03

3.1K 298 10
                                    

"Чамаар хүргүүлсэн хүргүүлээгүй адилхан норох учраас хурдхан гүйчихсэн нь дээр байх"

Тэр хөнгөхөн инээгээд машины түлхүүрээ дээш өргөлөө. Надад одоо сонголт алга байна шүү дээ. Түүний хэлдэг зөв энэ харанхуй бороо улам илүү ширүүсч байгаа өдөр ганцаараа гэр лүүгээ гүйнэ гэдэг юу л бол.

Гүнзгий амьсгаа авчихаад зөвшөөрсөн гэсэн шиг толгой дохьвол тэр гарнаас минь хөтлөөд машины зогсоол руу гүйж эхлэлээ.

Түүний машинд орж ирэхэд тэр надад арын суудлаасаа цамц өгөн нөмөргөж би ч халуун машинд орж ирсэн гэсэн шиг суудалдаа улам шигдэн суулаа.

Хэсэг явсны эцэст тэр гэрлэн дохио дээр зогсоод

"Гэрээ зааж өгөхгүй юм уу? Би аль хүртэл явах ёстой вэ?"

Хэсэг халуун газар орж ирээд самуурчихсан бололтой. Бас түүний цамцнаас гайхалтай үнэр үнэртэн тэнд нь ч бас самуурчихсан юм шиг байна. Гэхдээ л энэ дулаан болон энэ сайхан үнэрт ховсдуулаад суудлаасаа өндийх тухай бодсонгүй.

Түүнд гэрийн хаягаа зааж өгчихөөд эргэн цонх руу харвал түүний над руу харж байгаа нь мэдэгдэх аж.

Бороо улам ширүүсэж эхлэн тэнгэрт цахилгаан цахиж гялсхийх үед тийшээ анхаарлаа хандуулан сууж байхад гэнэт хүчтэйгээр тэнгэр, бараг задрахнуу гэлтэй дуугарч би багахан цочин суудалдаа болон түүний цамцанд улам шигдлээ.

"Чи миний цамцанд бараг живээд орох нь байна. Наад цамцаа аваад орж болно шүү!"

"Хэрэггүй ээ. Зүгээр л дулаахан байхаар нь л шигдчихсэн байж байна!"

Тэр хөнгөхөн инээд алдан гэрийн гадаа ирчихсэнээ хэлэхэд би цүнхнийхээ уначихсан мөрийг дээшлүүлж үүрчихээд түүний цамцыг өгөхөөр сунгахад тэр толгойгоо сэгсэрчихээд өнөөх цамцаа толгой дээр минь тохоод

"Чамд байвал бишээ, чи өмсвөл илүү гоё зохих байх!"

Түүний хэлсэнд гайхсан ч одоо орохгүй бол ээж, аавын санаа зовно гэдгийг мэдэж байсан тул эсэргүйцэх гэснээ болин толгой дохьсон болоод хаалга онгойлгох гэтэл тэр намайг зөөлхөн бараг шивнэх шахуу дуудлаа.

"Сүжи? Хоёулаа найзууд байж болохгүй юм уу мм?"

Гүн хар нүдээрээ цоо ширтэн гарнаас минь зөөлхөн атган хэлвэл би яаж ярьдагаа ч мартах шахлаа. Гэхдээ түүний урхинд орж болохгүй тэр чинь муу залуу шүү дээ. Муу залуус охидоор тоглоод л дуусдаг.

Түүнээс харц буруулан доош харвал тэр хэсэг чимээгүй сууж байснаа эрүүг минь дээш өргөн ахин нүд рүү минь ширтсээр.

"Чи мэдэх үү Сүжи? Би хэт сайхан зүйлсийг өөрийн болгохыг хүсэхээрээ тэдэнд бүр илүү донтчихдог бас түүнээсээ гарч чаддаггүй муу талтай."

"Я..ямар сайхан зүйл?"

"Жишээ нь чам шиг үзэсгэлэнтэй хэрнээ аюултай зүйлсд. Чи яагаад нуудаг юм?"

"Ю..юуг?"

"Сахиусан тэнгэр гэдэгээ?"

A/n: Та хандалт сайтай байвал өдөрт хэдийг л бол хэдийг л оруулж чадна шүү за?🙂

{ ✔︎ } My boyfriend is a pretty boy || JJKWhere stories live. Discover now