахын арай богино нэртэй байсан шиг санагдах-"

"Үгүй ээ. Крис гэдэг. Харин одоо та миний шинжилгээний хариуг хэлээд өгөөч. Гуйя!" Тэр гэнэт л ундууцаж эмч ч ахиж юм ярьсангүй түүний хэлснээр хийлээ. Тэрээр суудлаа засаж шилээ зүүгээд гар дахь цаасруугаа хянуур харав.

"Та нар мэднэ дээ. Сүүлийн үеийн жирэмсний тестүүд маш найдвартай болсон гэдгийг. Тэгэхээр тест худлаа заах тохиолдол бараг байхгүй гэсэн үг. Би юу гэх гэсэн бэ гэхээр жирэмсний тест үнэн заажээ. Чи жирэмсэн!"

Нара өөрийнх нь гарыг атгах Солбигийн гар мултарч бие нь сулбайхыг мэдэрлээ.

"Үнэхээр тийм гэж үү?" нарийхан сул дорой хоолойгоор хэлэхэд тэр найзынхаа гарыг хэзээ ч атгахгүй гэсэндээ дэмнэн байх ажээ.

Тестээр үзсэн өдрөөс хойш тэд энэ талаар ярилцсан бөгөөд мэдээж тэдний хэн хэн нь тест найдвартай, худлаа заах боломж бараг байхгүй гэдгийг мэдэж байсан. Гэхдээ л тэдэнд байсан ганцхан сохор итгэлээ тэд алдаж Солбигийн найдвар бутран уналаа.

"Чамд хэр их мөнгө байна?" Эмнэлгээс гарах үед Нара асуулаа.

Солби зүгээр л толгойгоо сэгсрээд тэр газраас холдох гэсэн мэт түрүүлээд алхав. Эмчийн хариуг сонссоноос хойш тэр бараг л дугараагүй юм. Тэр нэг бол энэ мөчид өөрийгөө удаан бэлдээд ийм тайван байгаа эсвэл шоконд орчихоод яахаа мэдэхгүй байгаа байх. Энэ 2 шалтгааны нэгнээс нь л болоод тэр сэтгэл хөдлөлөө гаргахгүй, уурлахгүй орилохгүй асгартлаа уйлахгүй байгаа биз ээ.

Нара түүнээс зүгээр эсэхийг асуусангүй, үүний дараа яахыг, юу хийхийг ялангуяа Кристэй яах талаар үг цухуйлгасан ч үгүй. тэд зүгээр л гудамжаар нэг нэгэнтэйгээ ойр алхаж тухтай мэдрэмжийг нэг нэгнээсээ авч байлаа. Нара гэнэт нарийн боовны дэлгүүрийн хажууд зогсов.

Солбиг асуулт асууж амжаагүй байхад тэр 2 аль хэдийн дотор орчихсон дундаа том том цагирган боов амттан, шоколад өрөөд сууж байлаа. Хэн нь ч юм ярисангүй идэж эхэлсэн юм. Солбид бага ч болов аз жаргал хэрэгтэй байсан болохоор Нара түүнд тэрхүү өчүүхэн аз жаргалыг өгөх ёстой байсан болохоор ингэсэн аж.

Өнгөрсөн долоо хоногийн хугацаанд тэр 2 улам дотно болсон нь тэд ингэхийг хүссэндээ биш ингэх хэрэгтэй байсан юм. Солбид асуудлаа ярилцах нэгэн хэрэгтэй байсан бол Нарад сэтгэлээ хуваалцах бүхнээ ярилцах хүн дутаж байсан. Өөрөөр хэлбэл ганцаардал, шаналал дээрээс боссон нөхөрлөл байлаа. Нөхөрлөлийг бүтээх шилдэг арга биш ч онцгой гэж нэрлэж болно. Нэг нэгэндээ хань болж л байвал шүү дээ.

Солби түрүүлж ам нээлээ.

"Би түүнд хэлэх хэрэгтэй."

Нара Толгой дохино.

"Мэдээж чи хэлэх хэрэгтэй"

Солби амаа арчаад инээсэн бөгөөд энэ нь харин гунигтай инээмсэглэл биш байсан юм. "Би өмнөхөөсөө хамаагүй дээрдчихлээ. Баярлалаа. Шоколад үнэхээр сэтгэл засах увидастай юм." Тэгээд түүний царай бодлогшронгуй болов.

"Гэхдээ би яахаа мэдэхгүй байНа Нара. Би үүнийг Крист хэлж түүнтэй ярилцах хэрэгтэй. Гэвч би айгаад байна. Тэрнийг ямар хариу үйлдэл хийхийг мэдэхгүй байна. Чи мэднэ штээ, бид хэзээ өмнө нь энэ талаар ярилцаж байгаагүй. Хэн хэн нь анхааралтай байсаар ирсэн ч одоо ганцхан шийдвэрээс болж сүйрэх болчихоод байна."

Нара толгой сэгсэрлээ. "Амьдралаа сүйрэх тухай бүү дурс". Тэр бараг л ундууцаж орхиж. "Энэ чинь хүүхэд. Энэ бол амьдралын бүтээл. Чи үүнийг тээхээр шийдээд тэгээд төрүүлснийхээ дараа саяныхаа өгүүлбэрийг дурсахыг ч хүсэхгүй, тийм биз дээ? Хүүхдээ том болсны дараа түүнийг ээж нь хэзээ нэгэн өдөр амьдралынхаа сүйрэл гэж бодож байсан талаар мэдээсэй гэж чи хүсэхгүй штээ. Түүнийг үгүй хийсний дараа хичнээн бодлоо өөрчиллөө гээд харамслаас өөр юу ч чамд үлдэхгүй."

Солби санаа алдан доош харлаа.

"Магадгүй чиний зөв байх. Юу гээч Нара. Чи надаас дүү байж болно. Гэхдээ зарим талаараа чи надаас ч илүү буурь суурьтай байх юм."

Нара тэрний үгэнд цочирдлоо. Өөртөө төгс итгэлтэй түүний найз өөрийгөө зарим талаараа түүнээс дор гэж хэллээ гэж үү? Тэр түүн рүү эргэлзэнгүй харна. Солби үргэлж тэрний шүтээн байсаар ирсэн, байх ч болно. Одоо чхүртэл Нара ийм зүйлиэй тулгарсан бол аль хэдийн шалдаа буучихсан байх нөхцөлд Солби хүчирхэг хэвээрээ тэсээд сууж байна. Эсвэл зүгээр л хүчээ шавхартал тэсч байгаа нь энэ юм болов уу?

Харин Солбигийн хувьд түүний хувьд Нара ямар үнэтэй хүн болохыг ухаарч эхлээд байлаа. Түүний үг, түүний түшиг тулгаар, түүний нөхөрлөл хичнээн үнэ цэнэиэй болохыг. Амьдралдаа үзсэн хамгийн төвөгтэй амаргүй үед нь хэнч дэргэд нь байхгүй байхад Нара л тэнд түүнд туслахын тулд зогсож байсан. Хичнээн их баярлаж байгаагаа хэлэх үгч тэрэнд олдохгүй аж. Тэгээд тэр ч бас Нарад ямар нэгэн сайхан зүйл хийж өгөхийг хүсэв. Хариу барих ямар нэгэн зүйлийг.

"Нара... чамд өнөөдөр ямар нэгэн ажил байхгүй биз дээ?"

"Байхгүй байх аа. Гэхдээ чи яах гэж байгаа юм? Ямар нэгэн юм сэдэх хэрэггү-"

"Надад итгэ"

--------------------------------

Нараг нөмрөг нөмрөөд үс засуулах сандал дээр сандран сууж байхад Солби гоо сайхны салоны нэг буланд сандал олж суугаад гартаа сэтгүүл эргүүлнэ. Нара өмнөө байх том толинд өөрийгөө нэг харж ардаа зогсож буй үсчин залууг нэг харах нь сандарсны шинж юм. Үсчин эсвэл өөрийнхөө хэн нь илүү сандарч байгааг хэлж мэдэхгүй ч өөрийнхөө айсан царайг тэр нуусангүй.

"Солби надад үс засуулах мөнгө байхгүй штээ." Тэр санаа зовон байж хэлсэн ч найз нь гараа савчин хэллээ.

"Надад даатгачих аа. Ойлгов уу?"

"Яагаад ийм юм хүртэл хийгээд байгаа юм бэ?"

Солби зүгээр л мөрөө хавчаад сэтгүүлээ уншлаа. Үнэндээ тэр ямар нэгэн зүйл буцааж өгөхийг хүссэндээ ингэснийг нара яахин мэдэх билээ. Нарад хэлж чадахгүй дэндүү олон зүйл түүнд байгаа, илчлээд хэлье гэсэн ч чадахгүйдээ биш хэлэх ёсгүйдээ нууж байгаа сэтгэлийг нь хүнд оргиулах зүйлс Солбид байгааг ч бас Нара мэдэхгүй. Тэгээд тэр бүхнийг дотроо тас нуухаар шийдсэн. Энэ нь ч хамгийн зөв сонголт. Таутай дөнгөж учраа олж буй энэ үед нь хэлж яасан ч болохгүй зүйлс шүү дээ.

Тиймээс тэр яг одоо нарад хэрэгтэй байгаа зүйлийг нь өгөхөөр шийдсэн. Түүнд одоогийн нарагийн стиль таалагддаггүй. Түүнийг өөрөөрөө байгаасай жинхэнэ гоо үзэсгэлэнгээ энэ хуурамч зүйлсээр далдлахыг тэр ахиж харахыг хүссэнгүй. Энэ бол Нарагийн ариун нөхөрлөлийн төлөө талархах Солбигийн арга байсан юм.

"Энэ ч үнэхээр муу шүү." Үсчин залуу шогшрон дуу алдаад толгой сэгсрэнэ. Нара шүлсээ залгилаа.

"Тайралт хийж янзлах хэрэгтэй. Өнгөний хувьд хэрэг алга. Ямар муухай юм бэ? Оройн хэсгээсээ хар өнгө гарчихаж. Үзүүрээс нь авах хэрэгтэй юм байна. Маш хуурай байна. Ангижруулах хэрэгтэй. Маш их ангижруулах шаардлагтай."

"Үгүй ээ. Би ингэж чадахгүй нь. Уучлаарай" Нара босох гэтэл Солби хэллээ.

"Чи хийлгэх л болно."

"Гэхдээ Тау..."

Солби гар дахь сэтгүүлээ тавин найзынхаа өмнө очин зогсоод мөрөн дээрээс нь зөөлөн базлаа.

"Тэрнийг яаж бодох бол гэж санаа зовоод үзээрэй."

"гэхдээ тэр..."

"Үгүй дээ Нара. Хэрвээ тэр энэ багны чинь цаана байгаа гоо үзэсгэлэнг анзаарч чадахгүй бол үнэхээр миний бодсоноос ч мулгуу амьтан болох байх." Солби Нарагийн үсийг илээд толь руу харан зогсууллаа.

"Энэ чи биш. Тэр одоо л жинхэнэ чамайг олж харж байгаа. Харин бид зүгээр л тэрний нүдийг арай томоор нээж өгч байна гээд л бодчих."

"Тэрэнд таалагдахгүй бол яах юм бэ?" Нарагийн хоолой чичрэнэ.

"Би тэрний сонирхол байхаа боличихно штээ." Тэр үнэхээр айжээ. Таутай үерхэхийн тулд өөрийгөө өөрчилсөн хуучны өдрүүд рүү бодол нь хөвөрч хэрхэн энэ бүхний ард гарснаа саналаа. Хэрвээ тэр тийм өөрчлөлтийг хийгээгүй байсан бол түүнийгээ өөрийн болгохгүй байх байсан. Тийм байтал ахиад өөрчлөгдчихвөл яах болж байна? Тау түүнийг өөрийнхөөр нь хүлээж авах боломж бий гэж үү?

"Чадахгүй нь ээ Солби. Би чадахгүй." Нарагийн хуруу нь чичэрч нэг гараа нөгөөгөөрөө атгана. "Хэрвээ тэр намайг хаяад өөр нэгнийг хай-"

"Зогс." Солби үнэхээр нухацтай харагдана. Бараг л уурласан гэмээр.

"Бурхан минь Нара. Өөртөө бага ч болов итгэ л дээ. Бас надад Тэгээд Тауд. Чи ч гэсэн ийм байхыг хүсэхгүй байгаа биз дээ. Үгүй гэж үү?"

Нара юу гэж хариулахаа мэдсэнгүй. Ямар хариулт Солбид хангалттай болох талаар бүр ч таамаг байхгүй. Солби үсчин рүү эргэн хараад

"Юу хэрэгтэй гэснээ хий. Бурхан минь бас нүүр будалтыг нь ч гэсэн өөрчилчих. гэлээ."

Нара үсичн залуугийн үйл хөдлөл бүрийг алдалгүй харна. Тэр эхлээд гараа угаагаад дараа нь үснээс нь хэдхэн см тайрлаа. Бодсоноос нь багыг авлаа. Индүүдэж ороосноос болоод хатаж дарайсан хэсгээс нь харин нэлэн авах шиг болов. 1 цагийн дотор 2 ч удаа үсийг нь ангижруулж хар сүүдэртэй байгалийн мэт бороор будаж нүүрийг нь шинээр будах хооронд тэр Солбитой чалчин байлаа.

3 цаг өнгөрсний дараа нар бараг хэвийж Солбиг 100 дахь удаагаа эвшээж байхад арай гэж нэг юм үсчин Нарагийн нөмрөгийг авж Шинэ эсвэл Хуучин Нараг танилцууллаа.

Солби Нарад ойртон очоод харцаа салгалгүй гөлрөнө.

"Woooooooow"

Тэрний хэлж чадах бүхэн тэр байсан биз.

"Магадгүй би ч бас энийг турших хэрэгтэй юм шиг байна."

Нара ичингүйрэн инээнэ. Түүнд ч бас энэ өөрчлөлт нь таалагджээ. Гэсэн ч түүний дотор санааг нь зовоосон зүйл байсаар л.

Хар үс үү? Үгүй ээ шаргал, бас урт үс байх ёстой. Үргэлж нүүрээ будсан байх ёстой. Би хар нүд, улаан уруулд дуртай.

Дуртай бүхэн нь байхгүй болчихвол түүний юунд болж Тау үлдэх бол?

-Бибиби-

Continue Reading

You'll Also Like

398K 42.5K 43
The UNIVERSE is a strange place. Stardust falls at random and Humans fall in LOVE. _K.Towene Jr. ( For background photo of Fiction cover, Fully cred...
7.3K 1.3K 34
"Хөвгүүдийн дотуур байр аа? Уучлаарай би эмэгт--" "Эмэгтэй дотуур байранд өрөө сулрах хүртэл л түр байчих, сурагч аа!"
85.8K 10.8K 42
Чи онцгой болж заяагдсан бол онцгой л байх хэрэгтэй... Чи бол түүнийг өөрчилж чадах цор ганц нэгэн.
5.4K 547 14
-Эрвээхэй гэрэл рүү тэмүүлж нисдэг шиг чи хувь тавилан руугаа явж байна. -Чи хүссэн ч зугтаж чадахгүй. -Бүх зүйл хувь тавилангаар тогтоогдсоны дагуу...