05

2.8K 279 9
                                    

"Аан тийм үү?"

Нэг их анхааралгүй хэлчихээд чихэвчээ зүүн сургууль руу алхаж байхад тэр хажууд ирж алхааг минь гүйцээд нэг чихэвчийг минь аван чихэндээ зүүлээ.

"Сайхан дуу байна. Нэрийг нь хэлээд өгөөч?"

"Taylor Swift- Love story"

"Өчигдөрөөс хойш нэг зүйл асуух гээд бодож хоносон юм. Ерөнхийдөө өчигдөр шөнөөс хойш лдо"

"Юу юм?"

"Би өчигдөр чиний анхны үнсэлтийг авсан тийм биз?"

"Үгүй ээ? Би анхны үнсэлтээ хийчихсэн шдэ"

"Хэнтэй?"

Их л ширүүн хэлсэнд бишээ асуусанд би гайхсан ч нэг их юм бодолгүй

"Мм.. 2 жилийн өмнө байхаа? Аавтайгаа Сингапур явсан юм. Тэгээд тэнд далайд нэг ах бишээ дүү ч юмуу? Нэг тийм эрэгтэй хүн--"

"Одоо болноо. Би түрүүлээд явлаа."

Над руу муухай харчихаад чихэвчээ чихнээсээ сугалан гарт минь бариулсан болчихоод том том алхсаар яваад өгөв.

Уурлачихсан уу? Гомдчихсон уу?

Түүнийг тоолгүй явсаар сургууль руу ордгын даваан дээр тэр мөрийг минь давуулан гараа тавиад

"Яаа~ Сүжи чи намайг гомдоосон бол аргадах ёстой биз дээ?"

"Би чамд зүгээр л өнгөрсөн зүйлээ ярих гэж байхад чи өөрөө сонин болоод яваад өгсөн биз дээ?"

"Мангар минь энийг гомдох гэдэг юм!!"

Түүний хэлсэнд анхаарахгүй ойрд хичээлдээ бараг л суухгүй суусан ч хичээл хийхгүй байгаа хичээл тараад хаашаа ч юм явчихдаг эмэгтэй сурагчийг сургуулийн арын хэсэг рүү явж байхыг харлаа.

Түүний гарыг мөрнөөсөө салгаад түрүүлээд орж бай хэмээчихээд дагавал өнөөх охин сургуулийн арын хэсгээс нуусан тамхиа гаргаж ирэн татаж эхлэх нь тэр.

"Хөөе! Сун Риу!! Сургууль дээр ийм зүйл хийж болохгүйг мэддэггүй юм уу? Яг одоо наадхаа хая!!"

"Ядргаатай юм чинь!! Зүгээр явж байсан газар луугаа тонилж үз!! Ангийн дарга гэдэг нэр зүүсэн хачин доожоогүй амьтан чинь!!"

Үгийг маань тоолгүй асаасан тамхиа сорж эхлэхэд санаа алдаад

"Риу!! Чамд муу бас багш нарт баригдахыг хүсэхгүй байгаа л бол наадхаа хая!!"

"Чи намайг яаж чадна гээд ингээд байгаа юм? Энэ бол миний эрх!! Тэр хэдэн солиотой багш нартаа ховлолдоо. Энэнээс өөрөөр яаж чадах юм гэж байна!! Сургууль дотор хэнтэйгээ явалд---"

Түүний яриа тасран хоёр чихийг маань дулаан зүйл бүчиж авахад аажуухан эргэж харахад Жонгүг чихийг маань таглачихсан зогсож байх ба өнөөх охины ам нь хөдлөхөө болиход гараа аваад чихэнд минь ойртон

"Сахиусан тэнгэрүүд муухай зүйл сонсчихвол тэд сахиусан тэнгэр байхаа больчихно. Би зохьцуулчих болохоор анги руу орж байдаа!"

{ ✔︎ } My boyfriend is a pretty boy || JJKWhere stories live. Discover now