17

2.3K 234 12
                                    

Амралтын байшинд арай гэж орон цэгцэрчихээд Жонгүгт зарцуулах цаг гарав.

Орон дээр хэвтэн утсаараа тоглох түүн дээр очоод хамт хажууд нь хэвтвэл тэр намайг харчихаад ахиад л шоолоод эхлэв. Ээжийг дээ нээрээ цүнхэн дотор тийм зүйл хүртэл!!

Амралтын газар ирээд удаагүй байхад ээж над руу залгаад цүнхэн дотор минь бэлэг хийсэн талаар хэлсэн юм лда. Сониуч зандаа хөтлөгдөөд Жонгүгийн хажууд бэлгийн ууттай нэг зүйлийг задлаж үзтэл дотор дүүрэн б**гэвч байж байсан.

Жонгүг ээжийг маань магтан намайг шоолж байгаа нь энэ.

"Яаа!! Жонгүг намайг шоолхоо болихгүй бол би--"

"Чи яана гэж мм? Өөр байшинд орох юм уу?"

"Т...тиймээ, Би Инү байгаа байшин луу орчихно шүү!"

"Яаа!!! Дахиж тэр Инүг ярих юм бол би гомдоно шүү!"

"Ойлголоо доо! Муу хартай туулай"

Бид инээлдсээр өрөөнөөс гарвал нэг байшинд цуг орсон хүүхдүүд бүгд өрөө өрөөнөөсөө гараад ирчихсэн зурагт үзээд сууж байлаа.

Хоёр нь манай ангийн хосууд бол нөгөөдөх нь манай ангийн хичээл хийдэггүй нэг тийм охин, гэхдээ дажгүй залуу харчихаараа унаж тусдаг Мисү!

Байшингаас бүгд гарцгаан өнөөдөр ангиараа хоолны танхимд орж хооллоно гэсэн учир тийшээ явж байна.

~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~

Үнэхээр уурлаж болохоор зүйл биш ч гэсэн би яг одоо үнэхээр үнэхээр их ууртай байна!!

Мисү хоолны танхимд орсон цагаас хойш Жонгүгт илт сээтэн хаяад байгаа нь мэдэгдсэн ч би тоохгүйгээр хүүхдүүдийг бүртгэж дуусаад ширээ рүүгээ очиход Мисү миний суудал дээр суучихсан байсан. Тэгээд би Мисүгийн урдаас хараад сууж хооллосон.

Дараа нь би хүүхдүүдийг бүртгэж дуусаад танхимаас гарахад Жонгүгт хүлээж байгаарай гэж хэлсэн ч Мисү түүнийг чирээд байшин луу орж байхыг харсан.

Ахх!!! Яагаад ийм ядргаатай байгаад байнаа!!!

Нэг гүнзгий амьсгаа авчихаад байшин луу орвол тэд кино үзэхээр сууж байх ба Мисү ахиад л Жонгүгийн хажууд наалдаад суучихаж.

Би хоолойгоо засчихаад буйдангын буланд очиж суун кинонд анхаарлаа хандуулах гэж байхад Жонгүг буйдангаас босон газар урд минь завлин суугаад над руу харан

"Миний үсийг оролдоод өг!"

Инээчихээд толгой дохин хөвсгөр үсийг нь оролдон кино үзэж байтал Жонгүг гэнэт босоход нь гайхан харвал "Ам цангаад байна" гэж хэлэн инээлээ.

Түүнийг сууж байхыг сануулан гал тогоо гэх жижигхэн газрын хөргөгчинөөс ус аван аяганд хийгээд очин өгвөл Мисү хажуунаас гарыг минь түлхээд Жонгүг рүү инээмсэглэн

"Жонгүгаа?? Энэ амтгүй усыг биш энийг уувал ямар байна? Хүйтнээрээ байгаа болохоор илүү амттай байх байх"

Хэлчихээд Жонгүг рүү барьсан шар айргаа сунгавал Жонгүг миний гарыг яаж түлхсэн тэрэн шиг Мисүгийн гарыг түлхээд гарнаас минь аягатай усыг аван Мисү рүү ширүүн гэгч нь хараад

"Надад наад амтгүй шар айрагнаас чинь илүү энэ ус таалагдаж байна. Наадхаа өөрөө уудаа Мисү!!"

{ ✔︎ } My boyfriend is a pretty boy || JJKWhere stories live. Discover now