Special 2

3.6K 267 16
                                    

3 жилийн дараа~

"Сүжи? Уулзах хэрэгтэй байна!"

Өмнөх өмнөхүүдээсээ хөндий хэлсэнд жаахан цочирдов.

"Надад хэлэх юм байна!"

"Надад ч бас хэлэх юм байна"

"Тэгвэл нөгөө кафедаа уулзхуу?"

"За би тэгвэл гарлаа."

Үнэндээ их сургуулийн төгсөх жил болохоор маш их ачаалалтай болж бидний уулзах цаг багассан. Гэсэн ч бид аль болох зав чөлөөтэй цагаараа л уулзалдахыг хичээж байгаа ч улам бүр хөндийрч байгаа нь мэдэгдэж байна!

Утсаа доош тавин санаа алдаад өнөөдөр Жонгүг надаас сална гэж хэлсэн ч хамаагүй яг хэлнэ гэж баттай шийдээд гадуур хувцасаа өмсөөд кафен зүг хөдлөлөө.

Энэ хэдэн жилийн хугацаанд бид өнөөх Book гээд кафен бараг л байнгын үйлчлүүлэгч болсон гэхэд хэлсдэхгүй!

Гадаа зун болчихсон дулаан байсан учир зам дагуу алхаж байгаад Жонгүгтай болзохоор явдаг нэг ёсондоо Минжү Жонгүгийг үнсдэг өдөр орсон үнэт эдлэлийн дэлгүүртэй тааралдлаа.

Ахин нэг удаа орж үзэхээр шийдэн орвол өмнө нь ямар байсан яг тэр хэвэндээ байх ба худалдагч хийж байсан настайвтар эмэгтэй хүртэл байх аж.

Сонирхож явсаар нэгэн хос хоёр хунтай жижигхэн барималыг харан зогсож байтал гэнэт хажууд

"Өмнө нь ирж байсан байхаа? Энэ хос хун хайр дурлалыг бэлгэддэг юм. Эртний домогт бичсэнээр энэ хоёр хунгын далавчийг нь дэлгээтэй үед харвал аз жаргал баяр баясал ирдэг бол хумигдсан үед нь харвал муу муухай зүйлс тохиолддог юм гэнэ лээ. Охин минь чи азтай байна! Хоёр хунгийн далавч яг дэлгээтэй үед нь харж таарлаа. Аз жаргалтай зүйлс тохиолдох нь!"

"Г..гэхдээ надад муу совин л төрөөд байх юм!"

"Хүн бүр л ингэж хэлдэг юм. Харин дараа нь... Тэдэнд яг домог дээр гардаг шиг зүйлс тохиолдох болно. Хунгууд чамд аз жаргал өгөхийг хүсэж л байгаа бол далавч нь заавал дэлгээтэй байна гэсэн үг!"

"Баярлалаа эгчээ. Баяртай!"

Хөнгөхөн инээд алдаад гарч яван кафен ойролцоо ирвэл Жонгүгийн мотоцикл харагдах бөгөөд түүнийг түрүүлээд ирсэнийг төвөггүй мэдэв.

{ ✔︎ } My boyfriend is a pretty boy || JJKWhere stories live. Discover now