07

2.8K 252 7
                                    

Ангийн хаалгаа түгжсэний дараа Жонгүг миний гарнаас хөтлөн хаашаа ч юм чирж эхлэлээ. Чанга ч биш сул ч биш атгалтанд нь зүрх минь бараг л хэмнэлээ алдах нь.

Жижүүрт арай гэж түлхүүрээ өгч амжин түүнд чирэгдэн явсаар, нар хэсэгхэн хугацаанд гарч ирэн жаргах үед тэнгэр ягаан болон улбар шар өнгүүд хослон будагдсан байх аж.

Олон хүүхэд цугласан гадаах хөлбөмбөгийн талбай дотор авч ирээд гарнаас минь атган зөөлнөөр

"Чүэ Сүжи би чиний найз залуу болмоор байна!!! Үгүй гэж хэлсэн ч хамаагүй яаж ч байсан чиний найз залуу болмоор байна!!!

Намайг үг дуугарахгүй байсанд тэр сандал дээр гарч зогсоод гараа амныхаа хажууд авчран чангаар орилох нь тэр

"Чүэ Сүжи надтай үерхээч!! Би чамд сайн бишээ бүр хайртай!!!"

Олон хүүхдүүд түүний хэлсэн үгэнд гайхсан бололтой чимээгүй болж байснаа шуугилдаж эхлэлээ. Харин надад? Их ичмээр хэрэг байна. Танилцаад бараг 5 л хонож байгаа тэгэхэд шууд дурлачихсан гэх чинь сонин шүү дээ.

Түүнд ямар ч хариу хэлэлгүй нүдээ эргэлдүүлчихээд цүнхний оосорноосоо тас атган хурдан хурдан алхлан гэр лүүгээ зүглэлээ.

Уг нь алхмаар байсан ч Жонгүг араас ирчихэж магадгүй хэмээн багахан сандарч автобус ирж байсан болохоор түүнд нь суун хөдлөлөө.

~~~~~~~~~~~~~~~~~~~

Гэртээ орж ирэн хувцасаа сольчихоод хичээлээ хийхээр ширээнд суулаа.

Нэг төвлөрчихөөрөө юуг ч үл ажран бараг хэдэн цагаар ч хамаагүй суучихдаг болохоор энэ удаад ч бас тэгчихсэн бололтой ээжийн хоолой цаад өрөөнөөс хоолоо ид хэмээлээ.

Манайх нилээд оройн цагаар хоолоо иддэг болохоор хичээлээс ирснээс хойш ерөнхийдөө дөрвөн цаг суучихсан бололтой.

Яг математикын хичээлээ дуусгачихаад очиж оройн хоолоо иднэ гэсэн бодолтойгоор хийгээд сууж байхад дэвтэр дээр цус дусах нь тэр.

Гялс ойрхон байсан салефитакаар арчин авч ингэж ядартлаа сууснаа цус гаргаж байж л мэдлээ. Хэмээн бодож өөрийгөө жаахан шоолов.

Угаалгын өрөө орж цэвэрлэчихээд гарж ирвэл утас дуугарч байх ба танихгүй дугаар байлаа. Яг авахын даваан дээр тасарчихсанд зөнд нь орхин өрөөнөөсөө гарах гэж байхад мессэж ирлээ.

**************
Гэрийнхээ гадаа гараад ирээч?

**************
Яагаад утсаа авахгүй байгаа юм?

Сүжияа~~
Хэн бэ?

***************
Өнөөдөр чамд сэтгэлээ илчилсэн Жонгүг гэдэг нэртэй хүүхэд байна. Тавхан минут уулзаж болох уу?

Түүний бичсэн зүйлд хөнгөхөн инээгээд ойрхон харагдсан том цамцаа өмсөн ээжид найзтайгаа уулзчихаад ирнэ гэх шалтагаар гадагш гарвал үнэхээр л ирчихсэн зогсож байлаа.

A/n: Тэр Сүжияа~~ гэдэг нь Жонгүүг Сүжид өгсөн утасны дугаарынх нь нэр шүү❤️

{ ✔︎ } My boyfriend is a pretty boy || JJKWhere stories live. Discover now