21

2.4K 245 19
                                    

Гэртээ ирэн орон дээрээ таван хошуу болон унавал ээж зөөлхөн хаалга онгойлгон тавагтай жимс ширээн дээр тавиад

"Өнөөдөр зугаатай байсан уу?"

Инээмсэглэн толгой дохьвол ээж духан дээр үнсээд "Сайхан амраарай!" хэмээгээд хаалгаар гарлаа.

Санаа алдан орноос босоод хувцасаа солин гэрийнхээ тухтай хувцасыг өмсөн утсаа харвал ямартайч орой болж байна.

Нэг их ухаад байдаггүй утсаа энэ удаад хэсэг ухахаар шийдэж инстаграм луугаа орвол хэд хэдэн мессеж ирсэн байх бөгөөд гайхан орж харвал Инү болон Ээж бас ****** байх аж.

eunwo.o_c

Маргааш завтай юу?

18:45

Завгүй байгаа юм уу?

19:25

Харчихаад хариу өгөөрэй!

19:55

추에 수지

Сайн уу? Завтай байх аа. Ямар нэг хэрэг болоо юу?

22:33

eunwo.o_c

надтай нэг газар хамт яваад өгч болох уу? Ангийн даргийн хувиар?

추에 수지

Болноо. Маргааш уулзъя!

Утсаа тавин угаалгын өрөө орон нүүрээ угаахаар савандаж байтал орон дээр утас дуугарч байгаа нь сонсогдох аж. Уучлаарай авах гэсэн ч надад авах боломж байхгүй байна. Эргүүлээд залганаа.

Гялс нүүрээ арчсаар гарч ирэн утсаа харвал Жонгүг бараг 20н удаа залгасан байх бөгөөд гайхсаар эргүүлэн залгавал нэг дуудаад л шууд авав.

Jk💗

Яаа~ Чүэ Сүжи!! Яагаад утсаа авахгүй байгаа юм!! Санаа зовоод гэр лүү чинь явах гэж байлаа?

JJi❤️

Нүүрээ угааж байсан чинь чи залгачихсан байна шд.

Jk💗

Ойлголоо. Унтах гэж байгаа юм уу? Болгоомжтой харьсан уу?

JJi❤️

Тиймээ. Болгоомжтой харьсан. Минжү яасан? Зүгээр үү?

Jk💗

Жаахан толгой нь л эргэсэн юм шиг байна лээ. Дажгүй хүргээд өгчихсөн.

JJi❤️

Сайн байна миний туулай!! Ядарч байгаа биз дээ? Одоо унтдаа!

Jk💗

Би гоё дуу дуулж өгөх болохоор миний хоолойг сонсоод унтаарай за юу миний сахиусан тэнгэр?

JJi❤️

За!

Jk💗

Кхмм!! Дууллаа шүү!


Түүний хоолойг сайхан гэдгийг мэдэх ч дуулхаараа бүр ч илүү сайхан болдог гэж мэдээгүй юм байна. Гайхалтай!!! Яаж хүн ийм төгс төгөлдөр байж болно гэж?

Жонгүгийн хоолойнд Сүжи илбүүлэх мэт болон нэг л мэдэхэд унтчихсан байх бөгөөд Жонгүг дуулж дуусаад Сүжигийн жигдхэн амьсгалах чимээг сонсон инээд алдаад

Jk💗

Сайхан амраарай!! Миний үзэсгэлнтэй бяцхан сахиусан тэнгэр!!

{ ✔︎ } My boyfriend is a pretty boy || JJKWhere stories live. Discover now