32

2.4K 248 11
                                    

Түүнийг ганцхан машинтай гэж бодож явсан нь миний буруу бололтой. Түүнд үнэхээр янзтай машинууд байдаг юм байна. Бурхан минь эд нар их үнэтэй байхдаа?

Эвгүй байдлаас минь салган миний нэрийг дуудсанд би түүний тас хар өнгийн машинд орж суулаа.

Явах замд их чимээ аниргүй байх бөгөөд ганцхан гадаах бороон дуслуудын чимээ л сонсогдоно.

Сургууль дээр уусан эмний нөлөө одоо гарж байгаа бололтой жаахан өвдөж эхэлсэнд багахан ярвайчихаад цүнхнээсээ утсаа гаргаж ирэн харвал цэнэг нь дуусаад унтарчихсан байх нь тэр.

Гүнзгий гэгч нь санаа алдчихаад нэг гараа нуруу луугаа явуулж өвдөж байгаа газраа жин болгож буй мэт тавив. Ингэвэл арай гайгүй болж ч магадгүй юм.

Нуруу өвдөхийн хажуугаар нэмээд хэвлий хэсэгт өвдөж эхлэхэд тэр бүр хэлээд байдаггүй хараалын үгээ амандаа бувтначихаад хурдхан гэртээ харихыг л хүслээ.

"Ямар нэг зүйл чинь өвдөөд байгаа юм уу?"

"Чамд хамаагүй!"

"СҮЖИ!!"

"Хараал ид! Хэцүү байгаа болохоор битгий хэрэггүй зүйлс яриад бай!!"

"Хэрэггүй зүйл биш!! Чиний биений талаар болохоор санаа зовоод байна!! Надад хэл!"

"Ядргаатай юм!"

"Чүэ Сүжи!!!"

"Би чамд бүгдийг тайлбарлах ёстой юу? Минжүгийнхээ л биеийг анхаарч үз Жонгүг! Намайг энд буулгачихаж болно!!"

"За яахав! Би амаа хамхия. Харин энд буулгүй зүгээр надаар хүргүүл!!"

Надад санаа зовж байгаа нь таалагдсан ч түүнээр зүгээр эсэхээ асуулгаж цөхрөнгөө барах шаардлаггүй гэж үзэн өөдөөс нь хашхирчихав.

Бүр илүү өвдөх гээд байсанд цүнхээ ухан эм хайж эхлэв. Уг нь их хэмжээний эм уух муу ч би үнэхээр энэ өвдөлтийг тэсч чадахгүй бололтой.

Хэрэггүй үед байгаад байдаг мөртлөө хэрэгтэй үед дуусчихсан ч байх шиг. Ёстой нэг!!

"Кхмм! Жонгүг? Чамд өвчин намдаах эм байна уу?"

"Ямар нэг зүйл чинь өвдөж байгааг мэдсэн юмаа! Уучлаарай... Би машиндаа эм авч явдаггүй болохоор. Би гялс энэ эмийн сан ороод--"

"Хэрэггүй дээ! Би өөрөө ороод авчихъя."

Бурхан минь зүрх хэмнэлээ алдахаа шахлаа! Ар дагзаа маажин хэдий ядруу байсан ч хүчлэн инээмсэглээд эм байхгүй талаар хэлэх нь үнэхээр өхөөрдөм байсныг та нар төсөөлөгчгүй дээ!

"Тэгвэл ядаж энэ цамцыг өмсөөд гар! Гадаа бороо орж байна!"

Мэдээж тэр хамт оръё гэвэл би дургүйцэх учраас бууж өгсөн бололтой намдуухан дуугаар хэлээд арын суудлаасаа зузаан цамц гаргаж ирэв.

Түүний цамцыг шүүрэх шахам аваад хурдхан эмийн сан гүйж өвчин намдаах аваад буцан машинд нь орж ирэн цүнхнээсээ ус гаргаж ирээд уулаа. Нэг хэсэгтэй л үйлчилгээ нь гарахгүй байх.

"Ю..юу нөгөө.... С..сарын тэмдэг чинь ирчихсэн юм уу? Эм уучихсан юм чинь гайгүй болно биз дээ? Бүр аймар өвдөж байна уу? Мм... Б..би нурууг чинь илээд өгье. Ингэвэл зүгээр болно гэж интернетээс уншиж байсан юм лда ххэ"

A/n: MelloAr7 би уг нь энэ хүүхдэд зориулж бичээд байгаам бгн шд. Тэгсэн ерөөсөө сэтгэгдэл бичихгүймаа ёстой нэг!!!! Гомдолтой байна шүү хүүхдээ!! ㅋㅋㅋㅋㅋㅋ 🤧

Орой болчихсон ч энэ цагаар л завтай байсан болохоор оруулчихлаа кк~ хайрлаж өгөөрэй!❤️

{ ✔︎ } My boyfriend is a pretty boy || JJKWhere stories live. Discover now