08

2.7K 238 2
                                    

"Миний дугаарыг хаанаас авсан юм?"

"Багшаас, Мм... Ямартайч энд ойрхон байсан тоглоомын саад руу явах уу?"

Толгой дохьчихоод алхаж эхлэвэл тэр ардаас ирэн алхаж эхлэлээ. Тэгсэн өдрийнх шигээ мөрөөр минь гараа давуулан тэврээд

"Миний цамц чамд гоё зохьно гэж мэдээд байсан юмаа!!"

Түүнийг хэлэх үед л цамцны ханцуйн харан түүний бороотой өдөр өгж байсан цамцыг өмссөнөө анзаарлаа.

"Зүгээр л ойрхон байсан цамцаа өмсөөд гараад ирсэн юм за юу!!"

"Вуах!! Чүэ Сүжи иччихлээ!!......
Чамайг бүхэлд нь улаан болохоос өмнө хүйтэн зүйл өгөх хэрэгтэй юм байна даа. Жжанн!!"

Гэсээр халааснаасаа хос зайрмаг гаргаж ирэн надад өгөн нөгөө халааснаасаа ахин нэгийг гарган өөрөө задлалаа.

Тоглоомын сааданд ирэн савлуур дээр суувал тэрэнд суух суудал байхгүй байсанд тэр санаа алдан хошуугаа унжуулчихаад миний ард гаран намайг нэг зөөлхөн түлхэн савлуулж эхлэлээ.

Хэсэг түлхэж байгаад хажууд зогсон задласан ч голоор нь хуваагаагүй байсан зайрмагаа анхааралтай гэгч нь ажиглаж байгаад хуваахад нэг тал руугаа их нөгөө тал руугаа бага болоод хуваагдчихна тэр.

Би түүнийг шоолж инээгээд савлуураас буун өөрийнхийгөө задлан Жонгүг рүү хараад "Ингэж хуваах хэрэгтэй" гэж хэлчихээд голоор нь хуваавал яг зураасаараа хуваагдан би баярласандаа доороо багахан дэвхцлээ.

"Мундаг юмаа. Би энэ зайрмагыг хэзээ ч яг голоор нь хувааж чаддаггүй байсан. Надад зааж өгнө биз дээ?"

"Үгүй ээ! Өөрөө сурахгүй юу? Энийг хуваах гэж үнэхээр их хүчин чармайлт гардаг юм шүү!"

"Надад заагаад өгчихөлдөө мм? Гуйж байна! Хэрвээ би сурчихвал чамд хувааж өгөөд хичнээн романтик байх болоо?"

"Би биш чи л надад зааж өгмөөр юм даа? За яахав ганц л удаа шүү!! Гэхдээ чамд ахиад хос зайрмаг байгаа юмуу?"

"Би хэн билээ дээ? Энийг хардаа?"

Гэж хэлэн том цамцан дотроосоо түүрүүнээс хойш шаржигнаж дуугараад байсан зүйлээ гаргаж ирвэл баран уут дүүрэн зайрмаг гараад ирэв. Аан ингээд л гэдэс нь жаахан том харагдаад байж!

"Одоо яг ингэж байгаад анхааралтай гэгч нь хуваах хэрэгтэй. Гол нь хоёр ишнээс барихдаа л зөв барих хэрэгтэй одоо ойлгосон уу?"

"Чи миний асуултанд хариулаагүй"

"Юу вэ? Хэзээ надаас асуулт асуусан юм? Намайг тайлбарлаж байхад чи юм хэлсэн юм уу?"

"Бишээ! Өдрийн асуултанд"

"Жонгүгаа? Бид уулзаад хэдхэн л хоносон байхад ингээд шууд үерхэнэ гэхээр арай л болохгүй юм шиг санагдаад байна! Чи ч гэсэн сайн бодоод үзсэн нь дээр байх над шиг муухай--"

"Чи яагаад дандаа өөрийгөө муухай гэдэг юм? Чи үзэсгэлэнтэй сахиусан тэнгэр шүү дээ!!"


A/n: Мэдкүэ юу ч бичээд байгаа юм?

{ ✔︎ } My boyfriend is a pretty boy || JJKWhere stories live. Discover now