04

3K 306 12
                                    

"Би чиний бодсон шиг үзэсгэлэнтэй сахиусан тэнгэр биш шүү дээ Жонгүгаа"

"Худлаа ярихдаа муу юмаа?"

Түүн рүү харж толгойгоо сэгсэрчихээд гарах гээд хаалга руу эргэвэл тэр ахин гарнаас минь татан зогсоогоод өөр лүүгээ харуулан нүд рүү минь ширтэж байгаад харц нь доошлон уруул дээр минь тогтлоо.

Аажмаар ойртсоор түүний зөөлхөн уруул уруул дээр минь буухад би хөлдөж орхив.
Гэхдээ яагаад нүдээ аньснаа ойлгохгүй байна. Тэр надаас уруулаа салган ахин нүд рүү минь харахад би одоо л нэг үг хэлэхтэйгээ болон ухаан оров.

"Гэхдээ Жонгүгаа найзууд ийм зүйл хийдэггүй шүү дээ"

"Тэгвэл хоёулаа үерхчихэе. Хосууд ийм зүйл хийж болдог биз дээ?"

"Хоёулаа зүгээр л найзууд байх хэрэгтэй хүмүүс. Би чамд хэлж байсан шүү дээ. Над шиг муухай охинтой хамт явж байгаа харагдвал чамд л муу гэж. Хүргэж өгсөнд баярлалаа. Одоо явдаа"

Түүний машинаас буун гэртээ орвол гэр чив чимээгүй байх ба гэрийнхэн унтсаныг илтгэнэ. Бид хэр удсан болоод гэрийнхэн хүртэл унтчихдаг байнаа?

Энэ шөнө унтаж чадсангүй. Яагаад ч юм ийш тийшээ хөрвөөж, алдарт хонь тоолох гэдгийг хийж үзсэн ч нэмэр байсангүй!

Унтаж чадахгүй байх мөчид Жонгүгийн машинд болсон харилцан яриа болон үнсэлтийг бодох төдийд л жижигхэн зүрхэнд минь догдлол гээч зүйл үүснэ.

~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~

Өглөө болж сэрүүлэгний дуу өрөөгөөр нэг хадахад би нүдээ нээн жаахан ч болтугай унтсанаа мэдлээ.

Дадал ёсоороо л нүүр гараа угаачихаад цэвэрхэн гэгч нь индүүдсэн дүрэмт хувцасаа өмсөн өрөөнөөсөө гарвал ээж минь аль хэдийн босчихсон өглөөний цай бэлдчихсэн байж байв.

"Өглөөний мэнд миний охин. Өчигдөр шөнө хэд гэж ирсэн?"

"Аан харин багшид туслаад жаахан оройтож орж ирсэн. Та хэд харин эрт унтсан байна лээ шүү?"

"Дүү чинь аянга цахилгааны дуунаас айгаад бид гурав орон дээр хэвтэж байгаад унтчихсан байна лээ."

Өглөөний цайгаа уучихаад гадуураа зузаан том ноосон цамцаа өмсөн гадагш гарлаа. Өчигдөр бороо орсон юм чинь өнөөдөр жаахан жиндүүхэн байгаа гэдэгт итгэлтэй байна. Шүхрээ ч мөн мартаагүй. Өнөөдөр ахиад бороо орчих ч юм билүү?

Хаалгаа хаачихаад эргэж харвал Жонгүг хар савхин дээрээ цүнхээ хайнга гэгч нь үүрчихсэн зогсож байх ба өмссөн савхин дээр нь түүний дүрэмт хувцас их сайхан зохих аж.

"Чи энд юу хийж байгаа юм?"

"Өөрийгөө найз хэмээн нэрийддэг найз охиноо авахаар ирлээ."


A/n: Хандалт их биш ч гэсэн оруулжил байядаа тийм ээ?❤️

{ ✔︎ } My boyfriend is a pretty boy || JJKWhere stories live. Discover now