27

2.3K 240 18
                                    

"Сүжи!! Сүжи!! Сүжи!!"

"Я...яасан бэ? Ямар нэг юм болоо юу?"

"Үгүй ээ энэ, энийг хардаа шалгалтын хариу!!"

Гайхсаар барьсан шалгалтын цаасыг нь аван харвал 90% бурхан минь!!!! Энэ бүр математикийн шалгалт шүү дээ!!

"Бурхан минь Жонгүг!! Баяр хүргье!!"

Суудлаасаа бараг л үсэрч босон түүнийг тэврэн авбал тэр бэлхүүсээр минь гараараа ороон тэврээд

"Хамт хичээсэн болохоор л ийм сайн дүн авч байгаа юм. Баярлалаа Сүжи!"

"Гэхдээ сая чи үнэхээр өхөөрдөм байсан. Ангид гүйж орж ирээд яг туулай шиг үсрээд л тэгснээ нүд нь гялалзаад л.."

"Эегүү!! Чи энэ өхөөрдөм залууг өөрийн болгосоноо мэдэж байна уу?"

"Мэднээ."

"Бурхаан!!! Та хоёр одоо больмоор юмаа? Ангид байж нялуураад л."

Риу гэнэт ингэж хэлсэнд бусад хүүхдүүд дэмжин орилолдож бид ичсэндээ бие бие рүүгээ харан хөнгөхөн инээлээ.

~~~~~~~~~~~~~~~~~~~~~~

Шалгалтын долоо хоног дуусч бид бүрэн завтай болж хичээл ч нэг их орохгүй байгаа болохоор бүгд л жаргалтай байгаа.

Өнөөдөр хагассайн болохоор Жонгүг бид хоёр хоёул завтай байгаа. Тэгэхээр гэнэтийн бэлэг болгож түүнтэй утсаар шууд яриад болзоонд урих гэж байгаа юм лда.

Тиймээс өнөөдөр өглөө эртлэн босч бэлдсэн. Хэзээ ч ингэж хөөрч байгаагүй юм байна.

Жижигхэн гар цүнхээ үүрээд гэрээсээ гарахаар эргэвэл ээж хойноос "Амжилт!!" хэмээн ориллоо.

Нэг гүнзгий амьсгаа авч инээмсэглэчихээд кино театр луу алхахаар шийдэн алхаж байгаад нэгэн жижигхэн гар урлалын дэлгүүр олж харан сонирхол төрөн тийшээ зүглэлээ.

Гар хийцээр хийсэн жижигхэн жижигхэн бүтээлүүд мөн ээмэг бөгж зэрэг байх аж.

Тэдэн дундаас нэгэн эртний гэмээр бөгж намайг өөртөө татаж нэг л мэдэхэд би түүнийг гартаа барин зогсож байлаа.

"Наад бөгж чинь гэрэлтэж байвал барьж байгаа хүнд нь удахгүй муу зүйл тохиолддог гэдэг юм билээ?"

Настайвтар эмэгтэй гэнэт хажуунаас хэлсэнд би хөнгөхөн инээх аядаад бөгж рүү харвал үнэхээр л ногоон туяатай бүдэгхэн гэрэл асаж байх нь тэр.

Сандарсандаа бөгжийг хурдхан тавиад өнөөх эмэгтэйд баярласнаа илэрхийлээд гаран явж өнөөх муу бодлоо толгойноосоо авч хаялаа.

Утсаа гаргаж итэн Жонгүг рүү залгавал нэг их дуудуулалгүй авах бөгөөд өнөөх л цоглог хоолойгоороо ярих аж.

"Жонгүүгаа? Завтай байна уу?"

"Мм, жаахан завгүй л байна. Юу болсон юм?"

"Уулзмаар байна? Кино театр уулзах уу?"

"Чи хаана байгаа юм?"

"Мм, би гэртээ байна лда"

"Уучлаарай Сүжи? Гэхдээ өнөөдөр амжихгүй юм шиг байна!"

"Зүгээр дээ. Завгүй байгаа бол--"

"Эргээд залганаа. Хайртай шүү!!"

Шууд л тасалж орхисонд утас руугаа харж санаа алдаад буцахаар эргэсэн ч жаахан явахаар шийдэн алхаж эхлэлээ.

Их дэлгүүр өнгөрөн булан тойртол амьдралдаа хэзээ ч харна гэж төсөөлж ч байгаагүй дүр зургаа харан гацчихав.

Минжүтэй уулзан зогсох Жонгүг. удалгүй тэдний уруул нийлж үнсэлцэх мөч!

A/n: Би нэг юм гайхаад байна лда? Алгасаж уншдаг хүмүүс ер нь яаж ойлгоод байгаа юм бэ? 😂

{ ✔︎ } My boyfriend is a pretty boy || JJKDonde viven las historias. Descúbrelo ahora