.13.

6.6K 533 6
                                    

Жоохон тэссэн бол чам дээр очих байсан юм гэж би хэлж чадахгүй ээ.

Хэрвээ түүн дээр очих зориг гээч нь байсан бол түүнийхээ сэтгэлийг эмтлэн байж, нүднээс нь нулимс урсган байж, харцнаас нь цөхөрлийг мэдрэн байж өдийг хүрэхгүй байлаа.

Нэгэнт миний сонгосон зам. Нэгэнт миний л гэх тэр хулчгар зан. Амьдралыг чинь өшөө илүү утга учиргүй болгохоосоо өмнө чамаас зүүгдээд үлдмээр байсан ч жаргааж, хайр энэрлээр дүүрэн байлгах итгэл байхгүй тул явуулж байна. Үгүй ээ аль хэдийнээ чи минь туйлдаа хүрчихсэн байж ч болох юм.

Энэ та нарын бодож байгаа шиг түүн дээр очиж болохгүй гэх үхэл хагацал тулгарсан шалтгаан байхгүй ээ. Та нарын бодож байгаа шиг ч мундаг эр хүн би биш.

Зүгээр л тэр чадахгүй гэж бодсон миний ахархан бодол энэ бүгдийн эхлэл байсан юм . Намайг хайрлаж бас хайрлуулж чадахгүй ээ, удахгүй явчихна аяандаа залхаад хэдэн тэнэг үгсээ хэлээд алга болчихно гэх ахархан бодол. Гэвч түүний тэр их тэсвэр тэвчээр, шазруун зан намайг нэг сайхан хусаад авсандаа.

Чи минь чадсаан хайрт минь, намайг хайрлаж бас өөртэйгөө хүртэл зөрчилдөн өөрөөсөө ч нууж байсан миний хайрыг өөртөө авч. Энэ бүхнийг эцэстээ хайр гэх зүйлтэй холбогдохыг мэдсэн бол түүнтэй анхнаасаа учирч ингэж хайрлуулахаа мэдсэн бол, өдийг хүртэл тэднээс хүсэж ирсэн шунал түүний өмнө аль эрт өвдөг сөхрөх байсансан.

Даанч би гол хэсэгтээ алдчихсан. Олон жил хүсэж ирсэн эцэг эхийнхээ хайр халамжийг, сайшаалын үгийг, эрх мэдлийг авахдаа би өөртэйгөө тэмцэлдэн байж чамайг сонгосон бас хаясан. Бид маш олон удаа нэг газраа эргэлдсээр л байсан. Холбоогоо тасална хэдэн сараар ч хамаагүй. Тэгэх бүрдээ би хязгааргүй их ганцаардал бас чамайг үгүйлэх сэтгэлээ барьж чадахгүй чам дээр очдог байлаа.

Тэгэх бүрт минь миний чамайг гэх сэтгэлээ илэрхийлэх ердөө өчүүхэн хэсгийг л хэлэхэд чиний минь нүдэнд нулимс гялтганан хүлээж авдаг байсансан.

Өөрийгөө өмөөрч хэлэх ганцхан л үг надад бий. "Тэр над шиг хулчгар нэгэнтэй байхад дэндүү гайхалтай эмэгтэй, тиймээс би илүү дээр нэгэнд чамайг өгч байна"

[Completed] His woman Where stories live. Discover now