11

2.7K 248 5
                                    

"За больдоо Жонгүг. Би чиний яриад байгаа шиг тийм ч хөөрхөн биш зүгээр л нүүрэндээ багахан өөрчлөлт оруулчихсан чинь л ингэж харагдаж байгаа юм"

"Болохгүйнээ. Өнөөдөр хичээлдээ суухгүй байцгаая!"

"А..айн?"

Тэр өнөөх гэрэл цацруулсан гайхалтай инээмсэглэлээ тодруулчихаад гарыг минь салаавчлан хөтлөөд хурдан хурдан алхсаар булан тойрон өндөр барилгын ард ирэн хар өнгөтэй мотоциклыг түлхүүр хийн асаалаа.

Тэгэхээр энэ тэрний мотоцикл гэсэн үг үү? Вуах!! Гайхалтай!!

Жонгүг өөрөө нэг дуулгаа өмсөн над руу нэг дуулгаа сунгалаа. Намайг юу ч хийлгүй зогсоод байсанд тэр хөнгөхөн инээгээд

"За аливээ? Ганц өдөр хичээлээ таслахад зүгээр шдэ. Хөжгилтэй зүйл хийж үзмээргүй байна уу?"

"Би богинохон юбкатай байгаа шүү дээ"

Тэр миний хэлсэн үгэнд баярласан бололтой өнөөх бүдэгхэн инээмсэглэл нь тодрон гадуураа өмссөн байсан хүрмээ тайлаад бэлхүүсээр минь уяан дуулгаа өмсгөж өглөө.

Өнөөх мотоциклон дээр болгоомжтой гэгч нь суувал тэр аажуухан хөдлөн гэнэт зогсосонд би сандран түүний бэлхүүсээр тэврээд нуруунд нь цээжээрээ хүчтэй гэгч нь наалдлаа.

Удалгүй хурдаа нэмэн явсаар бид хурдны зам дээр ирэхэд яагаад ч юм энэ салхи энэ хурд таалагдан түүний бэлхүүснээс гараа аван алдлалаа. Мөн дуулганыхаа хаалтыг дээшлүүлэхээ ч мартсангүй.

Хацрыг минь зөөлхөн шүргэх салхи, аль хэдийн мандсан ч хаяагаараа багахан ягаан туяа татуулсан нар болон маш бага хүмүүсийн дэргэдүүр өнгөрөн явах Жонгүг бид хоёр.

Гэрлэн дохион дээр ирэн зогсоход би саяхан алдласан гараа эргэн Жонгүгийн бэлхүүсэн дээр авчран чанга гэгч нь тэвэрлээ.

Удалгүй түүний бэлхүүсээр тэвэрсэн гаран дээр Жонгүгийн гар давхар мэдрэгдэхэд цочсон ч гараа татаж авах талаар бодсонгүй.

Эргэн давхиж эхлэхэд би нүүрэндээ багахан инээмсэглэл тодруулан нүдээ анин саяны мэдэрсэн салхиа ахин мэдрэхийг хичээлээ.

~~~~~~~~~~~~~~~~~~~~

Жонгүг бэлхүүсээр минь ороосон гадуур хүрмээ далайн эргийн элсэн дээр тавиад намайг суулгачихаад ойрхон харагдах дэлгүүр лүү яваад орчихов.

Далайн эрэг ийм үзэсгэлэнтэй байх гэж!!

Өчигдөрөөс хойш юм идээгүй болохоор гэдэс дуугаран хоол нэхэх аж. Цүнхээ уудлаж үзвэл дотор нь хоёр ширхэг бананатай сүү байх бөгөөд унтаж байх хойгуур ээж хийсэн нь тодорхой.

Хоёуланг нь цүнхнээсээ гаргачихаад сууж байтал Жонгүг гартаа хоёр ширхэг сэндвич барьчихсан ирж байлаа.

Хүрж ирэн надад нэгийг нь сунгавал би түүн рүү гараараа нарыг халхалан инээмсэглээд баярласнаа илэрхийлэв.

Тэгээд түүнд өнөөх сүүгээ өгөхөд тэр хажууд минь суугаад бананатай сүүг харчихаад эгдүүтэй гэгч нь туулай шүдээ гаргасаар инээн сэндвичээ орхин шуудхан л соруулыг нь хийн ууж эхлэлээ.

Түүний эгдүүтэй үйлдэлд өөрийн эрхгүй инээмсэглэн сэндвичээ эвтэйхэн задалсаар түүн рүү харан

"Чи үнэхээр эгдүүтэй юм Жонгүгаа"

"Харин чи үнэхээр үзэсгэлэнтэй юм Сүжи"

{ ✔︎ } My boyfriend is a pretty boy || JJKWhere stories live. Discover now