🔞🔞 Tickler🔞🔞 "COMPLETE"

By StarlitFictions

274K 10.4K 936

Тау нас биенд хүрсэн,өгөөмөр,богино банзал өндөр өсгийт өмсдөг охидод дуртай-түүний нууц шохоорхогч Нарад нь... More

[Chapter ONE]
[Chapter TWO]
[Chapter THREE]
[Chapter FOUR]
[Chapter FIVE]
[Chapter SIX]
[Chapter SEVEN]
[Chapter EIGHT]
[Chapter NINE]
[Chapter TEN]
[Chapter ELEVEN]
[Chapter TWELVE]
[Chapter THIRTEEN]
[Chapter FOURTEEN]
[Chapter FIFTEEN]
[Chapter SIXTEEN]
[Chapter SEVENTEEN]
[Chapter EIGHTEEN]
[Chapter NINETEEN]
[Chapter TWENTY]
[Hottest Bonus Ever]
[Chapter TWENTY TWO]
[Chapter TWENTY THREE]
[Chapter TWENTY FOUR]
[Chapter TWENTY FIVE]
[Chapter TWENTY SIX]
[Chapter TWENTY SEVEN]
[Chapter TWENTY EIGHT]
[Chapter TWENTY NINE]
[Chapter THIRTY]
[Chapter THIRTY ONE]
[Chapter THIRTY TWO]
[Chapter THIRTY THREE]
[Chapter THIRTY FOUR]
[Chapter THIRTY FIVE]
[Chapter THIRTY SIX]
[Chapter THIRTY SEVEN ]
[Chapter THIRTY EIGHT]
[Chapter THIRTY NINE]
[Chapter FOURTY]
[Chapter FORTY ONE]
[Chapter FORTY TWO]
[Chapter THE ENDING]

[Chapter TWENTY ONE]

5.1K 213 31
By StarlitFictions

-Бибиби-

Сургууль дээр ирсны дараа Нара ангийн гадаа Дасумыг хүлээн зогсоно. Найз нь мессежний хариу ч бичихгүй, амьд үхсэнээ дуулгахгүй байгаа болохоор тэра суудлыг цэгцэлхийн тулд нүүр тулан уулзахаар шийджээ.

Тэдний тайвширж уургарах цаг нь болоогүй гэж үү? Нарагийн хувьд бол дууссан, тэр одоо найзуудтайгаа эргэн эвлэрч хэвийн байх цаг нь болсон гэж үзэж байлаа. Өмнө нь тэд асуудал хичнээн хурцадсан байлаа чөдрөөс дээш хугацаагаар харьцахгүй байж бие биендээ ууралж байгаагүй боловч энэ удаад...

Гэхдээ тэр нөхөрлөл бүхнийг буцаан авчирна гэдэгт итгэнэ. Гэхдээ Нара энэ бүхнийг өмнөх өмнөхөөс илүү хүнд нөхцөл байдал гэдгийг ухамсарлахгүй байлаа.

"Дасум аа!"

Хажуугаар нь зөрөх гэж байсан найзыгаа тэр гарнаас нь аттан зогсооход цухалдуу харцтай тулгарлаа. Нара тэрнийг ийм царай гаргасанд гайхсан ч хөмсгөөөргөн асуулаа.

"Чи миний мессежүүдийг аваагүй юм уу?"

"Би чиний бүх мессежүүдийг авсан Нара." Тэр зуусан шүднийхээ завсраар сийгүлэн хэлэх нь уураа арай ядан барьж байх шиг харагдана. Нара шүлсээ гүд хийтэл нь залгин биеэ хураалаа. Дасумыг ингэтлээ уурлаж байхыг хамгийн сүүлд хэзээ харснаа ч санахгүй байлаа.

"Тэгэхээр.... бид одоо зүгээр гэсэн үг үү?" тэр гуйсан харцаар харахыг оролдсон ч түүнээс илүү айсан төрх гаргах ажээ. Ямар нэгэн зүйл толгой дотор нь та нар зүгээр биш, харин чи нөхцөл байдлыг илүүдордуулчихлаа гэж шивнээд байх шиг.

"Чи одоо юу гэж бодоод байгаа юм бэ?" гэж Дасум ширүүн хэлээд түүний гарыг өөрийнхөөсөө түлхэн тавиуллаа.

"Мэдээж бид зүгээр биш."

"Гэхдээ би бараг 1000 удаа уучлалт гуйгаа биздээ?" Нара аяарханаар хашгирлаа. Үгүй бол хажуугаар нь зөрж өнгөрөх хүүхдүүд тэдэнрүүсонирхсон хэрэгт дурласан арцаар харцгааж байв. Гэхдээ түүний сайн найзад энд хамаагүй бололтой. Тэрний уур дүрэлзэн дүрэлзсээр....

Дасум хоолойгоо засаад тэрэнрүүбүтэн биеэрээ эргэж харахад ууртай харц нь түүнийг өрөмдөх шахна. Юу тэрнийг ингэж бухимдуулна вэ?

"Тэгэхээр чи энд ямар нэгэн зөвшөөрөл хүсч иржээ дээ? Бидний уучлалыг хүсээ юу?"

Одоо харин Нара залхаж ууралж Даумын амнаас гарах үгсийг ойлгохоо больж эхэллээ. Гэхдээ тэр толгойгоо сэгсрээд энэ зүгээр л буруу ойлголт шүү дээ гэж өөртөө хэлэхийг хичээнэ.

"Ийм зүйл нэг л удаа болсон. Тэглээ ч төрсөн өдрийн үдэшлэгт очихыг хүсээгүйдээ би ямар нэгэн хэрэггүй зүйлээр шалтагланочоогүй юм биш штээ. Энэ үнэхээр чухал байсан, тэрэнд би хэрэгтэй байсан , ойлгож байна уу? Жил болгон болдог төрсөн өдрийн баярт явахын тулд өвчтэй найз залуугаа эмнэлэгт ганцааранг нь хаяад явах байсан гэж битгий л хэлээрэй дээ!!!"

Тэр доор байх гараа зангидан уруулаа жимийж хоолойн дээр нь тээглээд юу юугүй гарж ирэх гээд байгаа муухай үгсийг дотогш залгина. Тэр найзыгаа гомдоож болохгүй. Гэхдээ тэр үнэхээр ууртай байлаа. Яагаад тэд түүнийг огтхоын ч ойлгохыг хүсэхгүй байгаа юм бэ?

Дасум яагаад тэрний оронд өөрийгөөтавьж үзэж болохгүй байгаа юм бол гэдгийг Нара гайхаад гайхаад олохгүй байлаа. Тэр үүнээс өөр байх байсан гэж үү? Мэдээж гүй. Тэд нар өрийг нь Тауг орхиод үдэшлэгт нь очихыг хүлээж байсан юм байх даа? Жил болгон болдог төрсөн өдрийн баярт явжжаргалтай хүмүүсээр хүрээлүүлэхийн тулд эмнэлэгт өвчтэй байгаа найз залуугаа орхих байсан юм уу тэгээд? Яахав Таугийн талаар анхнаасаа ямархуу хүн бэ гэдгийг цухуйлгаж эсвэл тэрний нууцууд нь өөрт нь хичнээн чухал болохыг арай өөр замаар ойлгуулдаг байсанбол найзууд нь ингэхгй байсан байж болох л юм. Гэхдээ л энэ одоо чухал гэж үү?

Дасум гүнзгий амьсгаа аваад өмнөх хүйтэн харцаараа Нара руу ширтэнэ.

"Чи Сурагийн талаар бас ярихаа мартчихлаа." Тэр ингэж хэлээд Нарад тулж очлоо.

"Би чамайг жигшиж байна Нара. Зөвхөн би ч биш, Сура Еэринд ч бас ингэж санагдаж байгаа. Чи одоог болтол тэр новш чамайг яаж орхисныг ухаараагүй бололтой. Чи үнэхээр сохор бас тэнэг юм гээч. Чамд болон чиний амьдралд түй ч анхаарал хандуулдаггүй дэргэдэх залуугаасаа болоод чи бүхнийг умартаж байна!"

Дасумын хэлсэн үгнээс яагаад ч юм айсандаа Нара юу гэж хэлэхээ мэдэхгүй гацаж түгдрэнэ. Хоосон балай царайгаар ширтээд амнаасаа хэдэн үг унагахыг оролдсон ч бүтэлтэй болсонгүй.

"Үгүй ээ, тэр чинь... нөгөө юу-"

"Чи өөрийгөө нэг харж үзсэн үү?" Дасум үргэлжлүүлэн урдаа зогсох нараг дээрээс нь доош нь гүйлгэн харлаа.

"Чи өөрийгөө хичнээн өөрчлөгдсөнийг анзаарсан уу? Чи одоо өмсөж байгаа шигээ богино банзалд огтхон ч дуртай байгаагүй. Өдөр тутамд ийм хувцас өмсөнө гэдэг чамд хямдхан бас амархан охин шиг санагддаг гэж хэлж байсан. Бас чи өсгийтэй гутлыг үздэг ч гүй байсан. Учир нь чи ахлах сургуульдаа байхдаа бүдэрч унаад шагайгаа гэмтээн хэдэн өдрийг эмнэлэгт өнгөрөөсөн. Ийм богино майкыг ч чи өмсдөггүй басйан. Яагаад гэвэл чи биеэ ил гаргах дургүй. Далайн эрэг дээр очихдоо хүртэл чи бикинигийн оронд богино өмд подволкыг илүүд үздэг байсан. Чи нүүрээ будах дургүй, яагаад гэвэл энэ чиний төрөлх гоо үзэсгэлэнг далдалдаг гэж чи боддог байсан. Улаан уруул хиймэл хумсгүй басйан ч чи өөрийгөө хөөрхөн гэдэг байсан биздээ. Чи шаргал үсэнд ч дургүй басйан. Ахлах сургуульд бид бүгд үсээ шар болгоход чи уйлаад шууд л ахин хар болгоод ахиж хэзээ ч будахгүй гэж хэлж байсан. "Дасумын дуу нэлээн чангарч ахлах сургуулийн дурсамж руугаа эргэн очсон эь тэрнийг тавгүйтүүлсэн бололтой. Бүх зүйл сайхан байсан тэр цаг үе.....

"харин одоо өөрийгөө нэг хар. " тэрний харц ахин уур бухимдлаар дүүрэв.

"Чи хэзээ ч болохыг, хэзээ ч байхыг хүсдэггүй тэр зүйлдээ хувирчихаж. Өмнөх удаагийх шигээ чиний сэтгэлээс ахин татгалзах нэг залуугийн төлөө чи ХУУРАМЧ ХҮҮХЭЛДЭЙ болчихож."

Нара найзынхаа үгийг эсэргүүцэн толгой сэгсэрлээ.

"Тийм биш. Би зөвхөн тэрнийг намайг анзаараасай гэж, намайг илүү зэсгэлэнтэйгээр хараасай гэж зөвхөн түүнд таалагдахын тулд ингэж шийдсэн."

"Чи өөрийнхөө ярьж байгааг сонсож байна уу?" Дасум зэвүүн инээлээ.

"Чи өөрийгөө хуураад байна. Тэрнийг өөрийг чинь хөөрхнөөр хараасай гэж хүссэн юм уу? Тэгээд яасан? Зүгээр л хэн нэгний анхаарлыг татахын тулд ингэж өөрчлөгдөх хэрэг байсан юм уу? Чи өөртэйгөө ярилцаж үзсэн үү? Чи тэрнийг өөрөөсөө өөр хүнд сайн болгохыг хүссэн. Учир нь одоо байгаа чи бол жинхэнэ чи биш. Хэзээ нэгэн цагт өмнөх Нара эргэж ирэх цагт тэрнийг яаж хүлээж авахыг харъя л даа. Харин яг одоо чи дэндүү жигшмээр байна. Ахиж чамайг сайн найзаа байлгамааргүй байна!!!"

Эцэст нь тэр өөрийнхөө дотор нуугдаж байсан удаан хугацааны турш хадгалагдаж ирсэн үгийг хэлчихлээ. Нара тэрний мэдэх Нара байхаа болиод удаж байгаа. Гэнэн бас найзууддаа анхаарал тавьдаг Нара хаана байсан юм бэ? Энэ магадгүй аминчхан сонсогдож магадгүй ч Дасум тэрнийг харамласан, тэр нйазууд бас тэр новшийг орхиод буцаад өөрсд дээрээ ирэхийг хүссэн. Одоо ярьж байгаа шиг хуурамч хүүхэлдэйг биш жинхэнэ Нараг хүссэн.

Магадгүй тэр Нарагийн амьдралыг зохьцуулах эрхгүй, Нара аль хэдийн насанд хүрсэн хүн байлаа ч гэлээ үнэхээр энэ бүхнийг харж тэвчээгүй.

Зүрх нь хэдэн хэсэг болон бутрахыг мэдрээд Нара хөмхийгөө зуулаа. Эдгээр үгсийн дараатэр хичнээн гомдож шархалж түүний үг өөрийг нь яаж бут цохиж байгааг нуухыг хичээнэ.

"Чи ч надаас ялгарах юмгүй Дасум." Тэр ингэж хэлээд шал ширтэв.

"Чи намайг буцаахыг хүссэн, учир нь чи намайг одоо байгаагаар минь хүлээн авч чадахгүй болохоороо"

Тэрний хоолой аяархан бас сул сонсогдоно.Дасум гэнэт хүйтэн хахир өнгөөр чанга инээв.

"Би чамайг мэдээж хүлээж авч чадахгүй, яагаад гэвэл одоо байгаа чи ЧИ биш учраас. Чиний гадна төрх гэлтгүй чиний хийж байгаа үйлдэл чинь хүртэл өөрчлөгдсөн. Гэвч чи ийм байхыг хүсээгүй гэх байх тийм үү? ХАХА. Хэрэв чи үнэхээр зүрх сэтгэлээсээ өөрчлөгдөж хэн нэгний дагуул биш илүү зоримог нэгэн болох байсан бол би баяртайгаар чамд тусалж хүлээж авах байсан."

"Би өөрчлөгдөөгүй." Тэр итгэж ядан хариуллаа.

"Би одоо болтол урьдны би хэвээрээ байгаа."

Дасум гараа урдаа аваад толгой сэгсрэнэ.

"Миний мэддэг Нара өөрийн дур хүслээсээ болж нэг залуутай номын санд секс хийхийн тулд найзууд болон хичээлээ орихгүй байсан. Бас хэн ч энийг чинь нэг 2 удаа гэхгүйг чи мэдэж байгаа. Ингэх тусам чи улам бүр дордсоор байсан. Хичээлээ тасалж эхэлсэн. Чи анзаарсан уу? Бид чамд сүүлдээ анхаарал хандуулахаа ч болисныг? Биднийг хамт дэлгүүр ядахад чи хаана байсан юм бэ? Шоппин хийхэд чи хаана байсан? Аа тийм л дээ. ТАУ. Одоо энэ бүхэн Таугийн талаарх яриа шүүдээ. Гэхдээ чи нэг зүйлийг мэдэх үү? Сурагийн төрсөн өдөр чухал болохоор чамайг мессэж бичээд байхад хүртэл ингэж ууралж байна гэвэл хэн ч инээнэ. Мэдээж бид ойлгох байсан, гэвч чи бүхнийг Таугийн хойно тавьсаар ирсэн. Энэ чинь залхмаар байна. Тэр л үргэлж оройд байсаар ирсэн. Одоо ч тэр. Тэр чиний амьдралд орж ирснээс хойш чамд хэзээ ч өөр сонголт байхаа больсон. Тэр л хамгийн буруутан нь. "

Тэрний амнаас гарсан сүүлийн өгүүлбэр Нарад яг л нүүрэн дундуур нь нульмаад авах шиг мэдрэмж төрүүлэв.

Дасум өөрийг нь шүүмжилж дүгнэх бол байж болох зүйл. Тэр угаасаа ингэж хэлэх хангалттай эрхтэй хүн, гэхдээ харин хайртай хүнийг нь..... Тауг шүүнэ гэдэг хэдэн зуу дахин түүнийг шархлуулав.

"Чи сая ингэж хэлэх ёсгүй байсан юм." Нара уурандаа шүдээ зуун хамгийн муухай харцаараа найз асан руугаа харлаа.

"Надад чам шиг найз хэрэггүй, миний хайртай хүнийг ингэж ярих найз хэрэггүй гэж байна."

"Тэгвэл яахав дээ. Тэр Тау болон чамд бидэн шиг анхаарал хандуулах байтугай тоож ч хардаггүй найзууд руу нь яваач дээ. Харин бидний чамайг үнэлэх үнэлэмж сарниж алга болсон шиг хэзээ нэгэн цагт Тау чинь чамайг орхиж явахад бидэн дээр эргэж ирээд үзээрэй. Энийг битгий мартаарай!"

-Бибиби-

Continue Reading

You'll Also Like

276K 13.8K 26
အိမ်ထောင်သည်ရဲ့အချစ်ဦး
85.8K 10.8K 42
Чи онцгой болж заяагдсан бол онцгой л байх хэрэгтэй... Чи бол түүнийг өөрчилж чадах цор ганц нэгэн.
7.3K 1.3K 34
"Хөвгүүдийн дотуур байр аа? Уучлаарай би эмэгт--" "Эмэгтэй дотуур байранд өрөө сулрах хүртэл л түр байчих, сурагч аа!"
118K 9.7K 38
Хэрвээ та уйтгартай, нэгэн хэвийн амьдралыг дургүй хүрэм гэж бодож байгаа бол, надад тийм биш. УЙТГАРТАЙ БАЙХ ХАМААГҮЙ ДЭЭР! Ихэр эгч минь намайг жин...