29

2.4K 233 14
                                    

Одоог хүртэл урсах нулимсаа гараараа шударсаар түүнийхээ өрөөнөөс гаран гарах хаалгыг зүглэвэл түүний ээж нурууг минь зөөлхөн илээд "Хүү минь? Тэр чамд ахиад боломж олгоно гэдэгт итгэлтэй байна. Жаахан хүлээх хэрэгтэй байх!"

Толгой дохин гэрээс нь гараад тэнгэр лүү харан чангаар хашхираад ойрхон байх сандал дээр суун цурхиран уйллаа.

Хэсэг тэгж уйлж сууж байгаад тайвшран дуулгаа өмсөөд мотоциклоо асаан Минжүгийн гэр лүү хурдлан давхилаа.

Гэрийнх нь гадаа ирсэн дариудаа хаалгыг нь өшигчих шахам орвол тэнд Хусог ах болон Жимин ах хоёр сууж байлаа.

"Хараал идсэн Минжү!! Яагаад миний амьдралаас зайлаад өгч болохгүй байгаа юм бэ?!!!!"

"Бурхан минь Жонгүг тайвшир! Юу болсон юм!!"

"Чи өнөөдөр над дээр ирж уулзаагүй байсан бол. Намайг наад заваан уруулаараа үнсээгүй байсан бол би ийм байдалд хүрэхгүй байсан юм!! Чамд намайг хоёр дахь удаагаа шархалхыг харах сайхан байна уу өлөгчин минь!! Зүгээр л миний амьдралаас зайлахгүй ахин дахин битгий зууралдаад бай гуйя!!! Чамайг уучлах биш шууд л хаяж явах байсан юм."

"Жонгүүгтайвшираад бидэнд юу болсноо хэл!"

"Хён? Сүжи бид хоёр салчихсан энэнээс болоод... Б..би т..түүнээс--"

"Гурвуулаа танайд очиж ярилцъя. Баяртай Минжү!"

Бид гарч явахдаа Минжүг нулимсаа арчиж байхыг харсан ч надад одоо түүнийг үзэн ядахаас өөр зүйл байсангүй.

Манай гэрт ирэхэд Хусог ах хөргөгчинөөс шар айраг авчрах бол би буйдан дээр суун толгойгоо барьна.

Хусог ах буйдан дээр суугаад шар айрагнуудаа бид хоёрт сунгасаар "За тэгээд юу болсон юм?"

"Та хоёр мэднэ шүү дээ. Би Хёрагаас яаж салсныг? Мэдээж тэр хараал идсэн Минжүгээс л болсон. Тэр биднийг унтсан гэж хэлээд салгачихсан гэхдээ л би тэрнийг уучлаад найзууд болсон ч тэр ахиад л биднийг салгах гээд байна. Хэд хоног би Минжүд жаахан тусалсан ч Сүжид хүндээр тусаж байгааг мэдээгүй юм. Өнөөдөр би цагийн ажилд орсон юм лда. Удахгүй Сүжигийн төрсөн өдөр болох учраас өөрийн хөдөлмөрөөрөө бэлэг авч өгөхийг хүссэн тэгээд байж байтал Минжү ирээд түр гарч ирэхийг гуйгаад бид уулзсаны дараа тэр гэнэт л намайг үнсчихсэн. Хоёр хацрыг минь гараараа шахчихсан байсан болохоор яг үнсэлцэж байгаа юм шиг харагдсан байх. Мэдээж би түүнийг тэр дариу түлхсэн ч оройтчихсон байсан. Тэгээд ард маш их чимээ гараад арагш хартал Сүжи зогсож байсан. Угаасаа хэн ч харсан биднийг буруугаар ойлгоно шүү дээ. Хэдий би түүнд тайлбарлахыг хичээсэн ч тэр миний тайлбарыг сонсоогүй бас бараг л өөрийнхөө сэтгэлд байсан би түүнийг хичнээн гомдоосон талаар хэлж надаас салахыг хүссэн. Анхнаасаа би тэр Минжүтэй эргэж найзууд болох хэрэггүй байсан юм."

{ ✔︎ } My boyfriend is a pretty boy || JJKWhere stories live. Discover now