31

2.4K 234 7
                                    

"Тайвшир хөгшөөн! Угаасаа хэн Сүжиг тоодог юм--"

"Ганцхан би л хайрлаж байхад өөр хэн нэгэн тоох албатай гэж үү? Миний охин чамд гоёдох болохоор хэлсэнээр минь явж байгаа замаараа тонилж болох уу?"

Жонсуг амандаа хараал урсган шүгэлдсээр цааш яваад өгвөл бидний дунд чимээгүй байдал үүслээ. Яах гэж ирсэн зорилгоо бараг л мартах шахлаа.

Жонгүг руу эргэн хараад амаа нээн юм хэлэх гэтэл тэр гарнаас минь зөөлхөн бариад

"Гадаа хүйтэн байна. Даарч байгаа биз дээ? Орж дулаацахгүй юм уу?"

Гэсээр аль хэдийн даарснаас болж бага зэрэг улайсан хацрыг минь сул байсан гараараа багахан иллээ.

Түүний харц болон дулаан гаранд ховсдуулах шиг болон цоо ширтэн зогсож байснаа анзаараад ухасхийн гараа татан аваад цүнхнээсээ түүний даалгаврыг гаргаж өгөөд

"Өвлийн амралтын даалгавар хэдхэн хоног үлдчихсэн болохоор хичээлээ тасалж аль болох өвдөлгүй хичээлдээ ирээрэй. Баяртай!"

"Сүжи ярилцъя!"

"Дараа Жонгүгаа. Би өөрийгөө цэгцлэх хэрэгтэй байна."

"Ядаж дулаацаад явж болохгүй юм уу? Чи даарчихсан байна шдэ"

"Гэхдээ..."

"Ганцхан удаа....зүгээр л дулаацаад л явчих гуйж байна!"

"За яахав.."

Санаа алдчихаад түүнтэй хамт гэр лүү нь орохдоо л хичнээн даарснаа мэдэв. Ахх! Өглөө нимгэхэн гарсан нь буруудсан бололтой. Ядаж байхад шүхэргүй шүү!

"Уучлаарай! Жаахан заваан байна!"

Багахан инээмсэглэсэн болчихоод нааш харахад нь л түүний нүдний доогуур хар хөх туяа татсан байгааг анзаарлаа.

Түүний хэлсэн үгийг тоолгүйгээр ширтэхээ болин толгой дохьсон болчихоод буйдан дээр нь очин суулаа.

Өмнөх шигээ л Жонгүгийн сайхан үнэр үнэртэж байх бөгөөд би хөнгөхөн инээмсэглэхэд тэр хажуунаас минь гэнэтхэн боссонд би багахан цочин хажуу тийш болоод гайхан харлаа.

"Хараал ид! Наадах чинь бүр хүчтэй болчихсон байна!"

Бараг шивнэх шахуу хэлсэнд сайн сонсож чадаагүй болоод ч тэр үү гайхсан харцаар харвал Жонгүг дулаахан инээмсэглээд ямар нэг юм уух талаар асуулаа.

Толгой сэгсэрчихээд цонх руу харвал тэр санаа алдаад ахин хажууд минь суугаад урт үсэн дундуураа гараа гүйлгэх аж.

"Би чамайг хүргээд өгье. Хүйтэн байхад яаж ганцаараа явах юм? Бас удахгүй орой болох нь"

"Хэрэггүй ээ. Салсан бол салсан л чигээрээ дуусмаар байна. Одоо ингээд явлаа"

"Сүжи? Тайлбарлах--"

"Би дараа гэж хэлсэн Жонгүгаа?!!"

"Чамайг ганцааранг чинь явуулж чадахгүй! Би хүргэж өгөх болно!!"

Тэнэгтээд ямар их муухай үгс хэлчихэвдээ. Ёстой нэг!!! Сарын тэмдэг ирчихсэн болохоор ааш тогтворгүй дээрээс нь нуруу өвдөөд байгаа болохоор л ингэчихлээ.

Уг нь тайлбарыг нь сонсмоор байсан ч энэ үедээ лав чадахгүй бололтой!!

{ ✔︎ } My boyfriend is a pretty boy || JJKWhere stories live. Discover now