36

2.4K 248 14
                                    

Чанёолыг аргалчихаад өнөөх залгасан хүн рүү, өөрөө хэлбэл Жонгүгийн байгаа газар луу хурдаллаа.

Нүргэлсэн их чимээн дундуур чихээ бөглөн хүмүүсээс зайдуухан явсаар хэлсэн өрөөнд нь орвол Тэхён ах, Жонгүг хоёр ширээ дэрлээд унтчихсан Жимин ах Тэхёныг авч явах гэж байгаа бололтой харан зогсоно.

"Өө Сүжи? Ирчихсэн үү? Чам руу бармен залгасан гэсэн."

"Тийм ээ. Тэд яагаад энд байгаа юм?"

"Харин жаахан уучихсан юм шиг байна. Би Тэхёныг аваад явлаа. Чи Жонгүгийг гэрт нь хүргээд өгчих үү?"

"Т..тэгье ээ."

"Ахх! Баярлалаа."

"Зүгээр ээ!"

"Нээрээ тийм Сүжи? Жонгүгтай заавал эргэж нийлээрэй. Харж байгаа биз дээ? Чамгүй ямар байгааг?.... Баяртай!"

"Хичээх болноо"

Тэднийг гарч явангуут амандаа шивнэчихээд эргэж харан санаа алдлаа. Ингэж унатлаа уучихсан ч байх шиг.

Насанд хүрээгүй юм байж!!

Жонгүгийг яаж авч гарах тухайгаа бодон хэсэг түүнийг ажиглаад сууж байхад тэр гэнэт сэрэн над руу нүдээ онийлгон харснаа чангаар инээгээд

"Хён!! Та Сүжи шиг харагдаад байнаа! Яг Сүжи шиг хөөрхөн болчихсон байх юм!"

"Жонгүгаа би Сүжи байна шүү дээ."

"Дандаа надар тоглох юм! Надад хэцүү байхад Сүжи болж жүжиглээд л! Ахаа би байна шдэ? Б..би нөгөө--"

"Юу гэж?"

"Сүжиг санаад байнаа! Манай Сүжи аймаааар хөөрхөн байхгүй юу! Тэгээд.. Тэгээд санаад байгаа юм. Бүр яг сахиусан тэнгэр шиг-- Ахиад уулзмаар л байна. Даанч би буруу зүйл хийчихсэн байхгүй юу!!"

"Жонгүгаа? Гэртээ харих уу?"

"Тэгье! Хариад Сүжигийнхаа зургийг тэврээд унтмаар байна!"

~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~

"Алив Жонгүг! Орон дээр хэвт!"

Жонгүгийг арай гэж орон дээр нь хэвтүүлвэл тэр орныхаа хажуу талын шүүгээг тэмдчин явсаар дээр нь байх бид хоёрын авхуулсан зургийг авах гэж байгаад газар унагаачих нь тэр.

Газраас аван харвал шил нь хагарчихсан байх ба Жонгүг өглөө босохдоо шилэн дээр гишгэчих байх гэж бодон шилийг түүж байхад хойноос дулаан бүчиж аван Жонгүгийн тэврэлтэд орлоо.

"Зөндөө их санаад байна Сүжи яах вэ?... Сахиусан тэнгэрийн инээмсэглэлийг чинь хармаар байна!"

Тэвэрсэн чигтээ хэлсэнд би нэг гүнзгий амьсгаа авчихаад эргэж харан түүнийг зөрүүлэн тэвэрлээ.

"Жонгүгаа? Ядарч байгаа биз дээ? Унтахгүй юм уу?"

"Чамайг тэврээд унтвал нойр хүрнэ!"

"Ойлголоо хамт хэвтье!"

Орон дээр зэрэгцэн хэвтвэл удалгүй Жонгүгийн жигд амьсгалах сонсогдох бөгөөд би ч утсаа аван Чанёол руу хурдхан найзындаа хонох тухайгаа бичиж үлдээгээд буцан орон дээр хэвтэхэд Жонгүг намайг энгэртээ наан тэвэрлээ.

Тухтай юм... Ингэж хэвтэх....

Түүний энгэрт наалдан бэлхүүсээр нь гараа оруулвал тэр ч мөн адил бэлхүүсээр гараа оруулан тэврэх нь мэдэгдлээ.

{ ✔︎ } My boyfriend is a pretty boy || JJKWhere stories live. Discover now