33

2.4K 234 13
                                    

Гэртээ орж ирсэн дариуд утсанд зурвас ирсэнийг мэдэгдэн хангинан дуугарах аж.

Гайхан аван харвал Жонгүгаас байх бөгөөд

Jk💗
Их өвдөж байвал эм уугарай! Амаар хэлэхээр намайг загинах байх гэж бодоод зурвас биччихлээ. Маргааш өвдөөд байвал хичээлдээ битгий ирээрэй. Илүү юманд хошуу дүрээд гэж магадгүй ч халуун жин тавиад хоолоо сайн идээд сайн унтаж амраарай! Хичээлдээ ир гэсэн болохоор заавал маргааш очих болноо. Бас..... Санаад л байгаа шүү!! ❤️.

Күүкигээс💗

Өөрийгөө хэлэхгүй байж надад анхаарал тавьж гэнэ. Өөрөө ядаруу л амьтан явж байсан юм байж.

Ахх! Би ч гэсэн санаад л байгаа шүү Жонгүгаа!! Гэхдээ салчихсан шүү дээ!

Хоол идмээр байсан ч нэг л орж өгөхгүй болохоор нь зүгээр л бүлээн ус уугаад халуун шүршүүрт орохыг илүүд үзэв.

Дуртай ая-аа тавиад халуун шүршүүрт зогсон биеэ жаахан амрааж байгаад гарч ирэн орон дээрээ таван хошуу болон уналаа. Бороо одоо ч орсоор байх бөгөөд өмнөх шигээ ширүүн биш арай аядуухан болсон нь бүр илүү тайвширлыг төрүүлэх аж.

Цонхоо онгойлгон борооны үнэрийг үнэртэн хэсэг сууж байгаад хичээл байхгүй ч сурсан зангаараа дэвтэр номоо дэлгэчихсэн байж байв.

Өөрийгөө шоолон хөнгөхөн инээчихээд ширээн дээрх дэвтэр номоо янзлалгүй босон номын тавиур дээрээс унших дуртай номоо аван орон дээрээ тухлан суулаа.

~~~~~~~~~~~~~~~~~~~~

Газарт юм унан пад хийх дуугаар цочин сэрвэл өчигдөр ном уншин сууж байсан газраа хэвтээд өгсөн байх бөгөөд гаран дээр байсан ном газар унасан нь энэ байлаа.

Цагаа харвал сэрүүлэг дуугарахад 30 минут дутуу байх ба босон дүрэмт хувцас болон дэвтэр номоо цүнхэлчихээд өрөөнөөсөө гаран гал тогоо орж өглөөний цайгаа уув.

Өчигдөр юм идээгүй болохоор өлсөж байна!

Өнөөдөр өчигдөртэй адил бүүдгэр байх ба үе үе салхи салхилан үзэгдэнэ. Өчигдөрийнхөөс арай илүү зузаалан үсээ дээрээ бөөрөнхийлж боогоод сургуулийн зүг хөдлөлөө.

Ангийнхаа үүдээр орж ирэн суудалдаа суун ширээгээ дэрлэн хэвтээд чихэвчээ зүүгээд удаагүй байхад хэн нэгэн баруун чихэвчийг минь татаж аваад хоолойгоо заслаа.

"Ю..юу өчигдөр гайгүй байсан биз дээ? Энэ... Нөгөө амттай юм идвэл өвчин чинь багасах байх."

Жонгүг ээрч муурсаар хэлчихээд хажуугын суудалд цүнхээ тавин ангиас гарчихав. Зарим үед ямар ч хүнийг урж тасдахаар байдаг ч одоо бол үнэхээр өхөөрдөм туулайн бөжин шиг л байна. Эгдүүтэй юм!

Олон цагийн хичээл өндөрлөхөд баярласандаа нисэх шахав.

Цүнхээ үүрсээр сургуулиас гарвал хэн нэгэн маш чангаар хашхирах нь тэр!

"Чүэ Сүжи!!! Убба нь ирлээ. Хүрж ирж тэврүүлээрэй!!!"

A/n: За бүгдээрэй сайхан амраарай! Үнэхээр их ядарсанаа хамраасаа цус гаргажийж л мэдэв шд ххо 😂

{ ✔︎ } My boyfriend is a pretty boy || JJKWhere stories live. Discover now