34

2.3K 233 11
                                    

Хашхирсан зүг рүү бараг л бүх хүүхдүүд гайхан харцгаан миний араас ирж байсан Жонгүг хүртэл байрандаа зогсох нь тэр.

"Яаа~ Сүжи? Хүн чамайг дуудаад байхад яагаад зогсоод байгаа юм бэ мм? Ахх!! Санасан шүү!"

Өнөөх хашхирсан хүн над дээр дөхөж ирээд чангаар тэврэн авбал би ч мөн адил чангаар тэврэн хөнгөхөн инээлээ.

"Түүнээс яг одоо холд!"

Хажууд зогсож байсан Жонгүг гэнэт ингэж хэлчихээд намайг түүнээс татан авсанд би эрчиндээ бараг л унах шахав.

"Өөрөө хэн болчихоод түүнийг татаж чангаагаад байгаа юм?"

"Найз залуу нь байна! Өөрөө хэн юм?"

"Сая хашхирахад сонсоогүй бололтой би түүний хайртай убба нь байгаа юм лда. Гэхдээ Сүжи надад найз залуутай гэж хэлээгүй дээ!"

"Больдоо хоёроо! Жаахан хүүхдүүд шиг юм. Хичээл тарчихсан болохоор явлаа. Маргааш бас нөгөөдөр хичээлдээ ирээрэй. Дүнд чинь нөлөөлнө Жонгүгаа! Кхмм..Явцгаах уу?"

"Амжилт залуу минь! Түүнтэй дараа заавал эвлэрээрэй!!!"

"Би явъя гэж хэлсэн!!"

"Аливээ уббадаа битгий муухай хандалдаа мм?"

Түүн рүү харж нүдээ эргэлдүүлчихээд ар нуруунаас нь түрж эхлэхэд тэр чанга чанга инээгээд гарнаас минь хөтлөн машинлуугаа гүйн намайг суулгачихаад өөрөө тойрч ирэн суугаад инээлээ.

"Яагаад инээгээд байгаа юм? Завтай байгаа юм уу?"

"Пффш! Эгч чамайг аваад ир гэсэн болохоос чам шиг царай муутыг юу гэж ирж авдаг юм?"

"Өөрөө матар шиг юм байж!"

"Миний царай яасан гэж? Ийм хөөрхөн царай хаана ч харахгүй шүү!! Үгүй ээ яахав чиний царай гайгүй байж болох ч нэр чинь чамд гоёдоно!!"

"Миний нэр надад таарчихсан!! Харин өөрийн чинь нэр л гоёдох байх шүү!! Чанёол гуай!!"

"Чамайг ийм яриа, хэрүүлч гэдгийг ангийн хүүхдүүд чинь мэддэггүй нь харамсалтай!! Аан тийм саяны залуу чиний юу юм?"

"Хэлнэ гэж бодоо юу? Мөрөөдөөд ч хэрэггүй! Хурдан хөдөл!!"

Инээвхийлээд цонх руу харсанд тэр ч бас хөнгөхөн инээд алдах аж. Анх Сингапурт далайн эрэг дээр ухаан алдчихаар нь гайхсан би амжиж хиймэл амьсгаа хийж бараг л амийг нь аварч байсан юм.

Мэдээж Жонгүг намайг үнсэх хүртэл түүнийгээ өөрийнхөө анхны үнсэлт гэж бодож явсан.

Тэр үеэс хойш ерөнхийдөө дотно болсон лдо. Танихгүй хүмүүсийн хажууд өөрийгөө миний убба гэж яриад сурчихсан гэх үүдээ.

Гэхдээ..... Жонгүг буруугаар ойлгохгүй байгаа? Бурхан минь! Юу л бодоод байна даа! Бид салчихсан шүү дээ!

A/n: Энэ Сүжи ер нь буруу ойлгоод яваагаа ойлгож байгаа болов уу? Хха~

{ ✔︎ } My boyfriend is a pretty boy || JJKWhere stories live. Discover now