Би "Хоёулаа тэгээд хуримаа хийхээр бол найзууд ч байхгүй гэр бүлийнхэн ч байхгүй байх хэрэг үү" гэж хошуугаа бага зэрэг унжуулан түүнд эрхлэн хэлэв.

Жонгүүг "Ингэхэд хэн чамтай гэрэлнэ гэсэн юм"

Би "Хөөе!"

Жонгүүг жуумалзан "Аав чинь надад дургүй ч гэсэн би заавал түүнээс зөвшөөрөл авч түүний гараас хөтлөөд ирэх чамайг харах болно амлъя. Бас яагаад бид Намжүүн болон тэднийг дуудаж болохгүй гэж тэгтлээ чамайг авахыг хүссэн тэр олон эрчүүд тэнд байсан байхад түүнийг нь эхнэрээ болгож авч байгаагаа би лав гайхуулах болно."

Миний нүд гялалзан хэдийнээ төсөөллийн ертөнцрүүгээ гулган оров.

Би инээмсэглэсээр "Бид тэгээд гэрлэчихээд яах вэ дараа нь"

Жонгүүг гараа сул цамцан дотор минь хийн хөхийг минь базаад "Мэдээж халуухан шөнөө л өнгөрүүлнэ"

Би нүдээ эргэлдүүлэн түүний гарыг цохиод "Би тийм юм асуусан юм уу ямар. Бид хэрхэн амьдрах талаараа ярьж байна"

Жонгүүг инээдээ барьж ядан "Бид өдөр болгон секс хийх болно. Өглөө босоод, амралтын өдөр өдөржингөө бас орой унтахдаа ч бас"

Би гарыг нь авж шидэн түүний тэнэг амьтан гэдгийг нь ч бас хэлчихээд түүнийг тэнэг инээдтэй нь хамт үлдээв.

Өглөө эрт хонх дуугарахад би нойроо харамлан түүний цээжрүү нь гүнзгий гэгчинь шургалаа.

"Хонгор минь ирэх хүн байгаа юм уу" гэж түүнийг асуухад би толгойгоо сэгсэрсэн болчихоод унтаад өгөв.

Жонгүүг миний нэрийг дуудан намайг сэрээхэд би түүнрүү харвал тэр хэдийнээ өмд бас цамц өмсчихсөн бүрэн дүүрэн сэрсний минь дараа аав минь том өрөөнд хүлээгээд сууж буйг дуулгалаа. Би болох ёстой зүйл л гэж бодсон тул хувцаслаж бас ороо янзалчихаад Жонгүүг рүү харан "Эндээ байж байх уу би түүнт--"

Жонгүүн "Цуг гарах болно оо" гээд духан дээр минь үнсээд хөтлөлцсөөр гарав.

Би"Аав аа бид хоёр тан дээр очих талаар бодож байлаа"

Аав "Их эрт бодсон байна шүү миний охин ердөө нэгхэн дүүргийн наана цаана байж уулзалгүй бүтэн сар шахуу болж дээрээс нь ийм бэлэгтэй намайг угтах гэж"

Би "Аав--"

Аав яриаг минь дуусгалгүй зөөлхөн инээмсэглэсэнд би бага зэрэг гайхан бас тайвшрав.

Аав "Аав нь уурлаж чамайг загнахгүй ээ. Харин би түүнтэй ярилцмаар байна чамд дэлгүүр гарах ч юм уу ямар нэг ажил байвал шүүдээ"

Би Жонгүүгрүү харахад тэр толгойгоо дохиод болгоомжтой  бас дулаан гарахыг минь сануулав.

Аавын дуртай хоолыг хийхээр шийдэн дэлгүүр орон хэрэгтэй хүнсээ цуглуулж сэлгүүцэн 40 минут болсны эцэст би тэднийг болсон гэж үзээд гэрийн зүг алхлаа. Хаалганы урд ирэн юуны магад гээд чихээ наан чимээ сонссон ч ямартай ч чанга сонсогдох чимээ байсангүй дотогш ороход тэр хоёр хоёул чимээгүй үүдрүү харсаар сууна.

Би "Тэгэхээр--"

Аав "Сал"

Би "Ааваа"

Аав "Надад та хоёрыг зөвшөөрөх гурван шалтгаан хэлдээ"

Би сандарсаар Жонгүүг рүү харахад тэр дуугүй л доошоо харан сууна. Үнэндээ надад хэлэх шалтгаан ч толгойд орж ирсэнгүй.

"Учир нь Б-Би Жонгүүг д хайртай, бас Жонгүүг надад хайртай, тэгээд нөг-нөгөө бид хоёр бие биедээ хайртай" нүдээ аньсаар юу л болвол болог гэсээр хэлж дуусав уу үгүйюу Аав болон Жонгүүг пэрррр хийтэл инээлдэж эхлэв. Бурхан минь юу болоод байгаа юм бэ.

Аав "Таарсан ч болдоо! Та хоёрын толгойд энэ гурваас өөр юм хэлэх санаа орж ирдэггүй хэрэг үү. Бас нүдээ аньдаг нь яаж байгаа юм би чамд гар хүрж тэр битгий хэл доривтойхон чанга дуугаар ч загнаж үзээгүй санагдах юм. Өөдгүй охин Жонгүүгийг хараад аавыгаа муу хүн болгож байгаа хэрэг үү"

Би "Үгүй ээ ааваа нөгөө би сандра-"

Аав "Тоглосон юмдаа аав нь одоо ажилдаа явлаа ажлаасаа өмнө гээд эрт ирсэн юм."

Би "Тэгээд нөгөө яахаар бишээ юу болсон бэ"

Аав "Энэ чиний амьдрал Исү. Аав нь энэ хүнийг чиний нүдээр харж, чиний чихээр сонсож, чиний зүрхээр хайрлаж чадахгүйгээс хойш надад хэлэх юм ердөө чамайг аз жаргалтай байгаасай л гэх зүйл. Хэрвээ чи түүнээс л үүнийг мэдэрч байгаа бол энэ бүхэн алдсан ч чиний л алдаа байх болно. Харин нэг давтсан алдаагаа давтахгүй байх нь л чухал" гэж сүүлийн үгээ Жонгүүгт хандан хэлэв.

Би нулимс минь урссаар аавыгаа дуудан түүнрүү очин тэврүүллээ.

"Уучлаарай ааваа гомдоож бас урмыг чинь хугалаж байсанд"

"Ээж чинь ч бас үүнийг л чамд хүсэх байсан хонгор минь"

[Completed] His woman Where stories live. Discover now