37

2.5K 247 6
                                    

Өглөө тэнгэр дуугарах чимээнээр цочин сэрвэл Жонгүг энгэрт минь яг л жоохон хүүхэд шиг үнэгчлэн унтаж байх нь тэр.

Мэдээж тэр шартчихсан байгаа учир жаахан ч болтугай шөл хийхээр босох гэтэл тэр тэврэлтээ улам чангалаад

"Ингээд хэвтэж бай! Өглөө чамайг харсаар байгаад унтаж чадаагүй!"

"Ш..шөл хийгээд өгье!"

"Хэрэггүй ээ. Чи миний шөл шүү дээ."

"Би яахаараа шөл болчихдог юм?"

"Учир нь ингээд хажууд байгаа болохоор"

"Жонгүг чи уйлчихсан юм уу?"

Түүнийг над руу өнгийн харахад нь ийн хэлвэл тэр хурдхан буцаад хөнжилдөө шурган

"Ү..үгүй ээ. Х..хэн тэгэж байна?"

"Би өөрөө харж байна."

"Тэгвэл битгий намайг хар. Зүгээр л ингээд тэврээд хэвтэж бай!"

"Гэхдээ ээж, аав--"

"Би өглөө ярьчихсан. Тэглээч намайг орхиж явахгүй биз дээ?"

"Мэдэхгүй ээ..."

"Тийм гэж хэлтэл чинь хичээх болноо миний сахиусан тэнгэр!"

~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~

"Бороо орж байхад явах гээд байгаа юмуу. Хичээл амарчихсан шдэ!"

"Яаа~ даалгавар өгсөн юм байгаа биз дээ?"

"Надтай хамт хийж болно шд"

"Чамтай хамт хийвэл хичээлдээ лав төвлөрөхгүйдэг!"

"Би ийм царайлаг болохоор над руу ширтээд хичээлээ хийж чадахгүй гэж үү? Би ч угаасаа царайлаг л даа."

"Хэн чамайг царайлаг гэсэн юм?"

"Чи! Гэхдээ санаа зоволтгүй дээ. Миний сахиусан тэнгэр надаас илүү царайлаг!"

"Би чиний нүдэнд л хөөрхөн харагддаг байх! Бусдын нүдэнд зүгээр л хичээлийн донтой охин шүү дээ!"

"Үгүй дээ. Чи миний нүдэнд сахиусан тэнгэр бол бусдын нүдэнд бараг л дагина гэсэн үг!"

"Кинон дээр дагина царай муутай л байдаг даа?"

"Холл! Би лав кинон дээр царай муутай дагина харж байгаагүй дэг!"

"Тэгвэл би харж байсан!"

"Чи тэгвэл ганцхан л дагинатай кино үзсэн гэсэн үг!"

"Чамтай тэрсэлдвэл барахгүй юм байна! Би явлаа!"

"Чи явахгүй гэж амалсан шдэ! Бас хүнийг загначихаад явах гээд байгаа шүү!"

"Би хэзээ чамайг загнасан юм?"

"Яг ингэж загнасан.... Кхмм! Жон Жонгүг чи 21 ч хүрээгүйм байж согтууруулах ундаа хэрэглэсэн! Ахиж ингэж болохгүй! Тэгвэл би--"

"За за одоо болно! Тэглээч наадхыг чинь загнах биш санаа тавих гэдэг юм!"

"Нээрэнгээсээ явах гээд байгаа юм уудаа? Би чамайг аймааар их санана шдэ."

"Ядаж гэртээ очиж аав ээждээ харагдах хэрэгтэй биз дээ? Чанёол ч бас--"

"Хадагтай Жон? Ингэхэд Чанёол гэж хэн билээ?"

"Би хэзээ хадагтай Жон болчихсон юм би Чүэ овогтой!"

"Яриа булзааруулахаа боль!"

"За яахав. Би нэг чамд хэлж байсандаа би анхны үнсэлтээ Сингапурт нэг хүнд өгсөн гээд? Гэхдээ тэр хиймэл амьсгааг би анхны үнсэлт гээд андуурчихсан байна лээ...... Тэгээд л би Чанёол хиймэл амьсгаа хийж амийг нь аварч их дотно болсон гэх үү дээ.

"Ахх!! Тэгэхээр би анхны үнсэлтийг чинь авсан байхнээ?"

"Е..ерөнхийдөө бол тийм!"

"Ашгүй дээ! Миний хөөрхөн сахиусан тэнгэрийн анхны үнсэлтийг өөр хүн авсан бол зүгээр өнгөрөөхгүй байсан юм!"

"Яаа~ одоо болно Жон туулай! Би харьлаа!"

"Тэгвэл ядаж би хүргээд өгье мм?"

"Ойлголоо. Гэхдээ... Машинаар явахгүй алхаж явна шүү!"

"Миний сахиусан тэнгэр хүсч байвал тэгье дээ."


A/n: Та нар бүр өмнөх хэсгүүд дээр манай Жонгүгийг хашраа2 гээд байсан одоо болохоор нийл2 гээл сонин күнүүс бэээ??😂

Энэ хэсгээс эхлээд үйл явдлыг хурдлуулаад явнаа. Бас дээд тал нь 400н үгтэй байсан бол тэрийгээ болиод 500-600 болгоод дуусгах бодолтой байна ❤️

{ ✔︎ } My boyfriend is a pretty boy || JJKWhere stories live. Discover now