28

2.3K 239 56
                                    

Тэндээ гацчихсан зогсож байхад хэн нэгэн гүйж явсан хүн намайг хүчтэй мөргөн унагааж орхив.

Хүмүүсийн ихэнх нь уулга алдах бол би биеэ суллаад зогсчихсон байсан болоод ч тэр үү эрчиндээ урагш унахад намайг мөргөсөн хүн ахин дахин уучлал гуйж яаралтай явж байгаагаа хэлээд ахин гүйн алга боллоо.

Харин хүмүүс уулга алдах чимээгээр Жонгүг, Минжү хоёр миний байгаа зүг рүү харан Жонгүг шууд л наашаа гүйн ирэх бол би нүдэндээ цийлэгнэх нулимсаа арчин эргэж харан такси барихаар гараа өргөлөө.

Мэдээж алхвал би Жонгүгт тэр дороо л баригдах учраас ойрхон зогсож байсан таксинд суун хурдан хөдлөхийг шаардав.

Энэ их сонин мэдрэмж юм? Анх удаа л ийм их өвдөлтийг мэдэрч байна. Тиймээ тийм сарын тэмдгийн өвдөлтөөс ч аймар мэдрэгдэж байна.

Цээжин дотор бул чулуу байгаад байсан болохоор тэсэлгүй уйлж орхисонд жолооч ах толиндоо намайг гайхан харлаа.

Гэхдээ одоо надад хүмүүсийн харц хамаа байсангүй. Ганцхан Жонгүг анхнаасаа надад хайртай байсан уу? Гэдэг асуулт толгойд эргэлдэж байна.

Анхнаасаа мэдэж байсан шүү дээ. Тэр бол муу залуу гэдгийг. Мэдсээр байж ингээд шархлаад л хоцорчихлоо.

Гэрийн гадаа ирэхэд би нулимсаа гараараа шударчихаад жолоочид мөнгөө өгвөл өнөөх ах надад жижигхэн алчуур гаргаж ирэн гарт минь атгуулаад дулаахан инээмсэглэлээ.

~~~~~~~~~~~~~~~~~~~~~~

"Сүжи? Жонгүг ирээд чамтай уулзмаар байна гэж хэлээд бараг гурван цаг өнгөрч байна. Миний охин ганц ч болтугай үг хэлэхгүй юм уу?"

"Түүнийг яв гэж хэлээ. Та мэднэ би өөрийн нүдээр харж, сонссон зүйлдээ л итгэдэг. Надад түүний тайлбар хэрэггүй"

"Сүжи? Надад боломж олголдоо гуйж байна!"

Түүний хоолойг сонсох төдийд л хаанаас ч юм уур оволзоод ирсэнд би түүнтэй авхуулсан зурагнуудаа ханан дээрээсээ хуулж аваад хэдэн хэсэг болгон урж хаялаа.

Бүх хэдэн хэсэг болсон зурагнуудаа гарандаа атгасаар түгжээтэй хаалга онгойлгон түүний ард зогсож байх Жонгүгийн гарт нь атгуулаад эргэн хаалгаа хаах гэсэн ч Жонгүг амжиж хөлөө шургуулав.

Тэгээд бараг л хүчээр хаалга дэлгэн дотор орж ирээд хаалгыг тас хийтэл нь хаан нүд рүү минь удаанаар ширтлээ.

"Сүжи? Энэ чиний бодсон шиг--"

"Хангалттай Жонгүг! Би ахиж ийм харилцаатай байж чадахгүй. Энэ хэд хоногийн турш чи надад шалгалтын өмнөх 2 өдөр л анхаарлаа хандуулсан. Бусад өдөр тэр хараал идсэн Минжүтэйгээ байсан. Чи цаг минут бүрт Минжүтэй инээлдэж байхад би чамтай уулзахын тулд хичээлээ хүртэл хойш нь тавьж хичээж байсан юм за юу? Чи харин энэ харилцааны төлөө хичээсэн юм уу? Мэдээж чамд энэ харилцаа үнэхээр өчүүхэн зүйл байх лда. Хэдэн уярам үг хэлээд л намайг аргалчихдаг. Харин би мэдрэл юм шиг түүнд чинь итгээд л. Би мэднэ шүү дээ Жонгүг. Минжү чамд хайртайг... Чи ч гэсэн мэдэж л байгаа. Чи үнэхээр л энэ харилцааг чухалчилж үзэхгүй өчүүхэн зүйл мэтээр харж байвал... Тэгэж харахгүй байсан ч хамаагүй. Бид дууссан. Хэрвээ ингэж дуусгахгүй л бол тэр Минжү чинь бидэнд саад хийхээс цаашгүй. Багын найзыг чинь муулаад байх чамд муухай санагдаж магадгүй гэхдээ би тэр Минжүг чинь үзэн ядаж байна. Би энэ бүх хугацаанд одоо л ойлгож байгаадаа итгэж өгөхгүй юм. Тэгэхээр ахиад гэрт маань ирэх шаардлагагүй Жонгүг мм? Минжү дээр очдоо. Тэр одоог хүртэл чамайг хүлээж байгаа шүү дээ. Миний урмыг хугалсан шиг тэрний ч гэсэн урмыг нь битгий хугалаарай. Ганц Минжү ч биш дараа дараагийнхаа найз охидын урмыг ч бас!!"

"Сүжи би--"

"Бас би чамайг хармааргүй байна. Одоо өрөөнөөс минь гарч болох уу?"

Жонгүг гараараа урсах нулимсыг минь арчсаны дараа би түүний уйлж байхыг анзааран хэлчихээд түүнийг өрөөнөөсөө түлхвэл тэр гараараа одоо ч урсах нулимсаа арчсаар хаалга зүглэж байгаа харагдана.

A/n: Сайны хажуугаар саар гэгчээр 🌚

{ ✔︎ } My boyfriend is a pretty boy || JJKWhere stories live. Discover now