39

2.5K 222 7
                                    

"Чи ингээд од болчихсон уу?"

"Мм... Бараг л тийм."

"Охидууд чиний араас унаж тусах байхдаа?"

"Санаа зоволтгүй дээ. Миний гар зөвхөн чиний гарыг л дулаацуулна!"

"Мэдэж байнаа."

"Миний суртчилгааны клипыг үзсэн үү?"

"Үзээгүй ээ. Чамтай хамт үзэх гээд"

"Тэгвэл одоо үзэцгээе!"

Жонгүгийн суртчилгаа яг 14 хоногийн дараа цацагдсан бөгөөд тэр даруй л Жонгүг алдартай болчихсон. Мэдээж царайлаг болохоор аргагүй л дээ.

"Юу вэ? Энд чи мотоциклыг биш өөрийгөө л суртчилсан юм биш үү?"

"Харин тийм байгаа биз?"

"Пфф!"

"Яаа~ найз залуу чинь суртчилгаанд тоглоод, од болоод бас дээр нь ийм гоё мотоциклтой болчихсон байхад ердөө л пфф гэдэг үг хэлэх юм уу?"

"Юу гэж дээ. Мундаг байна миний найз залуу"

"Намайг түр хүлээж байгаарай за юу?"

Бид Жонгүгийн гэрт буйдан дээр нь тэврэлдчихсэн хэвтэж байсан ба тэр босон гал тогоо руугаа орчихов.

Яах гэж байгаа юм бол?

"Төрсөн өдрийн мэнд хүргье! Төрсөн өдрийн мэнд хүргье! Хайрт Сүжидээ төрсөн өдрийн мэнд хүргье ээ!!!!"

Жижигхэн ягаан бялуу барьж дээр нь лаа зоогоод дуулсаар гарч ирэх бөгөөд би өөрийнхөө төрсөн өдрийг мартсан даа гайхав.

"Лаагаа үлээгээрэй!"

Инээсээр нүдээ анин хүслээ шивнэчихээд лаагаа үлээвэл тэр бялууг ширээн дээр тавин алгаа ташаад уруул дээр минь үнслээ.

"Одоо бэлэг өгөх цаг!"

"Бэлэг?"

"Тиймээ бэлэг! Жжан!! "

Өхөөрдөм туулай шүдээ гаргаж инээн нямбай гэгч нь боосон бэлэгээ гаргаж ирвэл би ахиад л урсчих шиг болов. Яаж ийм өхөөрдөм байж болдог байнаа?

{ ✔︎ } My boyfriend is a pretty boy || JJKWhere stories live. Discover now