13

2.4K 230 6
                                    

Утсаа цүнхнээсээ гаргаад ээж рүү залган ангийнхаа хүүхдэд давтлага өгж мөн очих гэсэн ч бороо орчихсон тухай уруулаа хазалсаар сандран хэлвэл ээж утасны цаанаас санаа алдаад

Ээж❤️
"Ганцаараа энэ шөнө ирж чадах юм уу? Аавыг нь чамайг авахаар явуулах уу?"

"Аан манай ангийн Жонгүг гээд хүүхдээр хүргүүлэх байхаа. Та санаа зоволтгүй дээ."

"Аан нөгөө чамтай үнсэлцэж байсан хүү юу?"

"Ээжээ!!!"

"Бурхан минь цочоочих юм. Ямар ч байсан санаа амарлаа. Наад хүүгээ найз залуугаа болгоод ирээрэй!! Амжилт!!"

Гэсээр тасарчихлаа. Ичиж үхэхнээ!! Найз залуугаа болгочихоод гэнэ шүү!! Ядаж чанга яригч дээр нь тавьчихсан гараа угааж байхад Жонгүг хаалга налаад зогсчихсон байсан болохоор бид хоёрын яриаг хангалттай сайн сонссон байгаа шүү дээ.

"Намайг найз залуугаа болгохгүй гэртээ харьчихвал ээж чинь их гомдох байхдаа?"

"Яаа~ Ээж зүгээр л тоглож байгаа юм за юу? Битгий хөөрцөглөөд бай!!

"Эегүү!! Наад хошуу чинь бараг шал цөмлөөд гарах нь байна хадагтай. Ийм эгдүүтэй байж болохгүй шүү дээ!!"

Тэр над дээр хүрч ирэн уруулыг минь гараараа багахан чимхээд өмнөх шигээ л адил мөрөөр минь гараа давуулан тавиад доош тонгойн хацар дээр минь үнсээд

"Би хоол хийж чадахгүй болохоор байсан бэлэн гоймонгоо чаначихсан. Одоо бараг болчихсон байх гараад идцэхээе!!"

"Заваан юмаа. Чи хацранд минь шүлсээ наачихлаа шдэ!"

"Тэгвэл ингэж арчаад урууланд чинь наачихъя!!"

Тэр хацрыг минь үнссэн газраа гараараа арчин ахин доош тонгойн уруул дээр минь үнсчихээд цааш гүйгээд явчихав.

Ёстой нэг хүүхэд шиг гэдэг нь туулай шиг ч юм уу?

Түүний араас гарвал тэр ширээн дээрээ хоёр гоймон тавьчихсан нэгийг нь бараг идэх гээд тас гөлөрчихсөн сууж байлаа.

Намайг ширээнд очоод суухад тэр "Сайхан хооллоорой!" гэчихээд амаа олохгүй идэж гарав. Би ч даган идэж эхлэхэд тэр хормын дотор л дуусгаад намайг хараад суучихав. Би ч арай гэж дуусгачихаад түүн рүү харвал тэр гараа сунган хацрын минь тэнд наалдсан зүйлийг арчиж өглөө.

Тэгчихээд босон хөргөгчинөөсөө хоёр ширхэг зайрмаг гаргаж ирэн нааш нэгийг нь сунгаад өөрөө задлан идэж эхлэв.

Миний хамгийн дуртай зайрмаг байсан учир би ч түүн рүү инээмсэглээд зайрмагаа идэж эхлэхэд тэр хацраас минь хөнгөхөн чимхчихээд гараа авсангүй ахин нэг чимхэж үзээд

"Гайхалтай!! Чи зүгээр ч нэг хөөрхөн биш бас зөөлхөн хацартай юм. Яг л хацран дотор нь маршмеллөв орчихсон юм шиг!!"

{ ✔︎ } My boyfriend is a pretty boy || JJKWhere stories live. Discover now