20

2.4K 226 12
                                    

"Жонгүгийг үргэлж инээмсэглэдэг нүд нь гэрэлтдэг болгосон тэр охиныг ингэж нэг юм харах гэж."

"Жонгүг чамайг дандаа ярьдаг тэр нь ч хөөрхөн энэ нь ч хөөрхөн гээд л бас чамтай уулзаж ирчихээд инээгээд л нэг сонин сонин зүйлс хийгээд байдаг. Хичээлдээ явах дургүй хүн чинь бүр хичээл эхлэхээсээ цагийн өмнө босоод чиний зургийг хар--"

"Хён!! Ам чинь цангаж байгаа биз дээ? Май!! Ус уу!!"

Жимин, Хусог гэх хоёр ам уралдан ярьж байхад Жонгүг орилсоор тэднийг болиулан Хусог ах руу ус сарвайх аж.

Энэ дундаас Жонгүг хамгийн бага нь бас тэднийг харахаараа тэс өөр болчихдогыг би энд ирснээсээ хойш анзаарч байна. Нэг тийм эрх ч юм уу?

"Нээрээ Сүжи? Чи Жонгүгийг дандаа хар юм өмсөөд байдаг болохоор хав хар зүйлстэй гэж бодож байна уу?"

Тэхён ах өнөөх дөрвөлжин инээмсэглэлээ гаргаад надаас асуувал би толгой дохиж харин Жонгүг шууд л орилон боль хэмээн шаардах аж.

Жимин түүнийг барин Тэхёнд ойртуулахгүй байх бол бид хэд тэднийг харан инээлдэж байтал Тэхён үргэлжлүүлэн

"Жонгүгийн аялалдаа эсвэл зугаалгаар авч явдаг жижигхээн гар цүнхнийх нь зураг энэ байна. Жаахан сонин байж магадгүй ч надад бол эгдүүтэй санагддаг чамд ч бас тэгэж санагдах байх!"

Тэхён ах утаснаасаа нэг зураг олоод тэрийгээ надад өгөн харуулвал үнэхээр эгдүүтэй оо сойз бас бус зүйлс хийсэн жижигхэн гар цүнх байна!!

Тэхён ах утаснаасаа нэг зураг олоод тэрийгээ надад өгөн харуулвал үнэхээр эгдүүтэй оо сойз бас бус зүйлс хийсэн жижигхэн гар цүнх байна!!

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~

Удалгүй бид гэр гэртээ харьцгаахаар болон Жонгүг бид хоёр өнөөх чих дүжрэм дуу одоог хүртэл үргэлжлэх газраас гаран явж байвал араас Минжү дуудан

"Уучлаарай! Гэхдээ миний бие жаахан муу байна лда. Бусад маань аль хэдийн явчихсан тэгээд ганцаараа машинаа барих гэсэн ч толгой эргээд байнаа. Жонгүгаа намайг хүргээд өгч болох уу?"

Жонгүг над руу зөвшөөрөл эрж буй мэт харах нь тэр. Юу вэ? Би толгой дохьвол явах гээд байгаа юм байхдаа?

Гэхдээ анх удаа уулзаж байж Жонгүгийг түүнээс харамлаад байж болохгүй шүү дээ. Миний бодсоноос өөр сайхан сэтгэлтэй охин ч байж мэднэ. Тэр бас өвдчихсөн гэсэн.

Инээмсэглэн толгой дохьвол Жонгүг гарнаас атгаад духан дээр минь үнсээд

"Минжүг хүргэж өгчихөөд гэртээ хариад залганаа. Унталгүй байж байгаарай за юу?"

"Ойлголоо. Болгоомжтой байгаарай."

"Хайртай шүү!"

{ ✔︎ } My boyfriend is a pretty boy || JJKWhere stories live. Discover now