06

2.9K 282 6
                                    

Ангид орж ирээд удаагүй байхад Жонгүг Риуг дагуулсаар орж ирэх ба их л баясгалантайгаар хажууд ирж суугаад

"Сүжи? Би мундаг байгаа биз? Намайг шагнахгүй юмуу?"

"Яаж шагнуулмаар байгаа юм?"

"Сахиусан тэнгэрийн инээмсэглэлээ харуулж"

"Чи намайг яагаад сахиусан тэнгэр гээд байдгыг мэдэхгүй ч ганц л удаа шүү за юу?"

Хэлчихээд хоолойгоо засан шанаагаа тулаад хөнгөхөн инээвэл тэр нүүрээ таглан нэг сонин авиа гаргаад

"Ахх! Сүжи би чам руу бишээ наад хөөрхөн хонхорхой руу чинь живээд орчих юмсан."

"Чи багтахгүй шдэ."

"Багтаад ороход л болно шдэ. Тэгээд орчих юм бол байнга чамтай хамт яваад л инээх үед чинь би гарч ирээд л"

Түүний хэлсэн хүүхдийнх шиг гэмээр ярианд тэсэлгүй инээд алдахад тэр хоёр хацрыг минь шахаад

"Наад хөөрхнүүдийгээ дандаа надад л харуулж байгаарай за юу? Эсвэл дандаа надтай байхдаа л инээж бай!"

"Юу вэ? Та хоёр үерхээд байгаа юм уу?"

"Үгүй ээ.... Зүгээр л ангийн найзууд"

"Тэгвэл надад боломж байгаа байхнээ?"

"Чамд ямар ч боломж байхгүй ээ Риу? Боломж байсан ч би чамайг тоохгүй!"

Хичээлийн хонх дуугарахад бидний яриа өндөрлөж багш ч орж ирэн хичээлээ зааж эхлэлээ.

Хоёр цаг хэртээ хичээллэж байхад гуяанд минь нэг дулаан гар мэдэгдэж гайхах айх зэрэгцэн доош харвал Жонгүг самбар луу харангаа дээшлэн хормой нь сөхөгдчихсөн юбкагыг маань янзалж өглөө.

~~~~~~~~~~~~~~~~~~~~~~

Биеийн тамирын хичээл орох болж би ч дадал ёсоороо хүүхдүүдийг гарахыг хүлээн ангиа түгжчихээд явж байтал гэнэт нэг булангаас Жонгүг үсэрч гарч ирэн би золтой л ухаан алдаад уначихсангүй.

Намайг бондгос хийн цочсонд тэр хөнгөхөн инээгээд

"Ийм хүүхэд шиг сахиусан тэнгэр гэж байдагаа? Явах уу? Хичээл орох нь."

Толгой дохьчихоод явж байтал тэр өглөөнийх шигээ намайг хүзүүдээд авлаа. Өөрөө харин хүүхэд шиг юм байж.

Тамирын зааланд ирэхэд сагсны баг болгож гурав гурваар нь хувиарлаж байх бөгөөд багш бид хоёрыг орж ирэхэд ангийн сагсны аварга Инүтэй бид гурвыг нэг баг болгон хувиарлалаа.

Би тоглож чадахгүй шүү дээ!!!

Эхний багууд явсаар явсаар манай баг ирэхэд би үнэхээр үнэхээр их сандарч байлаа. Зүрх цээжин дотроос суга гараад ирэхнүү гэлтэй л цохилж байлаа.

Манай багтай өрсөлдөх баг бол гуравдугаар баг бөгөөд надаас сайн сагс тоглодог хүүхдүүд гэдэг нь угаас ойлгомжтой.

Би бөмбөг гаргахаар болж хэнд нь өгөхөө мэдэхгүй байж байгаад бүүр цаана шийдний тэнд байгаа Жонгүг руу хамаг хүчээрээ шидлээ. Тэрнийг хүн хамгаалаагүй байсан юм лда. Харин Инүг? Бараг хоёр хүн хамгаалж байсан байх.

Азаар Жонгүг барьж аван шидэж эцэст нь бид өнөөх багыг 4:10 харьцаатайгаар ялсан юмдаа.

Жонгүг, Инү хоёр гол тоглогч би зүгээр л бөмбөг гаргагч бас хаах үүрэгтэй хүн болж байсныг эс тооцвол сайхан тэмцээн байлаа.

Сүүлийн цаг байсан болохоор хүүхдүүд яарах зүйлгүй хувцасаа солин ихэнх нь хөлбөмбөгийн талбай руу зүглэх ажээ. Гадаа багахан нар үүлний цаанаас цухуйж байсан юм.

Би ч хувцасаа сольж байхад хэн нэгэн хөлсийг маань гараараа арчин хар савтай ус сунгалаа. Дээш харвал Жонгүг зогсож байх бөгөөд над руу дулаахан инээмсэглэн байлаа.

Би ч баярласнаа илэрхийлээд усыг нь ууж байвал тэр тамирын кетийг маань тайлаад гадуур өмсдөг гутлыг маань өмсүүллээ. Угаасаа дээгүүрх болон доогуурхаа сольчихсон ганцхан гутал л үлдчихсэн байсан юм.

Бага зэрэг сандарч бас догдолсон ч гүнзгий амьсгаа аван тайвширлаа. Тэр ч өөрөө хувцасаа сольчихсан байх бөгөөд ангид зөвхөн бид хоёр л үлдсэн байлаа.

{ ✔︎ } My boyfriend is a pretty boy || JJKWhere stories live. Discover now