19

2.4K 226 8
                                    

"Сахиусан тэнгэр минь?"

Хичээлийн дундуур үсээр минь оролдонгоо хэлвэл би самбар дээрх бодлогыг дэвтэр дээрээ биччихээд түүн рүү харвал тэр шанаагаа тулсан хэвээр

"Маргааш бишээ өнөөдөр хичээл тараад завтай юу?"

"Номын сан орж химийн талаар жаахан судалгаа хийхээ хойшлуулвал завтай, юу болсон юм?"

"Би чамайг найзуудтайгаа танилцуулмаар байна."

"Югём уу?"

"Бишээ өөр сайн найзууд, тэгээд? Зөвшөөрөх үү?"

"Химийн оронд хэсэг хөгжилдөж болох л юм. Орой гэрээс ирж авах юм уу?"

"Мэдээж!! Тэгэлгүй яахав. Бас хичээл тараад хүргэж өгнө тэгээд найзуутай уулзчихаад ахиад хүргэж өгнө!!"

Би инээмсэглэчихээд үргэлжлүүлэн бодлогуудаа бодож эхлэвэл тэр үсээр минь буцан оролдож эхлэн, баруун гарныхаа доор тавин доош унжуулсан зүүн гарыг минь зөөлхөн илбэн сууна.

"Хурдан хувцасаа сольчих! Би гадаа чинь хүлээж байя"

"Чи хувцасаа солихгүй байсан юм уу? Бас мотоциклоо өнөөдөр унахгүй юм уу?"

"Би хувцасаа солихгүй байсан ч царайлаг хэвээрээ байх болохоор солихгүй байхаар шийдчихлээ. Мотоциклын хувьд гэвэл өнөөдөр сахиусан тэнгэртэйгээ алхаж роматикламаар байгаа болохоор албаар үлдээсэн юм!"

Инээмсэглэчихээд гэр лүүгээ орон хурдхан өрөө рүүгээ гүйгээд хар жинс болон хүйс гардаг майк өмсөн гадуур нь малгайтай хар цамцаа өмсөн жижигхэн гар цүнхээ үүрлээ.

Ийм хувцас өмсчихсөн болохоор Жонгүүг уурлах болов уу?

Хаалгаар гаран хашааны буланд зогсох түүн дээр бага багаар дөхөн очиж байвал тэр над руу харснаа дулаахнаар инээмсэглэн

"Алив диваажин дээрээ хүрээд ир сахиусан тэнгэр минь!! Явцгаая!!"

Түүний гарнаас хөтлөн ойр зуурын зүйлс болон удахгүй болох шалгалтуудыг ярилцсаар нэг газрын гадаа ирсэн байх ба тэр нь өнөөх чих дүжрэм дуутай, хүн болгон орж үзсэн алдарт клуб гээч байна.

Атгасан гараа улам чангалав л тэр бас зөрүүлэн чанга атгаад над руу харан

"Эвгүй байгааг ойлгож байнаа. Гэхдээ тэд заавал энд уулзана гээд байсан болохоор яах ч арга байсангүй"

"Зүгээр ээ!! Би танилцаж байж ямар номын санд уулзалтай нь биш дээ?"

Тэр хөнгөхөн инээгээд хацар дээр минь үнсээд дотогш орон намайг энгэртээ наан явсаар нэг өрөөнд орж ирвэл зургаан залуу нэг эмэгтэй байх аж.

Биднийг орж ирснийг тэд анзааран суухыг дохин нэг нэгээрээ танилцаж эхлэлээ.

"Сайн уу? Жимин гэдэг. Чи хөөрхөн юм!"

"Хён!! Битгий миний найз бүсгүйд нүдээ унагаагаад бай!!"

"Юнги гэдэг таатай байна!"

"Тэхён гэдэг. Бас чи их үзэсгэлэнтэй юм яг л цэцэг шиг!!"

"Миний эмэгтэй шүү хён!!"

"Намжүүн гэдэг. Над шиг хацрын хонхорхойтой юм байна. Хөөрхөн юмаа?"

"Согжин гэдэг. Царайлагаа гэж дуудаж болно шүү."

"Сайн уу? Хусог гэдэг"

"Танилцсандаа таатай байна. Минжү гэдэг!!"

Бүгдэнтэй нь инээмсэглэн мэндэлж дуусаад буйдан дээр суувал тэд хөгжилдөн яг л надтай өмнө нь харьцаж байсан юм шиг. Дотно хандлагаар хандах аж. Надад энэ нь үнэхээр тухтай бас гайхалтай санагдаж байна!!

{ ✔︎ } My boyfriend is a pretty boy || JJKWhere stories live. Discover now