30

2.4K 247 13
                                    

Нүүрэн дээр халуун нар шарахыг харж биш цонхоор борооны үнэр үнэртэн түүний хүйтэн салхи орж ирэн даарсандаа болоод сэрүүлэгнээсээ өмнө сэрж орхив.

Ойрхон байсан цамцыг нэг их тоолгүй авч өмсчихөөд дээрээс нь хөнжилөө давхарлаж нөмөрчихөөд босон цонхоо хаалаа.

Шөнө халуун байхаар нь онгойлгочихсон нь буруудчихсан бололтой. Шалаар дүүрэн ус тогтчихож. Өвөл ойртож байхад яагаад бороо ингэж их хэмжээгээр ороод байнаа?

Сэрүүлэг дуугарахад хэдхээн минут байсан учир ахиж унтах гэж яарсангүй. Оронд нь бүлцийж хавдсан нүдэн дээрээ хүйтэн жин тавиад хэсэг суухыг илүүд үзэв.

Хэсэг тэгж сууж байгаад дээш босон толинд харвал нүдний бүлцийлт нэг их арилаагүй байсан тул ахин хүндээр санаа алдаад нүүрээ будахаар шийдлээ. Ингэвэл арай л дээрдэх байх.

Дүрэмт хувцасаа өмсчихөөд өглөөний цайгаа ч уулгүйгээр гарахаар болж гадуур хувцасаа өмсөн задгай тавьсан үсээ дээш шууж боолоо.

Хүүхдүүдэд ямар нэг муу зүйл болж уйлж, сэтгэл санаа нь таагүй байвал сургуулиа шууд тасалчихаж болдог бол харин би ангийн дарга учраас тэгэх эрх байхгүй. Бас сэтгэлээ онгойтол ярилцах найз ч байхгүй болохоор хогийн юм.

Бороо нэг хэсэгтэй л зогсохгүй шинжтэй байсан ч надад шүхэр авах бодол байсангүй. Хаяа бороо сайхан байдаг шүү дээ.

Сургуулийн үүдээр ороход ихэнх хүүхдүүд бороонд яаж норсон, бороо гээд л ам уралдан ярилцаж байх аж.

Ангидаа орж ирээд цүнхээ ширээн дээрээ тавин ирцийн дэвтэрээ хайж байвал. Риу ширээг маань хөнгөхөн тогших нь тэр.

"Сүжи? Ямар нэг муу юм болсон юм уу?"

"Зүгээр ээ. Яасан?"

"Жаахан таагүй харагдаад л....Ярилцмаар байвал нээлттэй шүү."

"Баярлалаа!"

Багахан инээмсэглэлтэйгээр хичээлээ эхлүүлэн ирц бүртгэж эхлэхдээ Жонгүгийг ирээгүй байгааг анзаарлаа.

Удалгүй багш орж ирэн Жонгүгийн өвчтэй гэж ирцийн дэвтэртээ тэмдэглэхийг хэллээ.

"Дөрвөхөн хоногийн дараа хичээл амрах гэж байгаа бас та нар төгсөх ангийн шалгалтаа амжилттай өгсөн ч гэсэн их сургуульд ороход энэнээс ч илүү мэдлэг шаардах учраас энэ өвлийн амралтын хугацаанд амралтын даалгавар өгөх болно."

~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~

Гэр лүүгээ харих гэсэн ч азтай ч гэх үү? Азгүй ч гэх үү? Тохиолдолоор Жонгүгт амралтын даалгаврыг нь өгөхөөр болов. Мэдээж би ангийн дарга болохоор л тэр.

Жонгүг өмнө нь гэртээ ганцаараа амьдардаг гэж байсан болохоор ээж, аавыг нь харж эвгүй байдалд орохгүй шүү дээ.

Магадгүй би Жонгүгийн тайлбарыг сонсох хэрэгтэй ч юм билүү?

"Сүжи?"

"Жонсуг? Юу болсон юм?"

"Жонгүгаас салсан гэдэг чинь үнэн үү? Ахх! Би яг мэдээд байсан юмаа. Жонгүг угаасаа л чамаар тоглоод хаяах байсан шүү дээ."

"Х..хэнээс сонсон юм?"

"Больдоо. Сургуулийн хүүхдүүдийн ихэнх нь л ярьж байхад мэдээгүй царайлж гэнэ."

Амархан тарах юмаа. Гэхдээ хэнд ч хэлээгүй байхад хаанаас олоод мэдчихдэг байнаа?

"Хүний хэрэгт хошуу дүрэхээ болиод явж байгаа замаараа явдаа."

"Гэхдээ чи Жонгүгаас салчихсан юм чинь надтай үерхэж болно биз дээ?"

"Мөрөөдөөд ч хэрэггүй Жонсуг? Хэн бид хоёрыг салсан гэж байна. Миний охин чамд хэлсэн явж байгаа замаараа тонилж үз!!"

A/n: Одооноос хандалт харахгүй оруулнаа. Би нь их хичээлтэй байгаа болохоор ингэж хэд хэдэн өдөр алгасаж л оруулж байх байхөө

{ ✔︎ } My boyfriend is a pretty boy || JJKWhere stories live. Discover now