23

2.3K 229 12
                                    

"Чи энд юу хийж байгаа юм Жонгүг?"

"Харин би л асуумаар байна Сүжи? Номын сан явна гээгүй билүү?"

"Уучлаарай! Гэхдээ энэ миний буруу бололтой! Би л Сүжиг дагуулаад ирчихсэн юм Жонгүг!! Битгий түүн рүү дуугаа өндөрсгөөд бай! Надтай байлгамааргүй байсан юм бол өөрөө эхлээд түүнтэй хамт байхгүй яасан юм?.......

...Сүжи? Би ингээд явъя даа. Таалагдсан бол дараа дахиад завтай үедээ хамт ирье! Баяртай!!"

Тэр хаалгаар гаран явж би түүн рүү далласаар хоцров.

Инү кафегаас холдсоных нь дараа би ном байсан хэсэг рүү явж хоёр гурван тавиур өнгөрөөд хими болон математик зэргийн маш олон хэрэгтэй мэдээллүүдтэй ховор номнуудыг олов.

Янзтай!! Энэ газарт эртхэн ирж байхгүй яавдаа? Удахгүй шалгалт ч болох гэж байгаа болохоор үнэхээр сайхан завшаан боллоо.

Өнөөх хоёр номыг тэвэрсээр үүд рүү явж байхдаа Уран зөгнөлт гэж бичсэн тавиур луу сонирхол төрөн очиж харвал хамгийн түрүүнд хар хавтастай ном намайг өөртөө татав.

"Let me in"

Номын хавтасыг нээн харах гэхэд Инү бид хоёрыг орж ирэхэд угтаж авсан залуу гэнэт номыг булааж аваад эелдэгээр инээмсэглэн номыг ардаа нуугаад

"Уучлаарай хадагтай! Гэхдээ энэ ном энд байх ёсгүй байлаа. Та өөр ном үзсэн нь дээр байх."

Тэр арын өрөө шиг зүйл рүүгээ номыг тас атгасаар орох бол би хэсэг гайхан харж байгаад үүдний хэсэгт байх нэгэн эмэгтэй дээр очин номнуудаа худалдаж аван кафегаас гарлаа.

Харин Жонгүг ард чимээгүй л даган явж байснаа гарнаас зөөлхнөөр татаж аваад атган нүд рүү харж байгаад

"Сүжи битгий уурлалдаа тэгэх үү? Гуйж байна шдэ. Намайг уучилж болохгүй хэрэг үү? Надад дургүй болчихсон юм уу? Аль эсвэл надтай харьцмааргүй байгаа юм уу?"

"Би уурлаагүй ээ. Зүгээр жаахан л гомдсон юм."

"Би үнэхээр бүр үнэхээр буруу юм хийснээ мэднээ. Сахиусан тэнгэрээ ингэж гомдоох ёсгүй байсан юм."

Намайг тэврээд зөөлхнөөр хэлвэл би инээд алдаад зөрүүлэн тэвэрлээ. Тэврэлтээ салгаад гарнаас минь хөтлөн зальтай гэгч нь инээмсэглээд

"Хайр? Хоёулаа болзоонд явах уу?"

"Юу вэ Жонгүг? Би ядраад байнаа. Шалгалт дөхөөд байхад хоёулаа шалгалтандаа бэлдэх хэрэгтэй биз дээ мм?"

Гэсээр математик, химийнхээ номыг дээш өргөвөл тэр хошуугаа унжуулаад зогсчихов.

Яг бууж өгөн зөвшөөрөх гэж байтал Жонгүгийн араас Жимин ах гарч ирээд намайг хараагүй хэлсэн үгэнд нь би царцаж орхив.

"Жонгүгаа? Юу хийж байгаа юм? Өчигдөрийн охидууд чамайг асуугаад байсан дахиад уулзах-- С...Сүжи?"

{ ✔︎ } My boyfriend is a pretty boy || JJKWhere stories live. Discover now