12

2.5K 229 6
                                    

"Чиний үнэр мансууруулам юмаа?"

"Чамайг мансуурахаас өмнө явцгаах уу?"

"Жаахан ингээд суучихъя. Нар жаргахыг харах хэрэгтэй биз дээ?"

"Чи яагаад намайг энд дагуулж ирсэн юм?"

"Чи доороосоо их үзэсгэлэнтэй харагдах юм."

"Чи яриа булзааруулахдаа сайн юм."

"Харин чи их зүйл асуух юм."

"Тийм байгаа биз?"

"Өнөөдөр дэндүү үзэсгэлэнтэй байна"

"Бусад үед царай муутай байдаг хэрэг үү?"

"Үгүй ээ бусад үед эгдүүтэй байдаг юм."

Түүний үгэнд инээд алдан эргэн далай руу харвал тэр салхинд хийсэх үсийг минь гараараа хойшлуулан гараа доошлуулахдаа хүзүүний зүүлтийг минь хуруугаараа имрэчихээд өвдөгийг минь дэрлэхээ болин хажууд суугаад над руу цоо ширтэж эхлэв.

Би ч мөн адил далайгаас харцаа салган түүн рүү ширтэж эхлэлээ. Гэхдээ.... Миний хаанаас ингэж их зориг гарч ирээд байнаа?

Тэр нүднээс минь харцаа салгалгүй салхинд хийсч нүүрний урдуур орсон үсийг ахин хойшлуулаад аажмаар ойртож эхлэхэд би түүний гарыг ширтэхээ болин гүн бор нүд рүү нь зөрүүлэн ширтэж эхлэлээ.

Жонгүгийн уруул, уруул руу минь хэтэрхий ойртох мөчид би удахгүй бороо асгарах шинжтэй хар үүл рүү харан түүнээс холдон урагш өнөөх үүл рүү харсан чигтээ

"Магагдгүй бид одоо хөдлөхгүй бол тэр үүлнээс гарах ширүүн бороонд цохиулах байх"

Намайг гэнэт хүчтэй салхилах чимээн дундуур хэлсэнд тэр санаа алдан толгойгоо дохиод урт хуруугаа хар урт үсэн дундуураа гүйлгэлээ.

Газар дэвссэн байсан түүний хүрмийг нэг сэгсэрчихээд өмнөх шигээ бэлхүүсээрээ уявал Жонгүг надад дуулгаа өмсүүлж өгөн өөрөө ч мөн адил өмсөөд

"Бороо орохоос өмнө хурдхан нэг нөмөртэй газар олох хэрэгтэй учир өмнөхөөсөө арай хурдан явах байх сайн бариарай"

Толгой дохин түүний ард суугаад бэлхүүсээр нь чанга гэгч нь ороон тэвэрвэл тэр дуулганыхаа хаалтыг хаагаад мотоциклоо сүртэй нь аргагүй дуугаргасаар хөдлөлөө.

~~~~~~~~~~~~~~~~~~~~~

Биднийг замынхаа талд орж байхад бороо шивэрч эхлэх бөгөөд удахгүй хүчтэй асгарах нь төдхөн мэдэгдэх аж.

Уг нь удахгүй өвөл болох гэж байгаа намар бараг л дуусч байхад яагаад ингэж их бороо ороод байгааг мэдэх юм алга. Ойрын үед бараг л хоёр өдрийн зайтай ширүүн ширүүн бороо орж байгаа.

Хүчтэй салхилан бороо ч мөн адил хүчтэй орж эхлэх мөчид Жонгүг амандаа нэг зүйл бувтначихаад мотоциклоо эргүүлэн нэг байрны гадаа зогсон намайг дагуулан хурдан хурдан алхсаар таван давхарт гарж ирэн 34 гэх хаалганд түлхүүр шургуулан онгойлгож бид дотогш орлоо.

Тиймээ тийм энэ гэрээр дүүрэн түүний үнэгтэй ус бас түүний үнэр үнэртэж байна. Тэгэхээр энэ түүний гэр байх нь. Сайхан тохьжилттой юм.

Жонгүг намайг буйдан дээр суулгаад өөрөө алчуур барьсаар нэг өрөөнөөс гар ирэн ард минь суугаад үс арчиж эхлэв. Халамжтай юм.

Дуулгатай байсан болохоор үсний үзүүр хэсэг л багахан норсон байтал тэр үнэхээр удаан арчаад байна. Бас орой аль хэдийн болчихсон. Гэтэл би хичээлдээ суугаагүй мөн гэртээ одоо хүртэл хариагүй байна шүү дээ. Аав ээжийн санаа нь зовж байгаа.

Бороо зогсох шинжгүй улам хүчтэй асгарч эхлэхэд би эндээс бороо зогстол байх ёстой гэдгээ ойлгов.

{ ✔︎ } My boyfriend is a pretty boy || JJKWhere stories live. Discover now