18

2.4K 241 11
                                    

Орой болж галт наадмын цаг хэмээх зүйл эхлэхэд би Жонгүгийн надад өгч байсан цамцыг хар бариу жинстэй хослуулж өмсөөд түүнийг хүлээж байвал тэр ч мөн надтай адилхан хувцас өмссөн байх бөгөөд над руу харж инээмсэглэчихээд гарнаас минь хөтлөн гадагш гарлаа.

Нөгөө гурав аль хэдийн гараад явчихсан болохоор бид хоёр л ангийнхнаасаа бараг сүүлд очиж байлаа.

Гэнэт Жонгүг доош суун нурууруугаа заагаад "Үүрүүл" хэмээлээ.

Би чанга чанга инээчихээд эвтэйхэн үүрүүлвэл тэр ч мөн адил инээгээд намайг үүрэн алхсан чигтээ халааснаасаа иштэй чихэр гаргаж ирэн задлаад надад өгвөл би дуртай нь аргагүй аваад амандаа хийлээ.

Галт наадам болж байгаа газарт ирэхэд эрэгтэй хүүхдүүд нь сэтгэлийн хөөрөлдөө болон бид хоёрыг харчихаад орилолдон шүгэлдэх бол охидууд нь анхаарлаа хандуулахчгүй хэсэг охид нь муухай харж байгаа нь мэдэгдэнэ.

Бид асч буй галыг тойрч суун үнэн эсвэл шийтгэл тоглоомыг жил бүрийн уламжлал шигээ л ахин тоглохоор болон хүүхдүүдийн нэг нь ойр байсан зүйлийг эргүүлвэл Мисү дээр тааран бүгд орилолдон өнөөх хүүхэд асуулаа.

"Энэ дунд чиний харж явдаг хүн байна уу? Байгаа бол нэрийг нь хэл!"

Мэдээж Мисү, Жонгүүгийг хэлэх нь ойлгомжтой учраас би нэг их тоосон шинжгүй суулаа.

"Ж..Жонгүг"

Мисүг хариулахад ихэнх нь орилолдон Мисү шилийг эргүүлэхэд над дээр тааран би ч тоглоом учраас юу асуухыг нь хүлээн байж байтал Мисү жуумалзаад

"Чи Жонгүгийг хуурсан гэдэгээ хүнд өөрөөр хэлвэл Жонгүгт хэлсэн үү?"

Түүнийг тоглоомоор хэлсэнийг мэдэн хүүхдүүд инээлдэх ч Жонгүг тэгэж ойлгохгүй шүү дээ. Тэр түргэн ууртай.

"Б..би шийтгүүлмээр байна!"

"Чи яг зөв сонголт хийлээ. Тэгэхээр Инүг дээр очоод уруул дээр нь таван секунд үнс!"

Мисү чанга чанга инээн хэлэхэд бусад нь орилолдож Жонгүүгийн царай барайсан харагдана. Мисү түүний уурлаж байхыг харвал ч...

Би нэг санаа алдчихаад Жонгүг рүү харвал тэр над руу муухай харлаа. Яг л Инү дээр очоод үнсвэл би чамтай харьцахгүй эсвэл сална гэж байгаа ч юм шиг. Хэрвээ би одоо энийг биелүүлэхгүй бол хүүхдүүдийн хөгжилдөөд арилчихаж магадгүй шүү дээ. Энэ сүүлийн жил тийм болохоор өмнөх жилүүдээс илүү хөгжилтэй байх хэрэгтэй шүү дээ. Надаас болоод нурчихвал муухай.

Болгоомжлонгуй Жонгүгаас гараа салгаж аваад Инү дээр очин нүдээ тас аниад уруул дээр нь хөнгөхөн шүргүүлэн үнсэх аядаад хүүхдүүдийг таван секунд тоолохыг хүлээж дуусаад түүнээс салвал араас хэн нэгэн миний малгайнаас угз татан авч цээжиндаа наагаад чангаар орилох нь тэр.

"Сүжи бид хоёрыг үерхэж байгааг мэдэх байх мэдэхгүй бол яг одоо харж авцгаа! Бас битгий бид хоёрыг энэ тэнэг тоглоомондоо оролцуулаад бай!!"

Гэнэт уруул дээр минь ширүүн гэгч нь үнсэхэд хүүхдүүд хэсэг чимээгүй байснаа өмнөх өмнөхөөсөө илүү чангаар орилолдож эхлэлээ.

{ ✔︎ } My boyfriend is a pretty boy || JJKWhere stories live. Discover now